Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ц.Гэндэнцэвээн: Авлигаас ангид болгохын тулд үйл ажиллагааны тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

-Гаалийн завгүй ажлын дундуур ярилцах боломж гарсанд баяртай байна. Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олныг тэргүүлэх албаа аваад хэр удаж байна вэ?
-Би ажлаа аваад хоёр сар гаруй боллоо. Замын-Үүдийн гаалийн газар эртнээс уламжлалтай, эвсэг хамт олон. Үе үеийн дарга нар сайн удирдсан, ажил хийхийн төлөө бүгд л чармайдаг бүрэлдэхүүн гэж үзэж байгаа. Тэднийгээ буруу, муугаар хэлэх шалтгаан одоогоор алга. Гаалийн салбарын боловсон хүчний шинэчлэлийн ажлын эхлэл нь бараг манайх болж хамт олны маань 30 хувь нь бүтцийн өөрчлөлтөд орсон. Дөнгөж сая сургууль төгссөн, гаалийн албанд шинээр орсон залуус ажлын гараагаа Замын-Үүд гэдэг ачаалал ихтэй албанаас эхэлдэг. Хэдий боловсрол, мэдлэг байгаа ч дадлага, туршлага тэдэнд дутаж байсан бол хамт олон нь хүлээж аваад, төлөвшүүлж, нэг зүгт алхах бололцоо бүрдүүлсэн. Хоёр сар гэдэг бага боловч ажил хийхэд хангалттай хугацаа гэдгийг харлаа. Эхний ээлжийн үр дүн харагдаж байна.
-Гаалийн байгууллага харьцангуй тоног төхөөрөмжийн хувьд сайжирч чадаж байна уу. Ажиглаж, үнэрлэж зөрчил илрүүлдэг үе өнгөрсөн шүү дээ?
-Бид улсын төсөвт 327 тэрбум төгрөг оруулах ёстой байсан ч 94 хувиар төлөвлөгөөгөө биелүүлсэн. Гадаад худалдааны эргэлт буурсан, хөнгөлөлт чөлөөлөлт ихтэй байсан гэхэд харьцангуй сайн гүйцэтгэл гэж дүгнэж байгаа. Эрүүгийн 53 хэрэг, захиргааны 820 зөрчил илрүүлсэн. Эрэлч нохой, гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг идэвхтэй ашиглах талаар нэлээд ахиц дэвшил гаргалаа. Замаа өргөтгөж, ашиглалтад ороход бэлэн болчихоод байсан том оврын рентген аппарат бүрэн ажиллаж эхэлсэн. Мөн шинэ цогцолбор ашиглалтад орж боомтоор бараа, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх бололцоо бүрдлээ. Урьд нь, ганцхан цогцолбороор суудлын тэрэг, ачааны машин, автобус бүгд дарааллаад ордог байсан бол одоо зорчигч болон ачаа тээвэр тусдаа терминалтай болсон. Урьд нь, ганц рентгенээр бүх машин дайрч гарах ёстой гэхээр хоёр талаасаа түгжрэл, ачаалал үүсдэг байсан. Одоо Замын-Үүдэд техникийн нөхцөлөөс болж саатал гарах үндэсгүй гэж бид үзэж байгаа. Дээр нь, зам талбай байхгүйгээс болж хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй тэр хавь бужигнадаг байснаа больсон. Яг хил дээрх ачааллыг бууруулахын тулд гүн рүү нэвтрүүлсний дараа бүрдүүлэлт хийдэг болох шаардлага үүссэн. Тиймээс “Е-Транс” гээд хувийн нэгж өөрийн том талбай ажиллуулж, гаалийн бүрдүүлэлтэд тусалж байна. Тээвэр ложистикийн төв байгуулагдах зураг төсөл гарчихсан болохоор ажил нь хэрэгжих байх. Төмөр замын нэвтрэх чадварыг сайжруулахаар 2017 он хүртэлх төлөвлөгөө гарч, хэрэгжээд явж байна. Тэгэхээр бид 2014 оны үйл ажиллагаагаа нэлээд өөдрөгөөр харж байна. Одоо бид жижиг оврын суудлын машин шалгадаг рентген тоног төхөөрөмжийн асуудлыг Ерөнхий газартаа тавьсан. Шийдэж өгөхөөр нааштай хариу өглөө. Төмөр замын ачааны вагоныг бүхэлд нь шалгах төхөөрөмжийг Монголд анх удаа, манай боомтод суурилуулахаар мэргэжилтнүүд судалж байна. Ингэснээр бүх вагоныг шалгах бус рентгенээр шүүгээд сэжигтэй, шаардлагатай гэснээ л шалгадаг болно.
-Манай улсын импортын барааны дийлэнхийг дамжин өнгөрүүлдэг, эдийн засгийн чөлөөт бүс гэдэг утгаараа бусад гаалийн газраас танайх илүү онцлог байх?
-Нисэх болон усан онгоцноос бусад бүх тээврийн хэрэгслээр ачаа бараа нэвтрүүлдэг. Өнгөрсөн онд боомтод давхардсан тоогоор 1.8 сая иргэн, 277 мянган суудлын автомашин, 122 мянган ачааны машин, 10 мянган суудлын вагон, 347 мянган ачааны вагон зорчсон. Монгол Улсад импортолдог нийт ачааны 80 орчим хувь манайхаар дамждаг. Гэхдээ гаалийн бүрдүүлэлтийн дийлэнхийг Улаанбаатар хот дахь гаалийн газарт гүйцэтгэдэг. Ачааллын хувьд хамгийн том болж байгаа учраас Засгийн газраас манай боомтыг дэд бүтэцжүүлэх, нэвтрэх чадварыг сайжруулах, бэхжүүлэн хөгжүүлэх цогц арга хэмжээ авч байгаа. Энэ их ачаалал, урсгалыг 100 хувь хянаж, шалгаад, үзээд гаргах бололцоо хүн хүчний хувьд ч, техник төхөөрөмжийн хувьд ч байхгүй. Тийм болохоор Замын-Үүдийн боомт эрсдэлийн удирдлагын менежментийг тууштай нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж байж бид гаалийн ажиллагааг шуурхай, оновчтой, зохистой байлгаж чадна. Өнөөдөр нэг байцаагч дунджаар 70-100 жижиг тэрэг шалгаж байгаа. Ямар ч хүн ажлын найман цагт өдий тооны машин шалгаад, тодорхой хэмжээний татвар ногдуулж, хориглосон, хязгаарласан бараа байгаа эсэхийг үзээд гаргана гэдэг бол маш их ачаалал.
-Танай газрын хувьд эрсдэлийн удирдлагын зарчмыг хэр амжилттай хэрэгжүүлж байгаа вэ?
-Зөрчилтэй байж болзошгүй гэсэн ачаануудад л анхаарахаас бүгдийг 100 хувь үзэх ямар ч боломжгүй. Үзэх шаардлагатайгаа л сайн шалгая гэсэн зорилго. Эрсдэлийг тодорхойлох улаан, улбар шар, ногоон төлөв гэж бий. Гаалийн бүрдүүлэлт хийх үед ногоон төлөвтэй байвал ямар нэг шалгалтгүй шууд нэвтрүүлэх, улбар шар төлөвтэй байвал зөвхөн бичиг баримт шалгах, улаан төлөвтэй бол гаалийн хяналт шалгалтыг 100 хувь хийнэ гэсэн зарчим. Тэгэхгүй бол ногоон төлөвтэй байхад л “Уг нь ч ногоон төлвөөр шууд нэвтрүүлэх ёстой. Гэхдээ л нэг бүрэн итгэхгүй байна, ганц шалгачихъя” гэх юм бол зарчмаа алдаж, хүнд суртлаа гаргаж байгаа хэрэг. Яахав шинэ юманд дасаагүй л байх шиг байна. Тэгээд хэрэв мэдээлэл ирсэн, сэжигтэй байгаа тохиолдолд заавал зөрчил илрүүлэх ёстой шүү, битгий хүмүүсийг хэлмэгдүүлээд бай гэж хэлдэг юм. Гэвч энэ зуур нэг асуудал бий. Зарим үед ногоон төлвөөр гарсан бараанд хуулийн байгууллагаас шалгалт хийж зөрчил илэрвэл өнөөх нэвтрүүлсэн гаалийн байцаагчийг “чихдээд” аваад явчихдаг тохиолдол гардаг болохоор л бүрэн итгэлтэй байж чадахгүй байх шиг. Үүнийг гаалийн ерөнхий газрын удирдлагууд, хууль хяналтын байгууллагатай ярилцаад нэлээд ойлголцож байх шиг байна. Зөрчилтэйг нь мэдээд зүгээр явуулсан хэрэг биш. Эрсдэлийн удирдлагын дагуу нэвтрүүлээд дараа нь бүрдүүлэлтийн дараах шалгалтаар зөрчилтэй нь илэрвэл хариуцлага нэхэж болдог учраас асуудалгүй гэдгийг ойлгуулж байгаа хэрэг.
-Хилийн боомт, гаалийн ажилтнуудтай холбогдсон авлигын асуудал хэр хөндөгдөж байгаа бол?
-Гаалийн байгууллага авлигаас 100 хувь цэвэршсэн, асуудалгүй, “ОК” гэж хэлж чадахгүй. Гэхдээ үүнийг яаж арилгаж, ажиллах вэ гэдгээ дээр, дооргүй бодох ёстой. Монголчууд угаасаа цөөхөн, тэдний цөөн хэсэг нь Замын-Үүдээр нааш цааш явдаг. Тэгээд бие биенээ таньдаг, ах дүү болох нь амархан. Танил тал гэдэг зүйл ямар ч ажил хөөцөлдөхөд байдаг л зүйл болчихож. Жишээ нь, паспорт авах гээд гарахдаа өглөө хэдэн цагт онгойдог билээ гэхээс урьтаж тэнд таньдаг хүн хэн билээ гэж боддог. Би танихгүй бол чамд таньдаг хүн байна уу гэнэ. Энэ зан гааль дээр ч илэрдэг. Тэгэхээр нь би хэлдэг юм, мэдээж танилын нүүр байлгүй яахав, хурдхан туслаад өнгөрөх, гаалийн үйлчилгээг хөнгөлөх ёстой. Гэхдээ хүнд тусалсны төлөө яагаад мөнгө авах ёстой юм бэ гэдэг. Төрөөс цалин авч, тангараг өргөчихөөд бусдад тусалсан нэрээр мөнгө авч болохгүй биз дээ.
Үүнээс болж нийгэм манай системийн хэмжээнд ажилладаг 1400 гаруй хүнийг авлигачин гэж хардаг. Гэвч бидний дунд төрийн төлөө олон жил ноён нуруутай зүтгэсэн, муу зүйлийг харсан, сонссон боловч тоолгүй явж ирсэн хүн цөөнгүй. Тэгээд ч зарим нь авлига авах боломжгүй ажил хийдэг шүү дээ. Хамгийн нийтлэг хөндөгддөг нь хяналт, шалгалтын хэсэг. Гэвч тэдний дотор авлигал аваад байгаа нь хуруу дарам цөөн гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх.
-Авлигыг авч байгаагаас илүү өгч байгаа нь буруу зүйлийн эхлэл тавьж байгаа юм шиг санагддаг.
-Өөрсдөө хууль бус зүйл хийчхээд нэг байцаагчийг гуйж гувшиж, авчих авчих гэж шалсаар байж мөнгө, төгрөг өгөнгүүтээ “Замын-Үүдийн гаальчид бүгд авлига авдаг, би өгчихлөө” гээд яриад явдаг хүн бий. Тэднийг энэ яриагаа бичгээр буулгаад өгчих, баримт болгоод шалгая гэхээр татгалздаг. “Би дараа танайхаар зөндөө үйлчлүүлэх юм чинь дэмий юм болно, болилоо” гэнэ. Тийм хүмүүст би нэг л зүйл хэлэхээс өөр аргагүй үлддэг. “Та дахиж битгий өгч бай, өгөхгүй бол авахгүй” гэдэг юм. Үнэхээр авлига өгч, авч байх тэр агшинд нь бид барьж чадахгүй болохоор ээдрээтэй ч авлигын асуудал нэг үеэ бодоход цэгцэрч байна уу гэж хардаг. Ийм асуудлаас ангижрахын тулд аваад, өгөөд байгаа хүнтэй тэмцэх биш үйл ажиллагаагаа авлига авч, өгөх боломжгүй байдлаар зохион байгуулах шаардлага гарч байна. Энэ нь гаалийн байгууллагад ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс эхлээд эрсдлийн удирдлагыг тууштай нэвтрүүлэх, мэдээллийн технологийг сайжруулах, хяналт шалгалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, гаалийн зуучлагчийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, гаальчдын оюун санааг өөрчлөх, сургах, ёс зүйг төлөвшүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг олон зүйлээс шалтгаалах байх.
-Төрийн байгууллага ч ажлаа сайн хийе, бизнес эрхлэгч ч шударгаар ажиллая гэдэг зарчим л хэрэгтэй байх шиг.
-Хэн бүхэн хийж байгаа ажилдаа шат шатандаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Ялангуяа дунд шатны менежерүүд буюу гаалийн улсын ахлах байцаагч нарыг маш сайн ажиллуулмаар санагддаг. Чадавхжуулна, зөв сонгон шалгаруулаад, ажил хийлгэсэн шиг хийлгэх хэрэгтэй. Нэгжийн алдаа дутагдал тухайн газрынхаа амжилтад сөргөөр нөлөөлнө. Улмаар хэдэн газар ийм байдал үүсэхээр Ерөнхий газарт муугаар нөлөөлдөг. Нөгөө талаас бизнесмэнүүд өөрсдөө эрүүлжих шаардлага үүслээ. Хэтэрхий их ашгийг маш хурдтайгаар, богино хугацаанд олох гээд хууль зөрчдөг. Тэгээд өөрсдөө баларч дампуурдаг, нэг төрийн албан хаагчийг хэрэгт оруулж, улсад эдийн засгийн хохирол учруулдаг. Тэр нь эцсийн эцэст үр дүнгүй өөрөө шоронгийн нэр зүүгээд хохироод үлдэж байх шиг. Тасралтгүй үргэлжилсэн, найдвартай, холыг харсан бизнес хийж аажуухнаар хуримтлал үүсгэж, бизнес хийе гэж компаниуд бодохгүй байх шиг. Нэг л том зүтгээд их ашиг олъё, баригдвал тэр л биз, “шатаад” дуусъя гэж боддог бололтой. Бүгдээрээ бизнесээ шудрага хийвэл өөртөө ч, улсдаа ч ашигтай шүү дээ.
Монголчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнх нь дамжин өнгөрдөг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод амьдрал буцалж байна. Энэ их хөдөлгөөнд эх орон, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аюулыг таслан зогсоодог гавьяатай хамт олон бол Замын-Үүд дэх гаалийн газар юм. Тус газрын дарга Ц.Гэндэнцэвээнтэй ярилцлаа.

0 Сэтгэгдэл