Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
“ЖАЙКА” нэрэмжит шагналаа гардууллаа
Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч ноён Акихико Танака нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд нэрэмжит шагналаа гардууллаа. Улаанбаатар хот ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2007-2009 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа хийсэн бөгөөд үүн дээр үндэслэн Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө боловсруулан УИХ-аар анх удаа батлуулсан.

Мөн “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэрэг хөгжлийн чухал ач холбогдол бүхий олон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Эдгээр нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд  бодит хувь нэмэр оруулсан хөгжлийн төслүүд болсон тул ийнхүү ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байгаа гэдгээ ноён Акихико Танака уул­залтын үеэр онцлон хэлсэн юм. Улаанбаатар хот ЖАЙКА олон улсын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд зөвхөн нийслэл төдийгүй Монгол Улсын хөгжлийн шатыг ахиулах Улаанбаатар-Метро, Шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг урт хугацааны томоохон хөгжлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан