Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нэгэн түм гаруй хүүхдийн ээж
Юутай ч, эх барьсан анхны хүүхэд нь 1981 оны тавдугаар сард Говь-Алтай аймагт төрсөн, одоо том аав болчихсон яваа хэмээн итгэнэ.
Төрөх ээжийн дэргэд дэвтрээ эргүүлээд сууж байлаа
Сургуулиа төгсөөд л төрөлх Увс аймгийнхаа Хар тарвагатайн уурхайд бага эмчээр томилогдсон түүний ажлын гараа анхнаасаа амар байсангүй. Их эмчийн орон тоогүй газарт дээрээ эмчгүй, доороо асрагчгүй бүхнийг өөрөө хийх хариуцлагатай үүрэг хүлээх болов. Төрөх үеийн умайн урагдлыг оёх аргаа олохгүй тэвдэхдээ сувилагчаасаа тусламж хүстэл “Би эмч хүнд юу заахав дээ” гэх нь тэр. Гэртээ хариутаа задгай амсартай хөнжил даавуу, бүр дэрээ хүртэл битүүлэн оёж байж төрсөн ээжид оёдол тавьж сурчээ.
Нэг жирэмсэн эмэгтэйн ургийн гар түрүүлээд гарч ирээд сургууль төгсөөд удаагүй түүнийг ихэд сандаргасан удаатай. Уурхай аймгийн төвөөс 90, сумын төвөөс 50 километрийн зайтай болохоор замын машинаар хэл дайгаад л үлдэж. Гараад ирсэн гарыг халдвар орохоос сэргийлэн ариутгасан самбайгаар ороочихоод сандрахдаа уйлаад л номын хуудас эргүүлж байтал “тав таван минутын зайтай хоёр тийш нь эргүүлэн хэвтүүлэх” гэсэн өгүүлбэр гарч ирэх нь тэр. Ургийн гар ч дотогш орж, хэвийн байрлалдаа орон эх ёсоороо амаржжээ. Оройхон хэр аймгийн төвөөс буурал толгойт бурхан эмч Сүрэнжав дуудлагаар ирээд нүд нь орой дээрээ гарсан гэдэг. Сүрэнжав гуай “Дөнгөж сургуулиа төгсч ирээд ийм арга хэмжээ аваад сууж байдаг мундаг охин шүү. Би чамайг “Эрүүл энхийн төлөө” сонин дээр бичсэн ч багадна хэмээн толгой сэгсрэн уйлж байсныг одоо яахан мартах билээ.
Залуудаа их зоригтой ч байж. Тэс суманд төрж чадахааргүй үйтэн аарцагтай ээжийг үзээд пүрэв гарагийн онгоцоор аймгийн төв явуулахаар бичиг хийгээд явуултал орой нь өнөө ээж өвдөж гарчээ. Дуудлагад явсан эмчийнхээ араас эхийн биеийн байдлыг бичсэн захиаг замын хүнээр явуулаад өөрөө төрүүлэхээс аргагүй байдалд үлдэв. Ургийн толгой умдагны ясны дээд хэсгээр товойж гараад доошлохгүй байхаар нь даавуугаар жийрэглэн толгой дээр нь аажуухан дарсаар байгаад хэвийн төрүүлсэн тухайгаа ярих их дуртай. Захиа аваад айсандаа яаж явснаа ч мэдэхгүй орж ирсэн ерөнхий эмч Бадарч магтах үг олж ядахдаа “Цэнгэл минь чамд ямар ч медаль өгсөн багадна” гэж байсан гэдэг.

Дуудлаганд явна, хүнээ төрүүлнэ, үзнэ, хяналт тавина гээд эх баригч эмчийн ажил дуусахгүй үргэлжилнэ. Харилцаа холбоо байхгүй, зам харгуй бартаатай хүндхэн үед дуудлаганд морь, мотоцикл, тэмээ, трактор гээд олдсоноор л хөлөглөнө. Ядаж байхад шатахуун дуусах, шаварт суух нь наад захын саад.
Энэ тухай Н.Цэнгэл гуай дурсахдаа, “Тэр үеийн ээж нар үнэхээр сайхан хүмүүс шүү. Яаран яаран элдэв саад даван очиход хүүхдээ төрүүлээд өлгийдөөд тавьчихсан. Өөрөө цай шөл хийгээд уучихсан. Хоёр давхар дээл өмсөөд зузаан алчуураар толгойгоо боогоод “Сүүний төлөвлөгөө тасарлаа” гээд үнээгээ саагаад сууж байдаг байлаа. Тэднийг одооны ээжүүдтэй зүйрлэх юм биш. Өнөөдөр эмэгтэйчүүд өвчлөл ихтэй, төрөх чадвар үнэхээр муудсан. Үнээгээ саах нь бүү хэл шөлөө халбагадуулдаг болж дээ” гэх.
Сүүлийн үед эхчүүд хүүхдээ хийсвэр хийлгэж гаргах сонирхол нэмэгдсэнд үнэхээр сэтгэл дундуур явдгаа нуулгүй ярина. “Төрөх гэж өвдөнө гэдэг бол жам. Гэтэл сүүлийн үед хагалгаа хийлгэх нь амар гэсэн сурталчилгааг бие биедээ ам дамжуулан өгөх болж. Дунджаар арван ээжийн 2-3 нь хийсвэр хагалгаагаар төрж байна. Багахан өвдөхийг ч даах чадваргүй болж дээ. Дээхнэ үед бол сумын төвд хагалгаа хийдэггүй байлаа. Үнэхээр хүнд хүнээ аймаг руу явуулдаг. Тийм хүн тун цөөн байсан шүү” хэмээн Н.Цэнгэл гуай шүүмжилнэ.
Эх хүний зовлонг өөрөө хүүхэд төрүүлж байж л мэдэрдэг
Бүсгүй хүний тавилангаар өөрөө үрийн зулай үнэрлэх цаг ирэхэд Хар тарвагатайн уурхайгаа орхин төрсөн Тэс сумандаа очиж долоон жил ажиллажээ. Анагаахын сургуульд ижилдэн дассан ангийнхаа залуутай гэрлэсэн тэрээр нөхрийнхөө төрсөн Баруунтуруун суманд мөн долоон жил ажиллаж гурван сайхан хүүгийн ээж болов. Төрж үзээгүй байхдаа ээжүүдийг “юундаа баашилдаг байна аа” гэж боддог байсан тэрээр өөрийнх нь ээлж болоход үнэхээр тэвчээргүй, авиргүйгээ мэдэрсэн гэдэг. Анхныхаа хүүхдийг төрүүлээд хамгийн түрүүнд “Би нэг хүүхдийг ингэж их өвдөж тэвдэж төрүүлж байхад ээж минь арван хүүхдийг яаж төрүүлсэн бол доо” гэж бодогддог юм билээ хэмээн дурсна.
Аав ээж нь хоёулаа эх баригч эмч, гэрийн бараа харахаасаа харахгүй нь их болохоор хөвгүүд нь эрт биеэ дааж. Ямар сайндаа ээлжнээс буугаад ирэхэд нь гэрээ цэвэрлэчихсэн, саванд хийсэн хоолоо дээлээрээ ороогоод зуухны хажууд тавьчихсан угтдаг байхав. Тиймдээ ч гурван хүүгээ охидоос дээр нэмэртэй, ээждээ дотно, их ойлгож хүндэлдэг хэмээн магтах дуртай аж. Тэднийгээ балчир байхад Н.Цэнгэл гуай шөнийн гурван цагаас өмнө унтаж байсан удаагүй гэдэг. Хүүхдүүд нь тусад орсон ч нойргүй хоносон ээлжнээсээ бууж ирүүтээ унтахыг урьтал болголгүй ар гэрийн ажилд ханцуй шамладаг нь гэрийн эзэгтэйн заншил.
Н.Цэнгэл гуай олон эрчүүдийн хувьд үнэтэй хүндтэй. Гурван хүү нь таван ач тэврүүлсний дөрөв нь хүү. Бүх ачаа өөрөө эх барин авахдаа мэргэжлээрээ улам бүр бахархана. Хүйн ээжийн үрийн холбоо тасрахгүй. Дунд бэрээ гэхэд 20–иод жилийн тэртээ өөрөө эх барин авч байжээ.
Айлын бүх хүүхдийг ач гучтай нь эх барьж авна гэдэг...
Эх барьсан хүүхдийнхээ хүүхдийг нь эх барин авсан тохиолдол бүрийг дурдвал хэдэн өдөр ч үл хүрэлцэнэ. 16 жил хөдөө ажилласан түүнийг нутгийнх нь хүүхнүүд бүр том болчихсон хархүү, хүүхнийг заан “Энэ таны хүүхэд шүү дээ” гэсээр угтана. Айлын тав, зургаан хүүхдийг бүгдийг нь эх барьж, тэднийх нь хүүхдийг ч бас эх барьж авсан тохиолдол ч цөөнгүй бий.
Эх эсэн мэнд, элдэв гэмтэлгүй амаржих нь эх баригчийн ур чадвараас ихээхэн хамаарна. Н.Цэнгэл гуай ч энэ тал дээр алтан гартай. Түүний төрүүлсэн ээжүүд ам уралдуулан магтаж, дараа дараагийнхаа хүүхдийг, хүүхдийнхээ хүүхдийг эх бариулахаар залгаж, утас амраана гэж үгүй.
“Хүүхэд хүйн ээжээ дуурайдаг нь үнэн юм билээ. Манай хүүхэд Цэнгэл эмчийг дуурайсан хөдөлгөөнтэй, сэргэлэн, сурлагатай, ухаалаг, авъяастай” гэх хүн таарах нь энүүхэнд. Ийм магтаалын хариуд “Танай хүүхэд муу сурч, муухай аашилбал намайг л дуурайгаагүй, эх баригчаа дуурайсан юм байгаа биз” гэх байхдаа хэмээн даруухнаар цаашлуулаад амыг нь таглачихаа бас мэднэ.
Н.Цэнгэл гуай 33 жил ажиллахдаа юу эсийг үзэхэв. Гэвч энэ хугацаанд түүний гар дээр нэг ч эх эндээгүй гэдэг нь ур чадвар, ажлынх нь нэг үнэлгээ болох болов уу.
Сар шинийн баяраар Цэнгэл эгчийнх хүний хөлд жинхэнэ дарагдана. Зочдын олонх нь балчир хүүхэд гэлээ ч хүйн ээждээ эрхэм хүндтэй. Арга ч үгүй дээ, 33 жилийн турш айл гэрт аз жаргал түгээж 15800 хүүхдийг эх барьж авсан хүйн ээждээ золгохоор үрс нь очилгүй яахав. Мэдэх зарим нь “Өө аргагүй, Цэнгэлийн эх барьж авсан хүүхдүүд...” гэх бол мэдэхгүй зарим нь гайхах нь ч бий. Тэгэхэд төрүүлсэн гурван хүү нь тэдэнд “Манай ээжийн хамаатнууд байгаа юмаа” гэх...
Хүн бүрий л хот бараадаж байсан үе, 1998 онд олноо даган Улаанбаатарт ирж Хоёрдугаар амаржих газарт өнөө л сурсан дассан ажлаа хийн, өглөө нарнаас үдшийн бүрий болтол Монголын шинэ иргэдээ тосон авсаар өнөө хэр ажиллаж байгаа тэрээр “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”, “Нийслэлийн тэргүүний алтан гартай эх баригч”, “Нийгмийн зүтгэлтэн” зэрэг шагнал хүртэж байжээ.
Гэхдээ л энгэртээ зүүдэг одон тэмдгээс илүүтэй мянга мянган хүнээс “Хүйн ээжээ” гэсэн энхрий үг сонсох нь дээдийн шагнал юм даа гэж тэрээр хэлж сууна.
Н.Цэнгэл гуайгаас өнөө их мөрөөдөж байсан багш болоогүйдээ харамсч байсан удаа бий юу гэхэд, “Хэзээ ч харамсч байгаагүй. Эх баригч бол шаардлага өндөртэй ч үнэхээр сайхан мэргэжил. Айл бүрт аз жаргал, инээд баясал түгээж, бүл нэмдэг болохоор мэргэжилдээ үнэхээр хайртай. Хүн төрөх гэж байхад яадаг бол хэмээн сэтгэл түгшиж байдаг ч энэ орчлонд нэг шинэ хүн гардаж аваад жин хүйсийг нь хэлээд ээжид нь үнэрлүүлж байх шиг аз жаргал гэж хаа байхав. Өнөө л айдас, түгшүүр бүгд арилаад л сэтгэл онгойчихно” гэх.
Нэг шинэ хүн хүлээж авчихаад баярлаж, сэтгэл амарсандаа хангинатал дуулах дуртайг нь анзаарахгүй өнгөрөх аргагүй. “Баярласандаа дуулчихдаг юм. Ардын дуунд их дуртай” гээд инээх нь найрсаг дотно санагдана.
...Төрж үхэхийн хорвоод төрүүлж намайг угтсан
Түүртэй буурьтай орчлондоо түшиж тосож горьдсон
Ирэх буцахын хорвоо дээр эхэлж намайг угтсан
Ээлтэй халтай орчлондоо хүн хэмээн зарласан
Ааваас минь өмнө алгандаа намайг өргөсөн
Амьдралын үүдийг нээсэн хүйн ээжий...
Таны ариун үйлс арвижих болтугай.
Юутай ч, эх барьсан анхны хүүхэд нь 1981 оны тавдугаар сард Говь-Алтай аймагт төрсөн, одоо том аав болчихсон яваа хэмээн итгэнэ. Төрөх ээжийн дэргэд дэвтрээ эргүүлээд сууж байлаа

0 Сэтгэгдэл