Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Баасансүрэн: Импортын барааныхаа чанарыг алдагдуулахгүй хэрэглэгчийн гарт хүргэхийг зорьж ажилладаг
“Өдөр бүр-Эрүүл хүнс” уриатайгаар монголчуудаа эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд 20-иод жилийн турш зүтгэж, монголын худалдааны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа бат тогтоосон “Эвридэй Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Эвридэй интернэшнл ХХК-ийн байгуулагдаж байсан тэр үеийг эргэн дурсвал?
-Анх 1995 онд Эвридэй Интернэшнл” хүнсний сүлжээ маань “Арслантай гүүр” ХХК нэртэйгээр байгуулагдсан. Тухайн үедээ хүнсний жижиглэнгийн худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 2002 онд үйлчилгээний шинэ төв ашиглалтанд оруулж бөөний худалдааны “Эвридэй “ хүнсний сүлжээ компаниа байгуулсан. 2007 оноос “Арслантай гүүр” ХХК -ийг Эвридэй хүнсний сүлжээ компанитай нэгтгэж “Эвридэй Интернэшнл”гэсэн нэгдсэн том ХХК болгон өргөтгөсөн. Манай компани гадаад худалдаа, хүнсний жижиглэн болон бөөний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 19 дэх жилтэйгээ золгоод байна.
-Танай сүлжээ дэлгүүр “Өдөр бүр-Эрүүл хүнс” гэсэн уриатай ажилладаг. Тэгэхээр үйлчлүүлэгчдэд чанартай, сайн бүтээгдэхүүн хүргэх ажил ямар шат дамжлагатай байдаг вэ?
-Манай баг хамт олон үйчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн тулд зах зээлийн судалгаа байнга хийж, гадаадын үйлдвэрлэгч нартай хамтран эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн хүнсний барааг хэрэглэгчдээ хүргэхийн төлөө ажиллаж байна. Ер бол гадаад дотоодын компаниудын санал болгосон бүтээгдэхүүн бүрийг бид шууд авдаггүй. Сайн тогооч бүр өөрийн гэсэн жортой байдгийн адил бидэнд бас өөрийн бизнесийн жор бий. Товчхондоо судалгааны ажилчид ямар барааны эрэлт байгааг тогтоож, тэр эрэлт хэрэгцээг хангаж чадах бараа бүтээгдэхүүний эрэлд гарна. Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудтай харилцаа тогтоож, дээж авч судлаж үзээд хамгийн шилдэг бараатай гэсэн компаниудынхаа бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэдэг дээ . Манай компанийн уриа “Өдөр бүр – Эрүүл хүнс”. Тиймээс ч бид түүндээ хүрэхийн тулд өдөр бүр хичээн ажиллаж байна.
-Ер нь сүлжээ хүнсний дэлгүүрийн загвар, бүтэц, үйл ажиллагаа олон улсад ямар байдаг юм бол. Танай компани мэдээж олон улсын төвшинд хүрч ажиллахыг эрмэлздэг байх?
-Худалдаа нь хүн төрөлхтөнийн олон мянган жилийн хөгжлийн бүх цаг үед нийгэм, эдийн засагт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Олон зууны тэртээд буюу МЭӨ 152 онд Хүннү, Хан улсууд хил орчим худалдааны газар нээж байсан юм. Монгол Улс нь хөрш болон баруун зүгийн орнуудтай худалдаа, бараа солилцоо хийж алба гувчуур хүртэл авч байсан түүх бий.
Чөлөөт олон талт худалдааны зарчмыг баримтлах болсны үр дүнд Монгол Улсын худалдааны түншийн тоо газар зүйн хувьд өргөжин тэлж, гадаад худалдааны 90 гаруй хувийг эзэлж байсан бол өнөөдөр манай улс дэлхийн 137 оронтой худалдаа хийж байна.
Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, ялангуяа уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж буй энэ үед түүнийг дагасан нийлүүлэлтийн хэлхээ буюу Supply chain management, логистикийн зохицуулалтын асуудлууд чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс гадаад худалдааг хөнгөвчлөх, улмаар тээвэр логистикийн салбарын хөгжилд тодорхой ахиц гаргах үүднээс үндэсний хэмжээнд “Цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим эхлүүлж улмаар Засгийн газрын тогтоолоор “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөр баталсан. МҮХАҮ Танхим олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сургалт семинар хийж худалдаа үйлдвэр үйлчилгээний бизнес эрхэлдэг биднийг нэгдсэн нэг ойлголттой болгож байгаа нь сайшаалтай. Supply chain management –ийг амжилттай хэрэгжүүлсэн гадаадын туршлагуудыг бид авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж боддог.Бидний хувьд ч гэсэн ирээдүйд гэхээсээ илүүтэйгээр ойрын үед зорьж байгаа зүйлс бол Supply chain management –ийн шийдэл юм .
-Монголд хүнсний аюулгүй байдал алдагдсан, худалдааны зарим төв, захаар импортын чанаргүй барааг хямдхан борлуулдаг гэцгээдэг. Та мэргэжлийн хүний хувьд импортын хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн чанарыг алдагдуулахгүй хэрэглэгчдэд хүргэх талаар зөвлөгөө өгөөч?
-Монголд сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдэг нь нэг талаас үнэн боловч нөгөө талаас бол шууд ингэж ойлгох нь буруу. Сүүлийн жилүүдэд Монголд дэлхийд алдартай нэр хүндтэй, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх нь ихэссэн. Монголын компаниуд нэгэн үе гадаадын бөөний төвүүдээс бараа татан авдаг байсан бол одоо шууд үйлдвэрлэгчтэй нь харилцаж, бүтээгдэхүүнийг нь импортолдог боллоо. Манай компани ч гэсэн дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдтэй нь харилцдаг. Энэ нь хэрэглэгчиддээ найдвартай баталгаатай бүтээгдэхүүнийг шууд хүргэж, нэмүү зардлыг ч хэмнэдэг давуу талтай.
Харин гадуур гудамж талбайд зарагддаг наранд халсан, хүйтэнд хөлдсөн бүтээгдэхүүний хувьд хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа нь мэдээжийн хэрэг.
Манай компани бараа бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалж, хэрэглэгч, харилцагч нартаа хүргэж үйлчилдэгтээ баяртай байдаг. Ингэж хэрэглэгчиддээ чанарын стандарт хангасан, эрүүл, аюулгүй хүнс хүргэж байгаа нь “Эвридэй” компанийн баг хамт олны маань олон жилийн туршлага юм.
Импортоор авч буй бараа бүтээгдэхүүн бүр адилхан нөхцөл горимд ирдэггүй. Жишээ нь: Манай компанийн Франц улсаас импортолдог Jacquot, Cemoi брэндийн шоколадыг хөргүүртэй чингэлгээр тээвэрлэдэг. Хөргүүртэй чингэлэг өндөр үнэтэй хэдий ч бидний хувьд Монголынхоо хэрэглэгчдэд чанар стандартын шаардлага хангасан, дэлхийд үнэлэгдсэн брэндийн шоколад хүргэх нь илүү чухал.
Дараагийн нэг асуудал бол бидний чанар стандартыг нь алдагдуулалгүй авчирсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэдэг супермаркет, дэлгүүр, захууд нь стандартын шаардлага хангасан газар хадгалж байгаа эсэх нь бидний санааг их зовоодог. Нэгэнт зараад мөнгөө тэднээс авчихсан тэд цаашаа яаж зарах нь хамаагүй гээд орхиж болохгүй. Бид энэ тал дээр ч гэсэн анхаарч байнга судалгаа хийдэг. Бизнесийн хамгийн том амжилт бол бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хэрхэн хүрсэн, хэрэглэгчийн сэтгэл ханамж хэр байгаа зэргээс харагдана. Мөн хэрэглэгчид биднийг үнэлэх үнэлэмж хэр байгаа нь үүгээр хэмжигдэнэ гэж бодож байна.
-“Эвридэй” сүлжээ дэлгүүрээс Монголд анхлан нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, эсвэл санаачлага юу байдаг бол?
-Манай компани байгуулагдсанаасаа хойш хэрэглэгчиддээ шинэлэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээг байнга санал болгосоор ирсэн. Эрүүл зохистой хооллолт, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож, супер – фүүд тасаг, эрүүл хооллолтын кафе зэргийг 2009 оноос эхлүүлэн ажиллуулж байна. Манай компанийг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулж эхэлсэн анхдагч компани гэж хэлж болно. Одоо бол бүх л дэлгүүр эрүүл хүнс, эрүүл бүтээгдэхүүн борлуулахыг зорьдог болжээ. Манай компани 2011 оноос Франц болон Тайваниас био натурал, хадгалалтын нэмэлт бодисгүй - Fresh бүтээгдэхүүнүүд оруулж ирж худалдаалдаг болсон. 2009 оноос хамгийн анх Монголд BIO-ORGANIC дарсыг олон жилийн түнш Германы Langguth үйлдвэрээс оруулж ирж одоог хүртэл худалдаалж байна.
-Гадаад зах зээлтэй шууд холбогдож ажилладаг компанийн хувьд гаалийн байгууллага хамгийн их хамтардаг төрийн алба болов уу. Танай хоёр газрын хамтын ажиллагааны талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-“Эвридэй Интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаа хэзээд хуулийн дагуу явагддаг. Гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт гээд олон төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд үйлчилгээгээ илүү төвлөрсөн, төвөг чирэгдэл багатай болгож байгаа нь сайшаалтай ч хуулийн хэрэгжилтийг хангах гэж байна гээд мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа олон төрлийн дүрэм журмууд бизнесийн орчинд төдийлэн таарахгүй, хоорондоо зөрчилдөөд хүндрэл бэрхшээл үүсдэг, төрийн ажилтнууд нөгөө дүрэм журмыг нь дээрээс л гаргасан дүрэм, бид хэрэгжүүлэгч байгууллага гээд сууж байдаг. Гааль хяналтын байгууллагууд хүндрэл чирэгдлийг биднээс илүү мэддэг мөртлөө уян хатан зохицуулалтыг хийдэггүйгээс ихэнх хүндрэл гардаг. Үүндээ л анхаарал хандуулаад ажиллаасай гэж хүсэх байна.

0 Сэтгэгдэл