Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Томоохон эмнэлгүүдэд шалгалт хийлээ
МХЕГ-аас эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношилгоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл болон даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгажээ. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна. Энэ үеэр “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд  дээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлжээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр  төв эмнэлэг  33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол хоёр, гуравдугаар эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй байна гэжээ.  Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөсөн байна.
Эмнэлгүүд Стандартчилал, хэмжил зүйн газартай байгуулан тогтоосон хугацаанд хэмжих хэрэгслээ баталгаажуулан шалгалт, тохируулгад хамруулдаг аж. Тэр дундаа нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамж хэвийн, найдвартай байх нөхцөл бүрдүүлсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 гаруй зөрчил илэрсэн байна. Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан