Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Т.Соёлтхүү: Газар өмчлүүлэх журмаа батлаагүй

Улаанбаатар хотын захиргаанаас энэ жил иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Энэ сарын 1-нээс эхлэх ёстой цахим бүртгэл юуны учир хойшилж буйг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга  Т.Соёлтхүүгээс тодрууллаа.

-Энэ сарын 1-нээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг цахимаар авна гэж байсан. Яагаад хойшлов?
-52 байршилд өмчлүүлэх газрын журмын төсөл бат­лагдаагүй байна. НИТХ-аар хэлэлцүүлсний дараа албан ёсоор батлан хэрэгжүүлдэг юм. Тиймээс журам батлагдаагүй учраас энэ сарын 1-нээс газар өмчлөх иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг хойшлуулсан.

-Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авна гэсэн мэдээлэл гарснаас хойш нийгэмд хүлээлт үүссэн. НИТХ хэзээ хуралдаж, шийдэх юм бол?
-НИТХ сард нэг удаа хуралддаг. Тэгэхээр энэ сарын сүүлээр хуралдах ёстой. Энэ үеэр л журмын төслөө  хэлэлцүүлэх байх.

-Журам батлагдлаа гэхэд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хэзээ цахимаар авч эхлэх вэ?
-Одоогоор шинэ журмын төслийг хэлэлцээгүй байгаа учраас тэдийд авна гэж хэлэх боломжгүй. НИТХ-аас бүх зүйл нь тодорхой болно. Дашрамд, шинэ журмаар иргэдэд тулгардаг олон асуудлыг шийдэж байгаа.
Тухайлбал, иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авдаг болохоос гадна мэргэжлийн хүмүүс газар төлөвлөлтөө хийж, өмчлөх газруудыг нь зааж өгнө. Энэ нь, газар өмчлөлийг эмх цэгцтэй явуулж байна гэсэн үг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан