Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эрүүл мэндийн 10 төөрөгдөл
ЭХНИЙ ТӨӨРӨГДӨЛ:
Өдөрт найман аягаас багагүй ус ууж байх ёстой. Хоолны дэглэм судлаачдын нотолсноор хүн хоногт 1,5-2 литр шингэн уух ёстой. Гэхдээ заавал ус байх албагүй, нийт шингэний 50 хувь орчмыг шөл гэх мэт хоолноос авч, үлдсэн 50 хувийг цай, сүү зэргээр нөхөх нь нь зүйтэй гэж үздэг ажээ.
УДААХ ТӨӨРӨГДӨЛ:
Залгисан бохь түгжрээ үүсгэдэг. Бохь ходоодонд уусдаггүй нь үнэн. Хэдхэн ширхэг бохь дараалан залгиснаас болж гэдэс нь түгжирч байсан ганц хоёрхон тохиолдлыг л анагаах ухаан бүртгэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл дийлэнх тохиолдолд бохь залгилаа гээд түгжрэл үүсдэггүй. Тиймээс хүүхэд бохь залгисан ч бие нь хэвийн бол бүх зүйл зүгээр.
ГУТГААР ТӨӨРӨГДӨЛ:
Хоол сайн иддэг, дуршил сайтай мөртлөө туранхай хүн цагаан хорхойтой. Хоолны дуршил сайтай атлаа туранхай байна гэдэг биеийн бодисын солилцоо маш хурдан байгааг л илтгэнэ. Харин цагаан хорхойн халдвар авсан хүмүүс турж жин алдах үзэгдэл нь өвчин газар авч, хүндэрсэн үед л ашиглагддаг шинж тэмдэг юм. Тэр болтол хүн зүгээр л ерөнхийдөө сульдаж, ядрамтгай болдог.
ДӨТГӨӨР ТӨӨРӨГДӨЛ:
Даралт ихтэй байсан ч бие таагүйтэхгүй бол эм уух хэрэггүй. Даралт нь өндөр ч бие нь таагүйтэхгүй хүмүүс зүрхний шигдээс, тархины цус харвалт, бөөрний шигдээс, хараа муудах зэрэг эмгэг үүсэх эрсдэл нь даралт ихтэйн дээр бие нь таагүйтдэг хүмүүстэй яг адил. Тиймээс даралт ихэссэн үед уу гэж эмчийн бичсэн эмийг ууж байх хэрэгтэй.
ТАВДУГААР ТӨӨРӨГДӨЛ:
Бага иддэг хүний ходоодны хэмжээ багасч улмаар хоолны дуршил буурч, хүн турдаг.
Насанд хүрсэн хүний ходоодны хэмжээ өөрчлөгддөггүй. Тиймээс турахыг хүссэн хүн бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Ингэвэл хоол идэх дуршил хөдлөх нь цөөрч, хүн их идэхээ больдог.
ЗУРГААДАХ ТӨӨРӨГДӨЛ:
Хүүхэд нойрондоо шүдээ хавирч байгаа бол цагаан хорхойтой.
Энэ талаарх судалгаа нэг бус явагдсан ч нойрондоо шүдээ хавирах ба цагаан хорхой хоорондын холбоо гарч ирээгүй юм. Нойрондоо шүдээ хавирахыг анагаах ухаанд бруксизм гэдэг бөгөөд шалтгаан нь гол төлөв мэдрэлийн хямрал, аль нэг эрхтэний эмгэг, хазалт буруу байхтай холбоотой.
ДОЛОО ДАХЬ ТӨӨРӨГДӨЛ:
Шөнийн 12 цаг хүрэхээс өмнө нэг цаг нойр авах нь 12 өнгөрсний дараа хоёр цаг унтахтай тэнцэнэ. Нойр судлаач эмч нар буюу сомноло гичид энэ талаар тайлбар хийхдээ өглөө эртлэн босдог, эрт унтдаг био хэмнэлтэй хүмүүст л тохирно гэдэг. Харин орой босдог, орой унтдаг хүмүүсийг 22:00 цагт хүчээр унтуулах гээд байвал унтахгүй нойргүйдэх эмгэгтэй болно гэдгийг анхааруулж байна. Тиймээс хэдийд унтах нь бус харин унтсаны дараах эхний 3-4 цагийн гүн нойр нь хүний биеийн эрч хүчээ сэргээх, шаардлагатай даавруудыг ялгаруулахад хамгийн чухал юм. Харин 12 цагаас хойш эсвэл урагш унтах эсэх нь тухайн хүний био хэмнэлийн онцлогоос л шалтгаална.
НАЙМДУГААР ТӨӨРӨГДӨЛ:
Эрэгтэй хүний чалх таван эмэгтэй хүнд зориулагдсан. Эрэгтэйчүүд судлалын эмч нар энэ төөрөгдлийг сонсоод ямар ч үндэслэлгүй худал яриа гэдэг. Дээр нь эрэгтэй хүн зөвхөн тодорхой тооны дагуу үрийн шингэн ялгаруулаад илүү гарахаар цэвэршдэг гэдэг ч оргүй худал гэдгийг олон судалгаа нотолсон байдаг. Эрэгтэй хүн амьдралынхаа туршид ялгаруулдаг эр бэлгийн эсийн хэмжээ нь мянган эмэгтэйг хүүхэдтэй болгоход ч хүрэлцээтэй байж чадах ч хамгийн гол нь эрэгтэй хүнд өөрт нь ингэх шаардлага байхгүй аж.
ЕСДҮГЭЭР ТӨӨРӨГДӨЛ:
Амьд бактертэй тараг хүнд илүү сайн.
Бактери нь хүний гэдсэнд орохын тулд ходоодон дахь давсны хүчлээс эхлээд 12 хуруу гэдэсний хоол боловсруулах фермент гээд маш хатуу ширүүн нөхцөлтэй урт замыг туулах ёстой болдог. Тиймээс зөвхөн бактертэй гэж туйлшралгүйгээр бүх төрлийн сүүн бүтээгдэхүүн хүний биед сайн гэж үздэг.
АРАВДУГААР ТӨӨРӨГДӨЛ:
Тамхинаас гарвал жин нэмнэ.
Заавал ийм байх албагүй гэдгийг судлаачид тогтоосон. Олон жилийн турш тамхи татаж байсан хүмүүс гэнэт болихоор гол төлөв 2-4 кг жин нэмдэг. 2 кг жин гэдэг хүний өдрийн жингийн хэлбэлзэл юм. Харин ердөө 3-4 хувь нь л ес ба түүнээс дээш кг-аар жин нэмдэг. Ингэх болсон гол шалтгаан нь тамхиа хаясны дараа ходоодны өнгөр нөхөн сэргэгдэж, тамхинд зарцуулагддаг байсан амин дэм, тэжээллэг бодисууд хүний биед хэрэгтэйгээр зарцуулагдаж эхэлдэг.
Өөрийн болон өрөөл бусдын эрүүл мэндтэй холбогдолтой үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв яриатай таарч байгаагүй хүн ховор биз. Эдгээрээс хамгийн түгээмэл 10 төөрөгдлийг сонгон авч уншигч танаа сонирхуулж байна.
ЭХНИЙ ТӨӨРӨГДӨЛ: Өдөрт найман аягаас багагүй ус ууж байх ёстой. Хоолны дэглэм судлаачдын нотолсноор хүн хоногт 1,5-2 литр шингэн уух ёстой. Гэхдээ заавал ус байх албагүй, нийт шингэний 50 хувь орчмыг шөл гэх мэт хоолноос авч, үлдсэн 50 хувийг цай, сүү зэргээр нөхөх нь нь зүйтэй гэж үздэг ажээ.
УДААХ ТӨӨРӨГДӨЛ: Залгисан бохь түгжрээ үүсгэдэг. Бохь ходоодонд уусдаггүй нь үнэн. Хэдхэн ширхэг бохь дараалан залгиснаас болж гэдэс нь түгжирч байсан ганц хоёрхон тохиолдлыг л анагаах ухаан бүртгэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл дийлэнх тохиолдолд бохь залгилаа гээд түгжрэл үүсдэггүй. Тиймээс хүүхэд бохь залгисан ч бие нь хэвийн бол бүх зүйл зүгээр.
ГУТГААР ТӨӨРӨГДӨЛ: Хоол сайн иддэг, дуршил сайтай мөртлөө туранхай хүн цагаан хорхойтой. Хоолны дуршил сайтай атлаа туранхай байна гэдэг биеийн бодисын солилцоо маш хурдан байгааг л илтгэнэ. Харин цагаан хорхойн халдвар авсан хүмүүс турж жин алдах үзэгдэл нь өвчин газар авч, хүндэрсэн үед л ашиглагддаг шинж тэмдэг юм. Тэр болтол хүн зүгээр л ерөнхийдөө сульдаж, ядрамтгай болдог.
ДӨТГӨӨР ТӨӨРӨГДӨЛ: Даралт ихтэй байсан ч бие таагүйтэхгүй бол эм уух хэрэггүй. Даралт нь өндөр ч бие нь таагүйтэхгүй хүмүүс зүрхний шигдээс, тархины цус харвалт, бөөрний шигдээс, хараа муудах зэрэг эмгэг үүсэх эрсдэл нь даралт ихтэйн дээр бие нь таагүйтдэг хүмүүстэй яг адил. Тиймээс даралт ихэссэн үед уу гэж эмчийн бичсэн эмийг ууж байх хэрэгтэй.
ТАВДУГААР ТӨӨРӨГДӨЛ: Бага иддэг хүний ходоодны хэмжээ багасч улмаар хоолны дуршил буурч, хүн турдаг.
Насанд хүрсэн хүний ходоодны хэмжээ өөрчлөгддөггүй. Тиймээс турахыг хүссэн хүн бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Ингэвэл хоол идэх дуршил хөдлөх нь цөөрч, хүн их идэхээ больдог.
ЗУРГААДАХ ТӨӨРӨГДӨЛ: Хүүхэд нойрондоо шүдээ хавирч байгаа бол цагаан хорхойтой.
Энэ талаарх судалгаа нэг бус явагдсан ч нойрондоо шүдээ хавирах ба цагаан хорхой хоорондын холбоо гарч ирээгүй юм. Нойрондоо шүдээ хавирахыг анагаах ухаанд бруксизм гэдэг бөгөөд шалтгаан нь гол төлөв мэдрэлийн хямрал, аль нэг эрхтэний эмгэг, хазалт буруу байхтай холбоотой.
ДОЛОО ДАХЬ ТӨӨРӨГДӨЛ: Шөнийн 12 цаг хүрэхээс өмнө нэг цаг нойр авах нь 12 өнгөрсний дараа хоёр цаг унтахтай тэнцэнэ. Нойр судлаач эмч нар буюу сомноло гичид энэ талаар тайлбар хийхдээ өглөө эртлэн босдог, эрт унтдаг био хэмнэлтэй хүмүүст л тохирно гэдэг. Харин орой босдог, орой унтдаг хүмүүсийг 22:00 цагт хүчээр унтуулах гээд байвал унтахгүй нойргүйдэх эмгэгтэй болно гэдгийг анхааруулж байна. Тиймээс хэдийд унтах нь бус харин унтсаны дараах эхний 3-4 цагийн гүн нойр нь хүний биеийн эрч хүчээ сэргээх, шаардлагатай даавруудыг ялгаруулахад хамгийн чухал юм. Харин 12 цагаас хойш эсвэл урагш унтах эсэх нь тухайн хүний био хэмнэлийн онцлогоос л шалтгаална.
НАЙМДУГААР ТӨӨРӨГДӨЛ:Эрэгтэй хүний чалх таван эмэгтэй хүнд зориулагдсан. Эрэгтэйчүүд судлалын эмч нар энэ төөрөгдлийг сонсоод ямар ч үндэслэлгүй худал яриа гэдэг. Дээр нь эрэгтэй хүн зөвхөн тодорхой тооны дагуу үрийн шингэн ялгаруулаад илүү гарахаар цэвэршдэг гэдэг ч оргүй худал гэдгийг олон судалгаа нотолсон байдаг. Эрэгтэй хүн амьдралынхаа туршид ялгаруулдаг эр бэлгийн эсийн хэмжээ нь мянган эмэгтэйг хүүхэдтэй болгоход ч хүрэлцээтэй байж чадах ч хамгийн гол нь эрэгтэй хүнд өөрт нь ингэх шаардлага байхгүй аж.
ЕСДҮГЭЭР ТӨӨРӨГДӨЛ: Амьд бактертэй тараг хүнд илүү сайн.
Бактери нь хүний гэдсэнд орохын тулд ходоодон дахь давсны хүчлээс эхлээд 12 хуруу гэдэсний хоол боловсруулах фермент гээд маш хатуу ширүүн нөхцөлтэй урт замыг туулах ёстой болдог. Тиймээс зөвхөн бактертэй гэж туйлшралгүйгээр бүх төрлийн сүүн бүтээгдэхүүн хүний биед сайн гэж үздэг.
АРАВДУГААР ТӨӨРӨГДӨЛ:
Тамхинаас гарвал жин нэмнэ. Заавал ийм байх албагүй гэдгийг судлаачид тогтоосон. Олон жилийн турш тамхи татаж байсан хүмүүс гэнэт болихоор гол төлөв 2-4 кг жин нэмдэг. 2 кг жин гэдэг хүний өдрийн жингийн хэлбэлзэл юм. Харин ердөө 3-4 хувь нь л ес ба түүнээс дээш кг-аар жин нэмдэг. Ингэх болсон гол шалтгаан нь тамхиа хаясны дараа ходоодны өнгөр нөхөн сэргэгдэж, тамхинд зарцуулагддаг байсан амин дэм, тэжээллэг бодисууд хүний биед хэрэгтэйгээр зарцуулагдаж эхэлдэг.
0 Сэтгэгдэл























