Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амины байшин мөрөөдөл гэж үү...

Ажил, амьдралын захад хүрсэн ч, умгар муу гэрээ амины гэсэн тодотголтой гоёмсог байшингаар солих нь миний нэг насны мөрөөдөл. Нэг үеэ бодвол алх, модоор хэдэн жил ноцолдон барилга барьдаг байсан цаг ард хоцорч, зоос нь байвал ямар ч загвар, материалаар сүндэрлүүлэх боломжтой болж. Тиймээс урин цаг наашлан, барилгын ажил эхэлж буй энэ үед амины байшингийн зээлийн хүү болон хугацааг судлахаар арилжааны банкуудаар явж, сонирхлоо.

Төр түмэндээ “зориулагдсан” гэх Төрийн банкаар оров. Уриалгахан хүлээн авч, хэрэг зоригийг нь маань мэдсэн угтах үйлчилгээний ажилтан бүсгүй “Манайх Улаанбаатарт байрлалтай газарт амины байшин барих бол 20 сая, аймгийн төвд бол 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгож байгаа. Хэрвээ та урьдчилгааныхаа 20-40 хувийг өгвөл 37-60 сард, сарын 1,6-1,8 хувийн хүүтэйгээр зээлээ төлнө.  41 хувиас дээш өгвөл мөн хугацаанаасаа хамаарч 1,5-1,7 хувийн хүү төлнө” хэмээгээд харилцах менежерээс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөв. Зөвлөсөн харилцах менежертэй уулзвал ”Ер нь, амины байшинг орон сууц шиг удаан хугацаанд барь­даггүй учраас хугацаа богино, хүү өндөр байдаг.

Нөгөөтэйгүүр, худалдаа үйлчилгээний зориулалтынх биш учраас баригдсаныхаа дараа ашиг олно гэж байхгүй. Тиймээс дор хаяж таны цалин сая 500 мянга байх ёстой. Ингэж байж сардаа 600-700 мянган төгрөг төлөх ёстой юм” гэв. Хуучин умгар муу гэрээ байшингаар сольж, амьдарч буй орчноо сайжруулъя гэсэн хүсэл маань тийм ч амар бүтэхгүй бололтой. 

Ингээд нийслэлээрээ овоглосон Улаанбаатар банкаар орвол амины орон сууцны зээл олгож байгаа хэмээгээд зээлийн бүтээгдэхүүний  нэр төрлийг тайлбарласан танилцуулах хуудас тарааж байв.  Тус банкны хувьд 100 сая төгрөг хүртэлх зээл олгож буй бөгөөд заавал үл хөдлөх хөрөнгө барьцаална гэдгийг анхааруулав. Сарын 1,7 хувийн хүүтэй зээл олгохдоо, урьдчилгаа төлбөрт барих байшингийнхаа үнийн дүнгийн 50 хувиа заавал төлсөн байх гэсэн шаардлага тавьж байгаа гэнэ. Яагаад зээлийнхээ тал хувийг урьдчилж өгч буйг тодруулбал “Амины байшин зураг төслөөсөө шалтгаалж өртөг өндөртэй босдог. Дээр нь, зуны хэдхэн сард барих боломжтой учраас зээлийнхээ 50 хувийг урьдчилж төлөхийг шаарддаг юм” гэв. Харин “ХАС” банкны тухайд хашаа байшин, амины орон сууц барих зээл сарын 1,58-1,83 хувийн хүүтэйгээр олгож байна хэмээн харилцах менежер нь хэлэв. Тэрээр “Өөрийн өмчлөлийн газарт архитектурын зураг төслийн дагуу нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр бохир ус, халаалтын систем бүхий хувийн байшин барихаар төлөвлөж байгаа бол “Амины  сууц барьж дуусгах” зээлийг сонирхоорой. Таны барилгын ажлын явц 50 хувь буюу таазны хучилт, шал хий­сэн байх шаардлагатай шүү” гэв. Банкуудын тавьж буй шаардлага, зээлийн хүү адилхан байсан учраас эцсийн найдвар “Капитрон“ банкаар орвол иргэдэд орон сууц, хашаа байшин, амины сууц худалдан авах, барихад зориулсан зээл олгож байгаа. Хэрвээ та амины байшин барих бол зээлийн хэмжээ 150 сая хүртэлх, 15 жилийн хугацаатай. Гэхдээ урьдчилгаа төлбөрийнхөө 30-40 хувийг урьдчилж өгвөл 2-2,30 хувь, 40-50 хувиа өгвөл 1,90-2,20 хувь, 50 хувиас дээш өгвөл 1,80-2,0 хувийн хүүгээр бодогдоно гэсэн мэдээлэл өгөв. Ийнхүү иргэдэд шуурхай зээлийн үйлчилгээ үзүүлдэг гэх арилжааны банкуудынурьдчилгаа төлбөр болон зээлийн хүү өндөр байгаа нь сарын цалингаараа урд хормойгоо хойд хормойгоороо нөхөн амьдардаг миний хувьд амины байшин бүтэшгүй мөрөөдөл аж. 

Хэдий банкны зээлийн хүү өндөр ч, барилгын компани хямд үнээр барина гэвэл хонгилын үзүүрт гэрэл асч болох юм гэсэн бодол төрөв. Олонд үйлчилгээ нь танигдсан амины орон сууц, байшин барьдаг компаниудын үнэ ханшийг судалбал ашиглах материал, ажилчдын ур чадвараас хамаараад 25-60 ам.метр талбайтай байр 30-аас дээш сая төгрөгөөр босно гэсэн мэдээлжээ. Мэдээж, хэдэн давхар болон дулаан, бохир, цэвэр усны асуудал яригдахаар үнэ нь өснө гэдгийг бүгд л сануулж байлаа. Ямартай ч, бэлэн мөнгөний хуримтлалгүй иргэдийн хувьд байшин барина гэдэг бүтэшгүй санаа аж. Нар, салхинд элэгдэж гундсан гэрээ амины байшингаар солих ямар арга зам байгааг цахим ертөнцөөс судалбал гэр хороолол дахин төлөвлөлтөд хамрагдвал өнгө төрхөө өөрчлөх боломжтой гэсэн мэдээллийг албаныхан өгсөн байв. Өнгөрсөн жилээс хэрэгжсэн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хотын төвийн хэсгийн гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах ажил эхэлж буй. Энэ талаар Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягаас тодруулахад “Дахин төлөвлөлтөөр дэд бүтэц татах боломжтой хотын төв хэсгийн гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулна. Харин захын хорооллын хувьд нийгэм, эдийн засгийн олон асуудал тулгарах учраас амины хаусны шийдлээр явна гэсэн төлөвлөлт барьж байгаа. Дэлхий нийтийн хандлагаас харахад төвлөрсөн гэхээсээ илүүтэй хэсэгчилсэн байдлаар дулаан, эрчим хүчний асуудлаа шийддэг юм байна” хэмээлээ. Тэрээр цааш нь “ Нийслэлээс захын гэр хорооллыг амины  байшин хороолол болгоно гэвэл иргэд их, бага хэмжээгээр урьдчилгаа өгч л таараа. Бид цалингаасаа хуримтлал үүсгэж сурах хэрэгтэй байна” гэв.

Тэгэхээр хотын захын гэр хороол­лын иргэдийн хувьд банкны зээл хүртэж чаддагггүй юмаа гэхэд өөрсдийнхөө нөөц боломжоор хямд төсөр аргаар барих боломж бий.  Гэхдээ орон гэр гэдэг хүний тав тух хангаж байх ёстой учраас чанар хамгийн түрүүнд яригдах ёстойг мартаж боломгүй. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийг хүлээхээр шийдсэн бол хотын аль хэсгийн гэр хороололд та амьдарч байгаагаа бодолцон амины байшин барих уу гэдгээ шийдээрэй. Ямар ч гэсэн чимээ чагнаж суух нь гэмгүй юм байна шүү.
1 Сэтгэгдэл
ene zuragndeer bgaa baishingiin zohion baiguulalt n bgaan muu harii
U бага 3 % -ийг хүүтэй, бизнес эхлүүлэх зээл хэрэгтэй вэ у таны хүсэл мөрөөдлөө actualize туслах martinezgomezloan@gmail.com холбоо барина уу: 1: Бизнесийн зээл (жижиг ба том хэмжээний ) 2: хувийн зээл 3: бүлэг зээл 4: оюутны зээлийн 5: автомашины зээл 6: гэр зээл Холбогдох баримт дууссанаас хойш ажлын 3 / хоногийн дотор танд мэдээлэл авах боломжтой .
bolomiin neg ambaar barichih tusul bh jine
ene tusvuuruu bariad uzehgui yu daa barichihsan hun bna uu heleerei ochij sonirhii
Хамгийн их уншсан