Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Г.Оюунболд: Хүн бүрийг хорих биш тохирсон хариуцлага тооцох ёстой
ЗӨВ ШҮҮ
gemt hereg uildsen hun gem hohirloo arilgaagui tohioldold yahav? Jishee ni avto osol hiij hunii ami nas burelgesen, tahir tuduu bolgoson nuhduudiig yah yum be? Yal zavshij hohirson humuus ni hohirood uldene gesen uguu
Чи наад хууль гээчээ ямар орнуудын хуулиудыг орчуулуулан нийлүүлж бантагнуулж байгаагаа яагаад ярихгүй байгаа юм бэ . Хууль гэдэг тухайн орны нөхцөлд тохирсон өмнөх үндсэн болон дагалдах хуулиуд дээр тулгуурлан засварлагдан сайжран явагдах ёстой болохоос бусдын хөрсөнд тохирсон хуулиудын нийлбэр байдаггүй юм. Шинэчлэл гэж үүнийг хэлдэггүй юм. Шинэчлэл нэрээр монгол улсыг хүн ардтай нь битгий дарамтлах гээд бай. Бодит амьдрал дээр боловсрол мэдлэг чинь нимгэн сэтгэх оюун ухаан чинь хүрэхгүй байна.
Tiimdee tegehgu bol hamag zaluus chin shorond orood duuslAa shde. uhamsariin hicheel oroh ni zov bolovuu gej bodoj bna deerees ni MONGOL HUN mongoliin gazar nutagta ali neg gadaadiin baiguulagad zuvhun udurdah alban tushaal hiih ystoi gsn huuliin zaalt bval Arabiin negdsen ulsiin huuli bas ih zugeer sanagddag shuu
БОЛЬЁ ОО
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн, ХЗЯ-ны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн Г.Оюунболдтой ярилцлаа.

-Одоогийн Захиргааны зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг шинэчилж өргөн барилаа. Гол өөрчлөлт нь юу вэ?
-Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгож байгаа. Бид 1940 оноос хойш эрүүгийн гэдэг үг хэрэглэжээ. Оросын толгой авах, эрүүдэх гэдэг үгнээс улбаатай. Үүнийг дагаад эрүүдэх, байцаах, шийтгэх хууль болчихоод байсан. Гэхдээ нэрэндээ гол биш. Үндсэн хуульд эрүүгийн гэдэг үг байхад нэрийг нь солихоор зөрчлөө гээд байна. Бидний зорилго дэлхийн эрүүгийн хуулийн стандартад нийцүүлэх. Одоогийн эрүүгийн хуулийг 2002 онд шинэчлэн баталж, 12 жил сайн, муугаар ярилаа.
Энэ нь хууль батлах үеийн хэд хэдэн ухрах алхамтай холбоотой. Тодруулбал, шүүхэд үл итгэх, гэмт хэргийг хатуу хайрцаглаж, ялыг өндөр түвшинд бариад, шүүх шийдэхээс өмнө эрүүгийн хүнд, хөнгөн гэмт хэрэг гэж ангилдаг. Түүнчлэн социалист нийгмийн хэргүүдийг хэвээр нь оруулсан. Жишээ нь, танхайрах. Зэвсэг хэрэглэж танхайрвал таваас илүү жилийн хорих ялтай. Жилд 300 орчим залуу шалгуулж, 100 гаруй нь ял сонсч байна. Улмаар социалист үеийн тогтолцоогоо хамгаалж, иргэнээ цээрлүүлдэг хууль болчихоод байсан. Гэмт хэргийн хууль хүнийг шоронд хорих бус буруутай үйлдэлд нь тохирсон, гарцаагүй ял оноодог байх ёстой.
-Гэмтэнд ял оноох тогтолцоо нь буруу тийш хэвшээд, гэмт хэрэг гэдэг ойлголт өөрөө зөрүүтэй болсон нь бас нөлөөлсөн гэдэг?
-Хууль зохих ял оноох чадамжтай байх ёстой. Хүний нийгмийн халамж, даатгалаар дансанд орж ирсэн мөнгийг өөр хүн авчихаар гэмт хэрэгт тооцдоггүй. Гэтэл хүний халааснаас мөнгө хулгайлсан нь хариуцлага хүлээдэг. Эсвэл 140 мянган төгрөгөөс илүү үнэтэй гар утас хулгайлахад эрүү үүсгэчихээд, хямд утас хулгайлсныг зөрчил гээд торгож байна шүү дээ. Нэг суманд хонь хулгайлахад үнэлгээ нь 140 мянган төгрөгөөс бага байхад өөр аймагт үнэлгээ нь 150 мянга болчихдог. Энэ тохиолдолд зөрчил, гэмт хэрэг гэх хоёр янзаар шийдэж байгаа. Гэмт хэрэг, зөрчлийг мөнгөн дүнгээр нь ангилахаар шалгаж буй этгээд нь нэг тийш шийдэх, авлига, хүнд суртал үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Гэмт хэргийг зөрчил гэж бууруулаад ял завшуулах юм уу зөрчилтэй хүнийг гэмт хэргээр сүрдүүлж авлига авах нөхцөл бий. Үүнээс гадна хүнийг хорихоос өөрөөр яллах, үр нөлөөтэй тогтолцоо бүрдүүлэх зорилго бий. Нэг удаагийн арга хэмжээ авах, электрон гав зүүлгэх, сургалтад суух үүрэг өгч, албадлага, нөлөөллийн ажил өрнүүлж хорихоос өөрөөр шийддэг. Нэгэнт нас биед хүрсэн хүнийг хүмүүжүүлнэ гэж үгүй учраас нөлөөллийн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлмээр байна. Тэгэхгүй бол одоо мэргэшсэн, гэмт хэргийн карьер өссөн хүн олшрох нь.
-Гэмт хэргийн карьер гэж юу вэ?
-Хулгайн гэмт хэрэгтэнг шоронд хорьчихвол тэр гарч ирээд дээрэм хийнэ. Дахиад шоронд хоригдоод, гарч ирээд хүн ална. Ингэж карьер ахидаг. Шоронд байгаа хоригдлуудын 47 хувь нь гэмт хэрэг үйлдээд буцаад орох болдог. Гурван жил тутам өршөөлийн хууль гарч, сулласан жилдээ гэмт хэргийн тоо өсч байна. Өөрсдөө мэргэшсэн гэмт хэрэгтэн бэлдчихээд, тэднийхээ эсрэг тэмцэж, гурван жил тутам давалгаанд нь цохиулдаг биш анхнаасаа ийм гэмт хэрэгтэн бэлдэхгүй байхын төлөө л ажиллах ёстой. Үүний тулд тэдэнд боломж олгох, нөлөөлөх ажиллагаа, бусад хяналт, сургалт хийнэ.
-Хуулийн шинэчлэл гэх мөртөө ухрах алхам хийлээ гэх юм. Жишээ нь, гүтгэх гэдэг зүйлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэлээ?
-Одоо Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх гэж гэмт хэрэг бий. Энэ нь, сэтгүүлчдийг шийтгэдэг зүйл анги болчихсон нь хамгийн том асуудал. Аливаа мэдээллийн эх сурвалжаа сэтгүүлч нууцлах эрхтэй. Гэтэл хэлэхгүй байсаар ял шийтгүүлдэг. Одоогийн хуульд гүтгэх гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилсон, эсвэл онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн гээд ойлгомжгүй, хэмжихэд бэрх заалттай. Харин Гэмт хэргийн тухай хуульд хувийн мэдээлэлд халдах гэсэн заалт бий. Хувийн мэдээллийг зүй бусаар авч, хэвлэл мэдээллээр түгээх нь гэмт хэрэг. Миний, чиний нууцалдаг зүйлийг хууль бусаар олж мэдээд түгээн дэлгэрүүлбэл уг үйл явц нь хууль зөрчсөн үйлдэл болохоос гүтгэх, доромжлох гэдэг үг нь өөрөө Гэмт хэргийн тухай хуульд чухал биш. Яагаад гэвэл ийм зөрчлийг одоо ч Иргэний хуульд тусгасан, даган мөрдөж байна шүү дээ. Хэрэв гүтгэлээ, доромжиллоо гэж үзвэл Гэмт хэргийн тухай хууль биш Иргэний хуулиа барих юм.
-Гэхдээ л үүнийг сулруулах нь ийм төрлийн хэрэг олшрох суурь гэж үзэх үндэсгүй хэрэг үү?
-Судлаач, эрдэмтэд янз бүрийн байр суурьтай байна. Доромжлох, гүтгэх нь үгүй болчихоор ийм төрлийн зөрчил гаарч, замбараагаа алдана гэдэг. Үнэндээ хэвлэл мэдээлэл өөрөө цензуртэй, сэтгүүлчдээ хариуцлага тооцдог, эрхийг нь хасдаг ч юм уу өөрийн зохион байгуулалтад орох ёстой. Жишээ нь, манай хуульчдын холбоо шиг. Энэ ч өөрсдийн зохион байгуулалт, цаг хугацаа, жам ёсны зүйл байх. Гэхдээ сэтгүүлч ч бай, биш байлаа ч миний хувийн мэдээлэлд халдаж байгааг гэмт хэрэгт тооцно. Нөгөө талаас би эрэн сурвалжлах сэтгүүлч байлаа ч гэсэн хувь хүний орон зай руу халдахгүй байх тэр зааг, баталгаа нь эрүүгийн хууль болох учиртай. Мөн халдашгүй дархан байдал, нэр төр, алдар хүнд, бие махбод, амьд явах эрх баталгаажна. Хуулийн байгууллага хүртэл айлын гэрт зөвшөөрөлгүй нэгжлэг хийх эрхгүй болж байгаа. Орчин үед эрүүгийн хуульд хувь хүний халдашгүй эрхийг баталгаажуулахад илүү анхаарч байна. Ингэснээр баруун, зүүн, англо, саксон ч юм уу ром, германы эрх зүйн тогтолцоог сайн, муу гэдэг яриа бараг үгүй болж. Учир нь, бүгд бие биеэсээ сайн гэснийг нь хамж авдаг. Мөн бид дэлхийн гэмт хэргийн загвар хуулиас ч авч тусгасан зүйл бий. Эрүүгийн хууль Төрийн эсрэг гэмт хэргээс эхэлж байхад одоо хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргээр эхлэх болно.
-Хуулийн зүйл заалт давхарддаг, хариуцлагын олон янз байдгийг хэрхэн шийдсэн бэ?
-Манай улсад мөрдөж буй 520 гаруй хуулийн хагаст нь зөрчил заасан байдаг. Бүгдийг нь түүгээд зөрчлийн төрөлжсөн хууль болгосон. Урьд нь, Захиргааны хариуцлагын олон хууль хийхдээ Эрүүгийн хуультай уялдаагүй болгочихсон. Тэр олон хуульд зөрчлөө тараачихаар хаа хүрч байж зөрчил болдгийг хэн ч мэдэхгүй. Одоо бол тоглоомын дүрэм маш тодорхой боллоо гэж ойлгож болно. Тэгэхээр ийм үйлдэл гэмт хэрэг юм байна, зөрчлийн ийм, ийм зүйл байдаг гэж яв, цав ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэгт ял тооцно, зөрчилд нь шийтгэл онооно. Ял, шийтгэл нийлэхээрээ эрүүгийн хариуцлагын тогтолцоо болно. Энэ утгаар нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Энэ ажил өмнөх Засгийн газраас улбаатай. Гэхдээ хуулиуд нь их өөрчлөгдсөн, зарим болоогүй зүйл байсан. Иргэн, хуулийн этгээдэд нийтлэг гардаг зөрчлүүдийг шүүгээд, төрийн байгууллагаас санал аваад, зөрчил болгоод, төрөлжүүлж нэгтгэхэд багагүй хугацаа орлоо. Энэ хоёр хууль 10 жилийн судалгааны үр дүн. Манай ажлын хэсгийн хоёр жилийн үр дүн боловч гол шинэчлэлийг тодорхойлсон судлаач, мэргэжилтнүүдийн 5-6 жилийн хөдөлмөр юм. Тэгэхээр гэнэт гарч ирээд, шинээр зохиож, хуулсан зүйл байхгүй шүү. Зөрчил, гэмт хэргийн тухай хуулийг хамт боловсруулахдаа бүх хийдэл, “цоорхойг” арилгасан. Эрүүгийн хуулиас 48 зөрчлийг авч Зөрчлийн тухай хуульд нь буцааж хийсэн.
-Шат дарааллаараа өргөн барьсан хуулийг хэлэлцээд явна. Гэхдээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл юу байх бол?
-Агуулга, хэмжээгээрээ Үндсэн хуулийн араас ордог том хууль нь эрүүгийн хууль, Иргэний хууль юм. Байнгын хороонд л бараг зургаан сарын турш хэлэлцэх болов уу. Хууль батлагдлаа гэхэд хорихоос өөр ял оноох бололцоо бүрдүүлэх, түлхүү анхаарах шаардлагатай. Дээр хэлсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, хэрэгтэн үүргээ сайн биелүүлбэл ялаас чөлөөлөх жишээтэй. Тиймээс хорихоос өөр албадаа байгуулна. Гол нь шүүгч, прокуроруудыг чадавхжуулахад бүтэн жилийн сургалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хуулийн үзэл санааг ойлгож, үзэл баримтлалыг холбиролгүй биелүүлэхэд хэцүү. Одоо 500 орчим шүүгч, 400 шахам прокурор бий. Мөн багаар бодоход 4000 цагдаа гэмт хэргийн мөрөөр ажиллаж байна . Өмгөөлөгч, хуульч ч хамрагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас ял эдлүүлдэг, нийгэмшүүлдэг зүйлийг тасалж, тусад нь батлахгүй бол шинэчлэл маань бахь байдгаараа л үлдэнэ.
-Зөрчил, гэмт хэргийн ангиллыг тодорхой болгохоор ял эдэлж байгаа хэдэн хүн суллагдах бол?
-Бид хууль боловсруулахдаа хүнийг шоронгоос суллах зорилго тавиагүй. Харин цаашид гэмт хэрэг буурч, шоронд орох хүн цөөрөх учиртай юм. Гэхдээ энэ хууль батлагдвал хэдэн хүн шоронгоос гарах талаар судалж байна. Хорих ял сонсдог хүний тоо хамгийн багадаа 20-30 хувь багасах болов уу. Мэдээж одоо шоронд байгаа хүмүүсийн ялыг эргэн харах ажил гарах боловч тийм нүсэр ажил болохгүй гэж бодож байгаа.

0 Сэтгэгдэл
2014.05.06
2014.05.06
2014.05.06
2014.05.06
2014.05.06