Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ХЭН ШҮҮГЧ БОЛОХ ВЭ?
Хүмүүс шүүгч шударга байх ёстой гэдэг боловч ямар шүүлтүүр шалгуураар тэднийг шалгаж тэр өндөр албан тушаалд томилдог талаар төдийлөн сонирхдоггүй.
1993, 2002 оны Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийг сонгон шалгаруулахтай холбоотой журмуудад шүүгчийг томилох, шалгаруулах үзүүлэлт нь шүүгчид нэр дэвшигчийн хууль, эрх зүйн мэдлэгийг шалгахад чиглэсэн тест, хууль хэрэглэх дасгал (бодлого), ярилцлага зэргээр хязгаарлагддаг байлаа.
Шинээр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд өөрчлөлт орсон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 08 дугаар тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 70 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажиллагаа 2014 оны хоёрдугаар сарын 10-28-ны хооронд явагдаж дууссан. Монгол Улс түүхэндээ ийм олон шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан тохиолдол байхгүй.
Энэ удаагийн сонгон шалгаруулалт дараах онцлогтой байв.
Нэгдүгээрт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид тавих болзол, шалгууруудыг тодорхой заасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 165 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д шүүгчид нэр дэвшигчийг (1) Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, (2) Мэргэжлийн ёс зүй, (3) Шүүгчээр ажиллах зан төлөв гэсэн шалгуураар үнэлж дүгнэхээр тусгажээ.
Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар: Материаллаг болон процессын хэм хэмжээг үйл баримтад тохируулан сонгож, тайлбарлан хэрэглэх, эрх зүйн мэдлэг, туршлагыг эрх зүйн тохиолдлын сэдэв өгч шийдвэрлүүлэх, Монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадварыг тодорхой сэдвээр эссэ бичүүлж, түүнийгээ тайлбарлан илтгэх, мэдээллийн технологийн хэрэглээний программ дээр даалгавар өгч гүйцэтгэлийг дүгнэх аргаар тус тус шалгана.
Мэргэжлийн ёс зүй: Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр нь хүмүүсийн амьдрал, эд хөрөнгө, нэр хүнд, эрх, эрх чөлөө зэрэг үнэтэй цэнэтэй бүхэнд нөлөөлж байдаг учраас шүүгч хүн төвийг сахих, шударга, зарчимч байх, хичээл зүтгэл гаргадаг байх ёс зүйн шаардлага тавигддаг. Шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн төлөвшил, шударга ёсыг эрхэмлэх, бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг ёс зүйн хандлага тодорхойлох тохиолдол шийдвэрлүүлэх болон бусад этгээдээс тухайн нэр дэвшигчийн ёс зүйн талаар асуулга авна.
Шүүгчээр ажиллах зан төлөв: Хувь хүний төрөлх зан байдал, төлөвшил, хүмүүжил, аливаад хандах хандлага нь шүүгчийн албан тушаал эрхлэхэд тохирохгүй байх тохиолдол байдаг. Тухайлбал шүүгч хүн тэвчээртэй, хүнд нөхцөлд амархан уурлаж уцаарлахгүй, уурлах, баярлах сэтгэл төрсөн ч сэтгэл хөдлөлдөө үл хөтлөгдөх, түүнийгээ ил гаргахгүйгээр тэнцвэрээ ямагт хадгалж, тайван байх, шийдэмгий, эелдэг зан чанартай байх нь чухал. Иймээс шүүгчийг сонгон шалгаруулах журамд нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах зан төлөвийг тодорхойлохуйц тохиолдол шийдвэрлүүлэх болон ярилцлагын аргаар үнэлж дүгнэхээр болж байна.
Хоёрдугаарт, Шүүгчийн сонгон шалгаруулалт анх удаа цахим хэлбэрээр явагдах гэж байна.Шүүгчийн сонгон шалгаруулалт цахим хэлбэрээр явагдсанаар хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх төдийгүй хамгийн гол нь сонгон шалгаруулалтын бүртгэл, үнэлгээ гаргах процесст хүний нөлөө, оролцоог бууруулах, халах зэрэг ач холбогдолтой юм. Тухайлбал шүүгчид нэр дэвшигчийн шалгах эрх бүхий этгээд болох Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдэд ямар нэр дэвшигчийн шалгалтын материалыг шалгаж байгаа нь мэдэгдэхгүй.
Дээр дурьдсан зүйлүүдээс гадна шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтээс ирүүлсэн мэдээлэл, мөн Хуульчдын холбооны нэр дэвшигчийн “мэргэшил, ур чадвар, нэр хүнд”-ийн талаарх дүгнэлтийг харгалзан үзнэ. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Шүүхийн мэргэшлийн хорооноос хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигч бүртэй ганцаарчлан ярилцлага хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэр дэвшигчдийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй, шүүгчээр ажиллах зан төлвийг дүгнэхэд авсан оноогоор нэр дэвшигчдийг эрэмблэсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд илээр санал хураан олонхийн санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр заасан. Энэ тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигчийн нэрийг заавал өргөн мэдүүлнэ гэсэн үг биш, харин жагсаалт дурдсан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан хэнийг сонгох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээний асуудал байна.
Хүмүүс шүүгч шударга байх ёстой гэдэг боловч ямар шүүлтүүр шалгуураар тэднийг шалгаж тэр өндөр албан тушаалд томилдог талаар төдийлөн сонирхдоггүй. 1993, 2002 оны Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийг сонгон шалгаруулахтай холбоотой журмуудад шүүгчийг томилох, шалгаруулах үзүүлэлт нь шүүгчид нэр дэвшигчийн хууль, эрх зүйн мэдлэгийг шалгахад чиглэсэн тест, хууль хэрэглэх дасгал (бодлого), ярилцлага зэргээр хязгаарлагддаг байлаа.

0 Сэтгэгдэл