Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
30 сая хятад хүн агуйд амьдардаг

Хятад эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх нь тун ойрхон байна гэж ярьж байна. Хятад улс зүүн өмнөд нутгаа хөгжүүлэх хөтөлбөрөө дуусгаад баруун ходй нутгаа хөгжүүлэх хөтөлбөртөө орлоо гэдэг. Бээжин, Гонконг гээд хүн ам шигүү, өндөр хөгжилтэй том хотууд асар хурдан хөгжиж байна.
Гэхдээ энэ бүхний зэрэгцээ хязгаар нутгуудад орон сууцны нөхцөл, амжиргаа тун муу байгаа нь нууц биш. Янз бүрийн судалгаагаар хятадын 30 орчим сая хүн агуй, шавар гэрт амьдардаг гэнэ.

 Үүнийг жишээлбэл Жон Толкиены уран зөгнөлт киноны хоббитуудын амьдардаг агуй шиг л гэсэн үг. Шэньси мужид гэхэд л нутгийнхны “яодонг” хэмээн нэрлэдэг ийм агуй, оромж нь бүхэл бүтэн хороолол шиг харагдана.

Яахав ийм агуйн хорооллыг гэрэл цахилгаан, магадгүй усан хангамжаар тоноглож болох ч хамгийн аймшигтай нь газар их хөдөлдөг бүс нутгуудад амьд үлдэх баталгаа тун бага. Тэгээд ч эрүүл ахуй ариун цэврийн ямар ч  шаардлага хангахгүй байгааг эрх баригчид ч хүлээн зөвшөөрдөг.
0 Сэтгэгдэл
hohi ni
хятад 1.3 тэрбум хүн амтай гэхэд харьцангуй амьдрал гайгүй байх шүү.монгол 3 сая хүн амтай гэхэд бараг тал нь ядуу зүдүү амьдралтай байгаа
agui bish l bna shavar tagz gj nerlewel zohino. agui gdeg chin baigaliasaa uldsen nuh, hongiliig heldegiin. hunii garaar butsen bna
Хамгийн их уншсан