“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
М.Өлзийбаяр: Үнэгүй юм байдаг гэх ойлголттой болох хэрэгтэй

-Танай төвийг зорьж ирсэн шалтгаан гэвэл залуус, хүүхдүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэн хомс байгаатай холбоотой. Хэдэн кино театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг эс тооцвол шүү дээ?
-Манайхан ажил амралтын буруу хэвшилтэй улс. Ажлын өдрүүд нь их бухимдалтай, стресс ядаргаатай өнгөрч, харин амралтын өдрүүдээр ихэнх нь гэрээсээ ч цухуйлгүй гэдсээ илээд хэвтчихдэг. Зурагт ширтэж хэвтсээр амралтын өдрүүд ч дуусч ажилдаа эргэн ордог. Ийм л нэгэн хэвийн уйтгарт амьдралын хэмнэл, хүрээлэн буй орчин наанадаж л зам засварын ажил, түгжрэл мэтийн зүйлс биднийг маш ихээр бухимдуулдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх газар ч тун цөөн. Хүүхэд залуус ч ялгаагүй, ганц нэг кино үзнэ, өөрийн чинь хэлснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тойрч алхана. Тийм ч учраас би энэ төвийг байгуулах тухай эртнээс хүсч, мөрөөдсөн юм. Манайд ирсэн хүмүүс керамик урлалын бэлдэц, бүтээгдэхүүнээс өөрийн хүслээр сонгон сэтгэмжээрээ будаж янзалж болно. Нэг ёсны өөрийн гараар бүтээл урлаж байгаа хэрэг. Бэлдцээ л худалдаж авах болохоос бусад үйлчилгээ үнэгүй. Хажуудаа халуун хоол цай, кофе хийж тавьчихаад л өөртөө, хайртай хүмүүстээ бэлэг дурсгалын зүйл хийж өгч болно.
-Үйлчилгээ гэж ойлгож болохоор юм. Үнэ өртөг нь ямар байдаг вэ?
-Үнэ өртгийн хувьд хамгийн жижиг бэлдэц 8000 төгрөг байх жишээтэй. Үүндээ бусад үйлчилгээний үнэ өртөг шингэсэн. Ширээ сандал, будаг шунх гээд ашиглаж буй бусад бүх зүйлд нэмэлт үнэгүй гэсэн үг. Ер нь, үнэ өртөг гэхээс илүү үйлчилгээндээ анхаарсан. Цэвэр, ая тухтай орчин бүрдүүлчихвэл хүмүүс манайхыг зорино. Тиймээс жижиг ч гэсэн дулаахан, тав тухтай орчин бүрдүүлэх гэж их л хичээлээ.
Манайхаар хүүхэд залуус голдуу үйлчлүүлдэг юм. Гэхдээ насны хязгааргүй, хэн бүхэн сонирхсон бэлдэцээ авч суугаад өөрийнхөө хүсэл сонирхлоор будаж, зурж, бичиж болно. Хийсэн бүтээлийг нь бид 5-7 хоногийн дотор зууханд шатааж бэлэн болгоод эзэнд нь өгчихнө. Анзаараад байхад эцэг эхчүүд хүүхдээ авчирч зурж сургах, ядаж л цаг завгүй үедээ манайд үр бүтээлтэй зүйл хийлгээд үлдээхийг хүсдэг юм.
-Магадгүй дээд давхраар дэлгүүр хэсч яваа эцэг эхчүүд хүүхдээ танайд үлдээчихэж болох юм?
-Тийм шүү. Ер нь, хүүхдээ тогтмол үлдээдэг эцэг эх ч цөөнгүй. Манайх ямар нэг цагийн хязгаарлалтгүй болохоор боломжийн санагддаг байх. Ажилдаа явахдаа, ажлаа тараад гээд өглөө орой хамаарахгүй л үр хүүхдээ авчирдаг юм. Өглөө 09:00-д онгойж орой 21:00 цагт хаадаг. Хамгийн хөгжилтэй нь хүүхдээ үлдээж байгаа эцэг эх “Хамгийн удаан будах, ажиллагаа ихтэй нь аль вэ” гэхчлэн асуудаг. Хүүхдүүд ч тун идэвхтэй байдаг. Ихэвчлэн бага насныхан ирдэг болохоор будгаа хүний биед ямар нэг гаж нөлөөгүй, хар тугалгагүй байхаар бодолцож сонгосон. Өнгөний хувьд ч өргөн сонголттой.
-Бэлдцүүдээ та өөрөө хийдэг хэрэг үү?
-Анх гаднаас захиалж авчирдаг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэхийг эрхэмлэж байна. Эхнээс нь туршиж хийж үзэж байна, захиалга ч ирж байна. Сая л гэхэд нэг их сургуулийн багш ангийнхандаа бэлэглэнэ гээд 30 ширхэг үзэгний сав захиалсан. Хүүхдүүд нь төгсөх дөхсөн болохоор будаж гоёх ажлыг надад даалгасан. Удахгүй захиалгыг нь бэлэн болгоод өгнө дөө.
-Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би керамикч, барималч хүн биш ч гэсэн энэ талын урлалыг эртнээс сонирхож эхэлсэн. Уг мэргэжил бол англи хэлний багш, орчуулагч.
-Керамикаар бүтээл хийдэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллах бодол төрж байв уу. Манайд энэ талын мастерууд тэр тусмаа эмэгтэй керамикчид цөөнгүй шүү дээ?
-Одоохондоо найзтайгаа л зөвлөлдөж байна. Ямар ч байсан гаднаас бэлдэц, түүхий эдээ авах биш өөрсдөө, дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьсан. Салбар төвөө нээж үйл ажиллагаагаа ч өргөжүүлэх бодолтой. Багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа л шаардахаас, болохгүй зүйлгүй шүү дээ. Төвөө олон салбартай болгочихвол манайд энэ талын урлал өндөр хөгжих бүрэн боломжтой. Дэлхийн хаана ч байхгүй дээд зэргийн шавартай орд манайд хоёр, гурав ч байдаг. Тийм болохоор урд хөршөөс үнэтэй бэлэг дурсгалын зүйл авалгүй өөрсдөө үйлдвэрлэж тансаг, чамин хэр нь эмзэг, хэврэг юманд дуртай Европын зах зээлийг ч бүрэн хангах боломжтой гэж боддог юм. Ер нь, болохгүй зүйл байхгүй ээ. Юм багаасаа л эхэлнэ шүү дээ. Гол нь өөдрөг, цоглог байх л хэрэгтэй. /инээв/
-Өдөрт дунджаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?
-Янз бүр дээ, амралтын өдөр бол хүнээр тасардаггүй л юм. Манайхаар тогтмол үйлчлүүлдэг. Солонгосчууд ч байдаг юм. Амралтын хоёр өдрийн аль нэгэнд заавал орж ирдэг. Харин ажлын өдрүүдээр ихэвчлэн хүүхдүүд, оюутан залуус л орж гарна. Энгийн үед бол өдөрт арав орчим хүн үйлчлүүлнэ ээ.
-Ийм төв нээх санаа анх хэрхэн төрсөн юм бол?
-Би Англид амьдарч байхдаа ээж болсон юм л даа. Тухайн үед хийх юмгүй гэрт байсан болохоор хүүхэд саатуулдаг газар хаана, юу байна гээд хайж сураглаад явтал керамик урлалын газар олсон юм. Тухайн үед ийм төв байгуулбал зүгээр юм гэж бодчихоод дараа нь Монголдоо ирээд ажил төрөлд орох гэж ганц нэг газраар явж байгаад хувиараа ажилладаг ч юм уу гэж бодож эхэлсэн. Тэгээд л найздаа ийм төв байгуулъя гэж санал тавьсан. Шууд байгуулчихалгүй жил орчим судалж үзсэн. Наанадаж л хүний биед хоргүй будаг сонгох гэх мэт жижиг зүйлст их анхаарсан. Манайд хамгийн ойрхноор нь Хятад руу явж үзтэл дан керамик бэлэг дурсгалын зүйл, бэлдэц, будаг шунх гээд бүгдийг нэг дор үйлдвэрлэдэг үйлдвэр байдаг юм билээ. Бэлдцүүдээ тэндээс харин будгаа Англиас авчирч байлаа. Тэгээд л ажилдаа шамдан орсон доо.
-Мэдээж Англи, Монгол хоёрын хооронд асар их ялгаа бий. Европын орнууд ард иргэдийнхээ амьдралын ая туханд их анхаардаг шүү дээ?
-Яг зөв, тэнгэр газар шиг ялгаатай. Би тэнд долоон жил амьдарсан юм. Ирээд хоёр жил орчим болж байна. Хүн ам ихтэй, өндөр хөгжилтэй орон болохоор соёл амралтын хүрээлэн, парк олноор нь байгуулдаг. Манайхан хүүхдийн тоглоомын талбайд байшин барьдаг бол тэнд ашиглалтын хугацаа нь дууссан барилгыг нурааж тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулж байх жишээтэй. Иргэд нь ямар ч бухимдал, стрессгүй. Гудамж талбай, зам харгуй нь өргөн, хамгийн гол иргэдийн амарч зугаалах орчинг хот дотроо бий болгосон байгаа юм. Гэтэл бид гуравхан эгнээ зам дээрээ түгжирч уур бухимдалдаа шатаж явна шүү дээ. Замаас тавхан алхмын зайтай байшин барилга барьчихна. Угтаа бидэнд зам барих хөрөнгө нь байвч зай талбай нь байхгүйдээ л түгжрэлд бухимдаад байгаа юм шүү дээ. Тэр бухимдлаа нөгөө зам руугаа шахаж барьсан баар, цэнгээний газраа орж архи дарсаар тайлдаг. Ийм л инээдтэй ч гэмээр байдал бий болгочихоод л бухимдаад байна.
-Нээрээ ч тийм шүү, нийгэм, ард иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрэх үе цөөнгүй шүү?
-Тийм ч учраас би амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх жижиг ч гэсэн төв байгуулъя л гэж санасан хэрэг. Анзаараад байхад манайхан хэтэрхий материаллаг сэтгэлгээтэй болчихсон юм шиг санагддаг. Хүмүүс заавал нэг хэрэглээнд ашиглах эсвэл үлдэцтэй байх гээд аяга гэх мэт зүйлс сонирхдог. Уг нь бол аяга ч бай тоглоом ч бай тэр бэлдцийг өөрийнхөөрөө зурж, будаж юу хүссэнээ бичиж байгаа нь л чухал юм. Тэр шатаад байгаа уур бухимдлаа үр хүүхдүүдтэйгээ зураг зурж суунгаа гадагшлуул л даа. Гадуур явахад ороод суух аятайхан тоглоомын төв ч алга. Гэтэл Англид автобусны буудлууд нь нийтийн номын сантай байх жишээтэй. Хэн ч тэр номноос авч уншиж болно. Бүр гэр рүүгээ аваад явсан ч болно. Гагцхүү иргэд нь тийм нийтийн хэрэглээний зүйлд үнэхээр ухамсартай, хайр гамтай ханддаг. Өнөөдөр нэг ном авч явсан хүн маргааш дахин нэг номтой хамт нөгөө номыг байранд нь тавьж байх жишээтэй. Өөрөө уншчихсан бол өрөөлд өгч байгаа нь тэр. Хот суурингаас гадна хөдөө газар зам дагуу ч нийтийн номын сан байгуулсан байдаг.
-Бид ийм орчин нөхцөл бий болгоход юу дутагдаад байгаа юм бол?
-Ерөөсөө л соёлжих хэрэгтэй. Үнэгүй юм байдаг гэх ойлголттой болох хэрэгтэй, юм бүхнийг мөнгө болгож харж болохгүй. Зөвхөн жишээ татсан нийтийн номын сан ч биш. Нийгэм, нийтийн өмчийг ашиглах хэрэглээний соёлыг бий болгож ирээдүй, үр хойчдоо үлдээх хэрэгтэй. Сувдаг, шунахайн сэтгэлээ л таягдан хая. Нөгөө зам руугаа шахаж барьсан баар саваа маргааш нураая. Оронд нь номын сан, кино театр, тоглоомын төв гээд амралт, чөлөөт цагаа өнгөрөөх төвүүд бий болгоё. Бидний ирээдүйд тайван орчин, уужим саруул гудамж талбай л хэрэгтэй. Тэрнээс байшин бариад байгаагаа хөгжил дэвшил гэж сэтгэж болохгүй. Юунд мөнгө зарахаа л зөв шийдэх хэрэгтэй.
Зав чөлөөгүй амьдралын хэмнэл, хэвшил биднийг өдөр ирэх бүр өөртөө хайргүй болгосоор. Ажлын өдрүүд дуусч амралтын өдөртэй золгомогц өнөөх л өөх тостой хоолоо хийж, удирдлагаа шүүрч аваад буйдан, зурагтаа барааддаг. Энэ нь нэг талаас амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс байгаатай ч холбоотой. Ингэхэд нийслэлд маань цагийг үр бүтээлтэй хэр нь өөрт хэрэгтэй, зугаатай өнгөрөөх газар хэд билээ. Зай завсаргүй барьсан барилга байшинг бүтээн босголт, хөгжил дэвшил гэж ойлгодог ч хүүхэд залуус, ард иргэдэд чиглэсэн үзвэр, үйлчилгээний газар цөөрсөөр л. Ийм үед архи дарсаар үйлчилдэггүй жижиг гэлтгүй амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрууд үгүйлэгдэж байна. М.Өлзийбаяр, Г.Ганцэцэг гэх хоёр найз бүсгүй “Бүтээлч урлан” хэмээх керамик эдлэлийг өөрийн сэтгэмжээр буддаг төв байгуулсан сургаар “Гранд Плаза” төвийг зорьсон юм. Төвийг үүсгэн байгуулагч М.Өлзийбаяртай ярилцлаа.

0 Сэтгэгдэл