Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Таван хувийн татвараас зугатаад тавин хувийн төлбөрт унхах уу
Гаалийн байгууллагыг эрх зүйн чиг үүднээс зохицуулан жолооддог нэгж нь Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтэс. Хил дээр гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь тэдний гол зорилго. Зорьсондоо хүрэхийн тулд хэд хэдэн шатлалт арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас зохиосон аянд манлайлан оролцох, гаалийн улсын байцаагч нарт зөрчилтэй тэмцэх чиглэлээр сургалт, дадлага эзэмшүүлэх, хэрэг зөрчлийн тухай нэгдсэн мэдээллээр хангах, гадаад орнуудтай харилцан туршлага хуваалцах, иргэдээс ирсэн санал, гомдол, шүүмж, талархлыг хүлээн авч анализ хийх үйл ажиллагаа багтана. Хэлтсийн дарга П.Нарандалай бидэнд өөрсдийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн юм. 2013 онд гаалийн байгууллагын системийн хэмжээнд нийт 2634 захиргааны зөрчил, 118 эрүүгийн шинжтэй зөрчил илрүүлж, Цагдаагийн байгууллагад шилжүүлснээр 450.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 1.022 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлж улсын төсөвт оруулжээ. Эрүүгийн шинжтэй зөрчлийн улмаас 1.162 тэрбум төгрөгийн бараа саатуулж, 46.3 сая төгрөгийн бараа хураасан. Энэ бол баримт.

2013 онд Солонгос улсаас ирж буй зорчигчид алтан эдлэл биедээ нууж, хууль бусаар оруулж ирэхийг оролдсон нь өмнөх жилүүдээ бодоход өссөн гэж тэмдэглэн хэллээ.
Сайхан сэтгэлээр авсан дайвар ачаа гэмт хэрэгтэн болгох аюултай
Баримтыг задалж үзвэл 2013 оныг 2012 онтой харьцуулбал захиргааны зөрчил харьцангуй буурсан ч эрүүгийн хэрэг нэмэгдсэн гэдгийг хэлтсийн дарга хэллээ. Эрүүгийн хэрэг өссөн шалтгааныг тайлбарлахдаа “Гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч нь холбогдох хууль эрх зүйн мэдлэггүйтэй холбоотой” хэмээсэн. Хамгийн энгийн жишээ гэхэд өнгөрсөн оны гуравдугаар сард Хүнсний тухай хууль шинээр батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байж. Тодруулбал, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж л хилээр хүнсний бүтээгдэхүүн импортлох ёстой байтал иргэн, хувь хүн хүнс оруулж ирсээр байгаа. Хил давж буй иргэд эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд интернэт орчноос мэдээлэл авах, “Төрийн мэдээлэл” сэтгүүл, хуулийн сайтуудад хандах хэрэгтэй. Түүнчлэн телевизээр дамжуулсан сурталчилгаа, мэдээлэл, сонин хэвлэлд нийтэлсэн сэрэмжлүүлэг, ярилцлагыг үзэхийг зөвлөв. Гаалийн байгууллага энэ талаар өөрийн вэбсайтаар хангалттай мэдээлэл өгч байгааг ч дурдлаа.
П.Нарандалай дарга сүүлийн үед гадаад улсад зорчиж буй иргэд, ялангуяа онгоцоор нисч буй иргэддээ нэгэн чухал анхаарууштай сэрэмжлүүлэг өгсөн юм. Монголчууд хэн нэгэн хүний гуйлтаар, манайхны хэлдгээр дайвар ачаа авчихдаг. Гэтэл нэгэндээ тус болох гэсэн сайхан сэтгэл гаргасныхаа төлөөсөнд өөрөө гэмт хэрэгтэн болох тохиолдол гарч болохыг сануулав. Тухайлбал, таны хүнээс авсан ачаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа эд зүйл, хар тамхи, мансууруулах бодис гэх мэт илэрсэн тохиолдолд хууль зүйн үүднээс энэ нь таны авч яваа ачаа болдог тул та л хуулийн хариуцлага хүлээхийг онцгой анхаарах ёстой гэлээ.
Гаалийн байгууллагын өөр нэгэн “чих” бол 12-81 дугаарын мэдээллийн лавлах утас бөгөөд өнгөрсөн онд нийт 3578 санал, хүсэлт, асуулт, лавлагаа хүлээн авсан бол 189 гомдол, мэдээлэл иржээ. Эдгээрээс хамгийн их буюу 780 асуулт нь экспорт, импортын татварын тухай байж. Түүнчлэн ГЗТХ-ээс системийн хэмжээнд телекамерын хяналт хэрэгжүүлэх нөхцөл хангахад анхаарч ажилладаг. 2013 онд Замын-Үүд, Буянт-Ухаагийн гаалийн газрын камерын хяналтыг өргөтгөх ажил амжуулсан. Түүнчлэн Улаанбаатар дахь гаалийн газарт шинээр 32 телекамер суурилуулж, хяналтын дэлгэцийн хамт 480 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ.
Гаалийн ажилтнуудад хэд хэдэн сургалт зохион байгуулсны үр дүнд захиргааны зөрчил 564 буюу 17.6 хувиар буурч, торгуулийн дүн 97 сая төгрөгөөр өссөн байна. Хамтын ажиллагааны хүрээнд ч багагүй зүйл хийснээс хууль сахиулах байгууллагуудтай хамтарч “Хяналт-шалгалт” арга хэмжээ зохион байгуулж хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн хоёр иргэнийг саатуулжээ. Мөн Нийслэлийн Багануур, Баянхангай дүүргийн ЗЦТ-тай хамтарч Замын-Үүд дэх гаалийн газар, Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн боомт хооронд бүрдүүлэлт хийсэн машиныг тодорхой үндэслэлийн дагуу саатуулан шалгаж 97 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 29 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Өнгөрсөн онд хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт ороод гаальд мэдүүлдэг албан бичиг, зөвшөөрлийг гурав дахин цөөлж. 12 баримт бичиг нэхдэг байсан бол одоо дөрөвхөн баримт бүрдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд гаалийн байцаагчид алсаас мэдүүлж болно, зуучлалаа өөрөө хийх боломж аж ахуйн нэгжид бүрэн нээлттэй.
Зөрчилтэй тэмцэгчид юу хэлэв

Гаалийн хил дээр гардаг зөрчил бүрийг бүртгэж, задлан шинжилгээ хийж байгаа нь торгохын төлөө байдаггүй. Харин ч бусад хүнд сэрэмжлүүлж, алдаатай замаар явахгүй байхыг сануулах, ингэж болохгүй шүү гэж анхааруулах зорилготой. Түүний тулд П.Нарандалай даргатай хэлтэс ажиллаж буй. Иргэд, аж ахуйн нэгж гаальд төлдөг 15,5 хувийн татвараас ихээхэн зайлсхийдэг гэнэ. Гэвч үүний таван хувь нь жинхэнэ татвар, 10 хувь нь эргэн төлөгдөх НӨАТ гэдгийг хараахан ойлгодоггүй. Гаалиар өнгөрүүлж буй барааны үнийн дүнгийн ердөө таван хувь гэдэг бизнест, иргэний санхүүд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхээргүй дүн.
Гэвч үүнээс болж юу болдгийг харъя. Бараагаа нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн ч тэр нь илэрч, торгууль оноосон тухай дээр өгүүлсэн. Улмаар таван хувийн татварыг зайлшгүй төлүүлэхээс гадна нэмж 30 хувийн торгууль онооно. Эргэн олгогдох байсан НӨАТ-ыг буцаахаа болино. Нийтдээ 45-50 хувьтай тэнцэхүйц төлбөр төлж байгаа бөгөөд хууль ёсоор орж ирснээс 10 дахин өндөр зардал гаргаж буй юм. Товчхондоо, таван хувийн татвараас зайлсхийж хэмнэх нэрээр тавин хувийн төлбөрт орох нь ямар ч тохиолдолд утгагүй хэрэг. Ажлыг гардан гүйцэтгэж буй П.Нарандалай даргын хувьд НӨАТ-ыг гааль дээр авахыг болиулах эрмэлзэлтэй явдаг аж. Учир нь, нэмүү өртөг гэдэг ширхэг плитаг хилээр орж ирэхэд тооцдог мөнгө биш. Зах дээр борлогдоод, барилгын нэг хананд нааж бэлэн болоод худалдагдсаны дараа л тооцох татвар аж. Гэтэл манай улсад урьдчилж аваад байгаа учир иргэд, бизнес эрхлэгчид татвараас зайлсхийх сэдэл төрдөг байж болох.
Гаалийн байгууллагын хувьд иргэн бүр бизнес хийж, гадаад худалдаанд оролцогч болж байдаг нь нэг хүндрэл. Жишээ нь, 100 ямаатай Дорж гуай ноолуур тушаасан 10 сая төгрөгөө юань болгож өвөртлөөд Эрээн гарч наймаа хийдэг. Хэдийгээр гадаадад зорчих, худалдаа хийх эрх чөлөөтэй боловч улсын эдийн засагт ширхэг бүр нь тооцогдож, тоологддог гадаад худалдааны тэнцэл, тайлан дүнг иргэний-худалдаа алдагдуулах эрсдэлтэй. Тиймээс Гадаад худалдааны тухай хууль яаралтай батлах хэрэгтэй гэв. Түүнчлэн иргэд хилээр гарахдаа биедээ авч яваа гадаад валютаа мэдүүлэхгүй явдаг нь бас нэг асуудал. Таван сая төгрөг хүртэлх хэмжээтэй бол гаальд зүгээр мэдүүлээд явна, 20 сая төгрөг хүртэлх дүнтэй бол зөвшөөрөл шаарддаг. Гэвч иргэд сайн дураараа мэдүүлдэггүй, мөн гаалийн биет үзлэг хийх гэхээр хүнд суртал болчих талтай. Үүнээс болж бэлэн мөнгөний урсгал хаашаа, ямар хэмжээгээр гарч байгааг тодорхойлоход бэрх болдог учир санхүүгийн байгууллагаар дамжуулан хянах бололцоотой аж.
Эцэст нь, гаалийн лавлах утас 12-81, Засгийн газрын “11-11” төвийн утсаар маш олон гомдол, санал, мэдээлэл ирдэг байна. “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” зарчмаар ажилладаг гаалийн байцаагчдын хувьд тэр болгоныг нэг бүрчлэн шалгахаас аргагүй болдог. Гэвч бодит байдалд бүгд алдаа дутагдалтай биш, харин ч зарим хүн өөрийн хууль бус үйлдлээ хаацайлах үүднээс гаальчдыг гүжирдэх, худал мэдүүлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Асар их ачаалалтай ажилладаг гаалийн байгууллагын ачааллыг утсаар ирүүлсэн гомдол нэлээд нэмж байдаг бололтой.

0 Сэтгэгдэл