Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын эрх баригчид христийн сүмүүдийг нурааж эхэлжээ
Хятадын эрх баригчид хууль бусаар барьсан сүмүүдийг нурааж байна. Энэ нь Хятадын христийн шашинтнуудын түгшүүрийг улам ихэсгэж байна.

Хятад улсад христийн шашинтан 100 сая хүн байдаг гэсэн тооцоо бий. Хятадад баян, ядуугийн ялгаа улам ихсэж буй зэргээр нийгмийн асуудал муудсаар байгаатай зэрэгцэн тус улсын хотууд, хөдөө орон нутагт христийн шашинтнуудын тоо өссөөр байгаа юм.
Тус улсын эргийн Чэньцян мужийн Венжоу хотын албаны хүмүүс итгэгчдийн хандиваар барьсан сүмийг нурааж эхэлжээ.
Тэдний хэлснээр, сүмийн барилгыг хууль бусаар барьсан аж. Тэд цагдаагийн олон албан хаагчийг дайчилж, хүнд даацын машин механизмаар барилгыг нураасан байна.
Сүмийн барилгыг нь нураасыг 3000 орчим хүн эсэргүүцэж, магтан дуугаа дуулжээ. Сүмийн албаны хүмүүсийг цагдаа нар авч явсан гэсэн мэдээлэл байна.
Мөн тус мужийн Тайжоу, Жоушань хотын сүмүүдийн загалмайг хураан авчээ.
"Хууль бусаар барьсан барилгуудыг өнгөрсөн оноос нурааж эхэлсэн. Шашныг дарахын тулд ингэж байгаа юм биш. Хууль бусаар барьсан л бол төрийн өмчийн аж ахуй нэгжийнх ч байсан ялгаагүй нурааж байгаа" гэж тус мужийн албаны хүмүүс хэллээ.
Христийн шашин эрх баригчдын хяналтаас гадуур тархаж байгааг Коммунист намын улс төрийн эрх мэдэлд аюул учруулж болзошгүй гэж Хятадын Засгийн газар үзэж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
mash zuv zuil hiij bna ed nar
Хятадад Христийн шашинтнууд нэмэгдэх нь Хятадын үндэсний үзэлтнүүд багасана гэсэн үг Дагаад Монголын аюулгүй байдалд заналхийлэх Хятадын аюул төдийчинээ буурна шүү дээ Наад зах нь христийн Орос улсын ачаар Монгол хожсон түүх байж л бна
барууныхан Христээрээ дамжуулж нөлөөлөн орж ирдгийг мэдэж байгаа л даа. Монголд бол буурай улсын зовлон гэгчээр христийн сүмийнхэнд шаардлага тавингуут л Америкийн элчин
Монголд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын христүүдийг хөөж гаргах хэрэгтэй. Тэд мөнгө угааж тагнуул хийж байгаа
Төр шиг төртэй улс
ZUV SHUU DEE, MANAI ULSAD CH GESEN INGEH HEREGTEI, HRISTIIN SHASHIN BID NART HEREGGUI,,,
minii mongol uls udahgiu baihgui boloxnee delxiin tsaguur enend nuluulex baixdaa mungu hunii huslen eruul mend!
зөв шүү дээ, мундаг төр засагтай орон сайхан юм даа
ЭНэ зүйтэй, ингэхгүй бол болохгүй,манай авлигчид яаж ч чадахгүй,хэдэн төгрөгнөөс эх орноо худалдаж байна.
Чадалтай төр гэж, өөр юмаа. Зөвшөөрөлгүй бол шууд л нурааж байна. Гэтэл ү.х.э.э.н.ц монголын төр...
Чадалтай төр гэж, үнэхээр өөр юмаа. Зөвшөөрөлгүй бол шууд л нурааж байна. Гэтэл ***** монголын төр.
Хамгийн их уншсан