Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадна ертөнцийг дотно мэдрүүлнэ...
АНЭУ - ДУБАЙ АЯЛАЛ

Арабын Нэгдсэн Эмират Улс – Дубайд олон төрлийн үйлчилгээг та манайхаас авах боломжтой. Учир нь юу вэ гэхээр визнээс авахуулаад зочид буудал захиалга, автомашин зуучлалын үйлчилгээг хүртэл бид үзүүлнэ. Ямар нэгэн дундын зуучлалгүйгээр автомашин худалдан авахад зуучилж таныг Азийн хөгжил дэвшлийн оргил цэг болсон Дубай хотоор аялуулна.
Та эндээс дэлхийн хамгийн өндөр барилга, хамгийн том худалдааны төв, хамгийн тансаг зочид буудал, хамгийн үзэсгэлэнтэй хиймэл арал гээд дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой маш олон зүйлийг үзэж харж болно.
Дан ганц Дубай гэлтгүй давхар Ази, Европ тивийг тэгнэн оршдог Туркийн эртний нийслэл Истанбул хотоор аялангаа шоппинг хийгээд ирэх аялал энэхүү хөтөлбөрт багтсан. Мөн хямд зардлаар Дубай руу аялахыг хүсвэл Дубай-Бээжин аялалд ч хамрагдаж болох юм.
7 шөнө, 8 өдрийн энэхүү аялал маань 7 хоног бүрийн Пүрэв гарагт гарах ба хэзээд ч бүртгүүлсэн бай бид таны хүссэн хугацаанд аяллыг зохион байгуулж өгнө.


ЕВРОПЫН 6 ОРНЫ 12 ХОТЫН АЯЛАЛ

Манай компани нь аялал жуулчлалын салбарт Европ тивийн цоо шинэ аяллыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү аялал нь “ТӨВ ЕВРОПЫН 5 ОРОН+ТУРК” гэсэн манай компаний нүүр царай болсон брэнд аялал юм. Зах зээлийн ханшаас хамаагүй хямд үнээр та ФРАНЦ-ЩВЕЙЦАРЬ-ИТАЛИ-АВСТРИ-ГЕРМАН-ТУРК зэрэг 6 орны 12 хотоор 11 өдөр аялж нэг дор олон газар үзээд ирэх боломжтой юм. Хямд гээд бид чанарыг мартсангүй. Итгэмээргүй хямд ч итгэл даах чанарыг танд олгоно.
Парисын алдарт “Эйффелийн цамхаг”, “Луврын музей”, дэлхийн 7 гайхамшгийн нэг Ромын “Колоссиум цэнгэлдэх хүрээлэн”, Италийн алдарт “Писа налуу цамхаг” гэх мэт дундад зууны үеийн, сэргэн мандалтын хийгээд одоо цагийн жуулчдын хамгийн их зорин очдог хотууд болон үзмэрүүд багтаж байгаа юм.
Манай дараа дараагийн аяллууд 04-р сарын 29, 05-р сарын 27, 06-р сарын 24-нд гарахаар аялагчдаа бүртгэж байна. Энэхүү аялал маань сар болгон гарах учраас Европ руу аялахаар зэхэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд хамгийн хямд, хамгийн чанартай хөтөлбөр үйлчилгээг сонгоорой гэж уриалж байна.

ҮЗЭСГЭЛЭНТ ЖЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ

Дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг, ЮНЕСКО-гийн өв сан БНСУ-ын үзэсгэлэнт ЖЭЖҮ арал танд жинхэнэ амралт, ая тухыг мэдрүүлнэ. Байгалийн сайханд, далайн хөвөөнд амар тайван байдлыг мэдэрч алжаал ядаргаагаа тайлан ажлын эрч хүчийг та эндээс авч болно. Дулааны улиралд Жэжү арал руу 4 шөнө, 5 өдрийн шууд нислэгтэй аялал тогтмол гардаг ба манай энэ удаагийн аяллууд 04 сарын 20, 05 сарын 04-нд тус тус гарах гэж байна. Бид хөтөлбөртөө Жэжү арлын хамгийн шилдэг гэсэн олон үзмэрүүдийг багтаасан ба бусдаас ялгарах давуу тал бол манай хөтөлбөр, үйлчилгээ гэж хэлмээр байна.


Холбоо барих утас: 368-385 8808-0434
Вэбсайт: mongoliantours.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан