Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Цэрэг татлага энэ сарын 9-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг энэ сарын 1-3-ны өдөр зохион байгуулсан. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг энэ сарын 9-11-ний өдөр зохион байгуулахаар болсныг нийслэлийн цэрэг татлагын товчооны ээлжит хурлын үеэр мэдээллээ. Энэ  талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, Хурандаа Ц.Анхбаяр “Ээлжит цэрэг татлага явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байна. Өнөөдрийн байдлаар цэрэг татлага явуулах бэлтгэл хангагдаж, хуваарийн дагуу энэ сарын 8-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно. Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93,1 хувьтай байна” гэв.  Цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг энэ сарын 9-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу тээвэрлэхээр болсон байна. Нийслэлийн цэрэг татлагын товчооны дэд дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу иргэдийг тэнцүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулах, техникийн аюулгүй байдлыг хангах, зам засвар, шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг тооцож, заасан хугацаанд иргэдийг тээвэрлэхэд анхаарч ажилла” хэмээн дүүргүүдийн цэргийн товчооны дарга нарт үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан