Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
ШИНЭ БУЛГАН

Аймгийн ИТХ-ын баталсан ШИНЭ БУЛГАН мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагуудыг чадавхижуулах сургалт, зөвлөгөөний Булган аймаг  анх удаа зохион байгуулж байна.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд аялал жуулчлалын салбар улирлаас хамааралтай байдаг. Гэсэн хэдий ч Булган аймгийн хувьд энэ салбарыг хөгжүүлэх нөөц бололцоо байна. Харин одоогийн байдлаар аж ахуй нэгжүүд аймаг орон нутгийн онцлогоо төдийлөн сайн ашиглаагүй, төр ч анхааралдаа аваагүй байна. Энэ байдлыг өөрчлөе. Энэ салбарыг хөгжүүлье гэсэн зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулсан гэлээ.

Булган аймгйин засаг дарга Д. Эрдэнэбат зөвлөгөөнийг нээж хэлэхдээ:

Манай аялал жуулчлал өнөөдрийг хүртэл ямар ч зохион байгуулалттгүй явж ирсэн. Хадны энгэрт гэр бариад хуушуур бууз хийж өгөөд за баяртай гээд буцаах бол аялал жуулчлал биш гэдгийн анхаарах, ойлгох, хүлээн зөвшөөрөх цаг болж. Аялал жуулчлалыг хаана ямар газар, ямар төрлөөр хөгжүүлэх боломж байгааг сайн судлаад тодорхой болгочих юм бол хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ. Энэ бол төрийн хийх ажил.
 Бид үүргээ ухамсарлая, та бүхнийг дэмжье. Харин та бүгд аймаг орон нутгийн төдийгүй,  улс , олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлсэн баазуудыг байгуулж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулаачээ гэдгийг уриалмаар байна лээ. Мөн Тус зөвлөгөөнд Булган  аймгийн удирдлагуудаас гадна урилгаар ССАЖЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын үндэсний төвийн дарга О.Цоодол, аялал жуулчлалын үндэснйи төвийн менежер Э.Батзаяа , МУБИС-ийн ТНУС-ийн аялал жуулчлалын багш докторант Ө.Амгалан, МУИС-ийн аялал жуулчлалын багш Доктор профессор М.Билэгсайхан нар оролцож зөвлөгөө сургалт өгсөн байна. Зөвлөгөөний дараа аялал жуулчлалын бизнес эрхлэгчид аймагтаа  аялал жуулчлалын холбоо байгуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан