Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллав.Тэрээр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж буйтай танилцжээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ сараас уг программыг үйлчилгээнд нэвтрүүлэхдээ “Эрдэнэс таван толгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Оюутолгой” зэрэг компанитай хамтран ажилласан байна. Тус программыг “Тider solution” үндэсний үйлвэрлэгч бүтээсэн бөгөөд энд монгол инженерүүдийн ур ухаан шингэснийг албаныхан онцлов.
Гашуунсухайт боомтоор ачаалалтай үед өдөрт 1600, жирийн үед 800-900 нүүрс тээвэрлэлтийн автомашин хилээр гардаг бөгөөд жолооч нар “штамп” даруулахаар багагүй цаг хугацаа зарцуулдаг. Тэгвэл дээрх программ ашиглалтад орсноор жолооч 20-30 секундын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтрэх боломж бүрджээ. Ингэснээр тухайн жолоочийн хурууны хээний мэдээллийг тулган нягталж, тээврийн хэрэгсэлд тал бүрээс нь камераар хяналт тавих юм байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж ярихдаа, “Манай байгууллага төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад анхаарч байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ. Ийнхүү дэлхийн технологийг Гашуунсухайтын боомтод амжилттай нутагшуулж эхэлсэн нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Хурууны хээгээр хил нэвтрүүлэх программ ашиглалтад орсноор хил дээрх үйлчлүүлэгчдийн дараалал багасч, ачаа тээврийн хурд нэмэгдэн Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авч ирнэ. Бид цаашид зөвхөн нүүрсний тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг энэ онд багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлнэ”гэлээ. .
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллав.Тэрээр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж буйтай танилцжээ.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ сараас уг программыг үйлчилгээнд нэвтрүүлэхдээ “Эрдэнэс таван толгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Оюутолгой” зэрэг компанитай хамтран ажилласан байна. Тус программыг “Тider solution” үндэсний үйлвэрлэгч бүтээсэн бөгөөд энд монгол инженерүүдийн ур ухаан шингэснийг албаныхан онцлов.

0 Сэтгэгдэл