“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Ийм тэнэг гэмт хэрэгтэн гэж байх уу даа
Австрийн Зальцбург хотын цагдаагийн нэгэн хэсэгт энэ сарын 18-ны орой нэгэн эр ирж эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтнүүдийн зарлалын самбарыг харж зогссоноо бүр нэгэн ажилтнаас өөрийг нь эрэн сурвалжилж байгаа эсэхийг шүүгээд мэдэж өгнө үү хэмээн хүссэн байна. Цагдаагийнхан үнэхээр тэр гэмт хэрэгтэн бол юу л гэж өөрөө ирж асуух вэ дээ гэж итгэн тэр иргэний хүсэлтийг биелүүлж мэдээллийн сангаасаа шүүж үзвэл 59 настай тэр эрийг Венийн шүүхээс баривчлахаар зарласан нь илэрчээ. Мань хүн санхүүгийн залилангийн хэд хэдэн удаагийн хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг залилан авч байсан гэнэ.
Цагдаа нар тэр эрийн нэрийг зарлаагүй ч “Австрийн хамгийн тэнэг гэмт хэрэгтэн” гэж нэрлэн орон нутгийнхаа шорон руу илгээжээ. Уг нь америкийн нэг гэмт хэрэгтэн бол өөрийг нь эрэн сурвалжилж байгаа эсэхийг интернетээс олоод мэдчихсэн тохиолдол байдаг юмсанж.
Австрийн Зальцбург хотын цагдаагийн нэгэн хэсэгт энэ сарын 18-ны орой нэгэн эр ирж эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтнүүдийн зарлалын самбарыг харж зогссоноо бүр нэгэн ажилтнаас өөрийг нь эрэн сурвалжилж байгаа эсэхийг шүүгээд мэдэж өгнө үү хэмээн хүссэн байна. Цагдаагийнхан үнэхээр тэр гэмт хэрэгтэн бол юу л гэж өөрөө ирж асуух вэ дээ гэж итгэн тэр иргэний хүсэлтийг биелүүлж мэдээллийн сангаасаа шүүж үзвэл 59 настай тэр эрийг Венийн шүүхээс баривчлахаар зарласан нь илэрчээ. Мань хүн санхүүгийн залилангийн хэд хэдэн удаагийн хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг залилан авч байсан гэнэ. Цагдаа нар тэр эрийн нэрийг зарлаагүй ч “Австрийн хамгийн тэнэг гэмт хэрэгтэн” гэж нэрлэн орон нутгийнхаа шорон руу илгээжээ. Уг нь америкийн нэг гэмт хэрэгтэн бол өөрийг нь эрэн сурвалжилж байгаа эсэхийг интернетээс олоод мэдчихсэн тохиолдол байдаг юмсанж.
0 Сэтгэгдэл
























