Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
“ТАЛХ ЧИХЭР” ХК үндэсний хэмжээний “ТОП БРЭНД”-ээр, “ТАЧИ” нэрийн бүтээгдэхүүн “ШИЛДЭГ БРЭНД”-ээр тодорлоо
МҮХАҮТанхим, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газартай хамтранДэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан жил бүр Үндэсний шилдэг брэнд шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж ирсэн билээ. Шалгаруулалтыг олон нийтийн санал асуулга, борлуулалтын судалгаа зэрэг дээр үндэслэн явуулдаг.
Энэ жилийн "Үндэсний Шилдэг Брэнд2013" ёслолын ажиллагаа 2014 оны4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж “Талх Чихэр” ХК хоёр номинацид тэргүүллээ.
Зах зээлээ тогтвортой хадгалж, техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард түмэндээ нийлүүлж байгааг өндрөөр үнэлж,үндэсний хэмжээнд тэргүүлэгч “Топ брэнд”-ээр“ТалхЧихэр”ХК-ийг тодрууллаа.
Мөн Европын орнуудын сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэдэг “ТАЧИ” брэндийн баяжуулсан талх, нарийн боовнууд хэрэглэгчдийн таашаалд нийцэн, өдөр тутмын байнгын хэрэглээ болж Гурил гурилан бүтээгдэхүүний “Шилдэг брэнд”-ээршалгарсан нь тус компанийн хамт олны бахархам амжилтуудын нэг билээ.
Дашрамд дурьдахад 2011 онд “Талх Чихэр” ХК-ийн“Мишээл”зүссэнталх, 2012 ондЗохицуулах үйлчилгээтэй “Органик”бүтээгдэхүүнүүд“Үндэсний шилдэг брэнд”-ээр тус тус шалгарч байсныг дуулгахад таатай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан