“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
”Smile”-даарай манайхаан...
Улаанбаатар хотын сүлд тэмдэг болсон Хангарьд шувуу энэ зунаас инээмсэглэдэг болох сурагтай. Инээх инээхдээ бүр аливаа хорын үндсийг устган дарна гэх ширүүн дүр төрхтэй нийслэлийн бэлгэ тэмдэг энэ шувуу дэрвэж дэгдэн нисээд зогсохгүй жуулчдыг даллан дуудах гэнэ. Сүүлийн 20 гаруй жил инээмсэглээгүй Хангарьд шувуу сэтгэлээ онгойтол инээх гэхээр жуулчдыг үргээсэн Монголын талаарх хар мэдээлэл сэтгэлийн шаналалд автуулж буйг хотын мэр хэллээ.

Нэгэнтээ 100 жилийн өмнө Монголын нутгаар хөндлөн гулд аялсан Оросын судлаач, офицер И.Майскийд монголчууд тун элэгсэг сайхан хандсан тухай дурссан байдаг. Тэрээр дурдатгал номондоо “... Хамгийн ядуу монгол айл ч элэгсэг дотно хүлээн авч, эрвийх дэрвийхээрээ дайлах болно. Ёсыг нь дагавал гэр нь танайх гэсэн хэллэг ч бий” хэмээн бичиж байжээ. Харин соёлжсон нийгэмд энэ байдал эсрэгээрээ эргэж, туйлширсан үндсэрхэг үзэл нь жуулчдыг үргээж байгаад хотын мэр тун бухимдаж байна. Тэр дундаа саяхан youtube сайтад засварын газрынхаа үйлчилгээний үнийг нэмсэнээс хас тэмдгийг дээдэлсэн “Даяар монгол”-ын залууст цус нөжтэйгөө хутгалдан зодуулж буй вьетнам залуугийн бичлэг тавигдаж. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зарлан 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй хотын мэр болон түүний багийнхан эл бичлэгийг үзээд Монголд ирэхээр төлөвлөсөн жуулчдыг зам мөрөө бууруулахад хүргэж байна хэмээн бухимдан өгүүлэв.
Тэрээр “Үндсэрхэг үзэл байх ёстой ч, туйлширна гэдэг үндэстнээ аюулд хүргэж мэднэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй хөдөлмөрөөрөө амьдарч байгаа гадаадын иргэдийг үйлчилгээнийхээ үнэ нэмлээ гээд гар хүрээд байж болох уу. Тэдний үйл ажиллагааг хянадаг төрийн байгууллага гэж бий. Хэрвээ нүдэнд орсон хог шиг царай зүс, бие хаа нь өөр нэгнийг гадаадын гэдгээр нь адлан зодоод байвал Монголд хэн жуулчлах юм бэ. Орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гээд барилга дээр ажилладаг олон зуун хятадыг зодвол Хятад улс ямар арга хэмжээ авах бол. Манайхны хэт туйлширдаг зангаас болоод Монголын талаарх таагүй сэтгэгдэл жуулчдад төрж байна. Бүр Монголд хулгайч ихтэй, ая тухгүй Азийн энэ оронд битгий жуулчлаарай гэсэн мэдээлэл ч гарах боллоо. Ийм мухар сүсэг, бишрэлээс болоод бид 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авч чадахгүй бол 2040 оны зуны олимпыг эх орондоо зохион чадахгүйд хүрнэ” гэв. Өнгөрсөн жилээс 15 хувиар буураад буй жуулчдын тоог нэмэхийн тулд нийслэлээс том зорилт дэвшүүлжээ. 2014-2020 он гэхэд жуулчдын тоог огцом өсгөх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дэд бүтцийг сайжруулах замаар Монгол туургатны соёлын аялал жуулчлалын болон Зүүн хойд Азийн бизнес жуулчлалын нэг төв болгох алхмаа тодорхойлсон гэнэ. Тухайлбал, жуулчдад ээлтэй дэд бүтэц, сэтгэл татам Улаанбаатар, стрессгүй нийслэл, найрсаг Улаанбаатар гээд дэд хөтөлбөр эхлүүлснээр 2020 он гэхэд жуулчдын тоо хоёр саяд хүрч, хотод өнгөрөөж байгаа жуулчны хугацаа 3-6 хоног, хоногийн өртөг нь 190-250 ам.доллар болж өсөх аж. Харин нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хувь 20 болж, энэ салбарын өрсөлдөх чадварын индекс 80 болж өсөх гэнэ. Албаныхан энэ мэтээр том зорилт өвөртлөн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө шат дараатай арга хэмжээ авч буй энэ үед туйлширсан үзлээсээ салж, найрсаг байхыг нийслэлчүүдээсээ ч хүслээ. Өөрөөр хэлбэл, хангарьд шувууг инээхэд нь сэтгэлийн дарамтгүй болговол 2030 онд таван сая жуулчин авдаг том хот болгох ажил мөрөөдөл биш гэлээ.

0 Сэтгэгдэл