Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Украинд сурч, ажиллаж буй иргэддээ сэрэмжлүүлэг илгээв

Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүллээ. Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч монгол оюутнууд суралцаж буй Украины их дээд сургуулийн удирдлага болон монгол оюутнуудын ахлагч нартай байнга холбоотой ажиллаж байгаа аж. Тухайн их дээд сургуулиуд хуваарийн дагуу хичээл, үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ. Монгол оюутнууд эх орондоо буцах нь чөлөөтэй хэдий ч энэ тохиолдолд сургуулийнхаа захиргаанд заавал мэдэгдэх ёстойг анхааруулжээ.

Тус улсад 200 гаруй монгол иргэн ажиллаж амьдардгаас 150 орчим нь оюутнууд. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай +380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yаhoo.com цахим шуудангаар холбогдож болох нь. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613  г. Киев, Украина 03680.  
Харьков хотын их, дээд сургуульд суралцаж байгаа монгол оюутны асуудлын талаар тодруулах зүйл байвал,  Оюутны холбооны тэргүүн Гангаатай холбоо барих утас: +38091 9398919. Донецк хотын монгол оюутаны ахлагч Дарханмөнхтэй +38099 5314329,  Днепропетровск хотын монгол оюутны ахлагч Жамсранжавтай +38093 5200984 утсаар тус тус холбоо барьж болох аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан