Билгийн

Доллар (USD)

2843.0

Улаанбаатар

+32°C
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
Бид авто зам барих технологиос хагас зуунаар хоцорч явна


Манай улсын авто замын сүлжээ өргөжин тэлж байна. Дулааны улиралтай зэрэгцэн эхэлж буй зам засварын ажлыг харсан ч иргэдийн ихэнх нь үүнтэй санал нийлнэ. Гэхдээ ганцхан удаагийн цас, борооноор зунжин “индүүдсэн” зам нь овоож, товойгоод ирэх зун нь дахин засдаг байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөнгүй.

Тиймээс зам барих, засах нэрийдлээр төлөвлөсөн мөнгөнөөс нь танаж, өөрсдөө өргөөшөө тэлдэг дарга нар олширсон гэх хардалт нийгэмд өнөөдрийг хүртэл бий. Магадгүй, бид замын суурийг индүүн машинаар тэгшилдэг, асфальт бетоноор хучдаг хуучин нийгмийн сэтгэхгүйгээсээ  салахгүй бол ирэх арван жилдээ ч иргэдийн хар, замын эвдрэл хоёр саарахгүй байх магадлалтай. Учир нь, 2021 он гэхэд авто замын сүлжээг бүхэлд нь хатуу хучилттай болгох зорилт эрх баригчид дэвшүүлсэн. Иргэдийн авто замаар таатай зорчихоос эхлээд өсөн нэмэгдэж буй авто замын сүлжээний өргөтгөлийг тасралтгүй хангах зэрэг наад захын шаардлагыг хангах учиртай дээрх зорилтот хөтөлбөрийн цаана улс орны эдийн засаг, хөгжлийн тулгуур гэсэн томоохон хүчин зүйлс багтана. Гэсэн хэдий ч авто замын сүлжээг бүхэлд нь хатуу хучилттай (11 мянга 250 км) болгоход жилд мянган км авто зам шинээр тавьж, хоёр мянган км авто замын арчлалтыг хариуцан ажиллах хэрэгтэй гэсэн судалгаа бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 100 км хатуу хучилттай зам тавьж байгаа гэсэн ажлын үр дүн цаашид үргэлжилбэл бид ирээдүйд авто замын гачигдалд орж, Улаанбаатар хотын хэмжээнд үүссэн замын түгжрэл хэрхэн нэмэгдэхийг төсөөлөхөд ч бэрх.
Иймд авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, ажлын явцыг удаашруулахгүй байх, хагас зуунаар хоцрогдсон зам барих технологийг шинэчлэх зэрэг алхмыг нэн тэргүүнд хийх ёстой болж. Дэлхийн жишиг болон өнөөгийн Мон­гол шиг байдалтай байсан улс орон авто замын сүлжээний өргөтгөлийг хэрхэн ам­жилт­тай хийж чадсан жи­шээг харвал, мэргэжлийн удирд­лага, сүүлийн үеийн техно­логи, улс төрийн зоримог шийдвэр, авто замын салбарт төсөв мөнгө харамгүй зар­цуулсан зэрэг нийтлэг шинж­тэй байдаг аж.

Хагас зууны хоцрогдол

Аль ч улсын авто замын чанар цаг, агаарын байдлаас бус сууриас хамаардаг. Өөрөөр хэлбэл, авто замын хучилт хийхдээ хөрөнгө мөнгө их хэмжээгээр зарцуулж чанартай хийсэн ч суурь нь муу л бол амархан эвдрэл гэмтэл, хэв гажилтад ордог. Авто замын засвар шинэчлэлийн ажилд суурийг нь сүүлийн үеийн технологи ашиглан хийх нь манай авто замын салбарт тулгамдаж буй асуудлын нэг гэдгийг Зам тээврийн яамны мэргэжилтнүүд онцолж байна. Нэг ёсондоо, бусад улс манайх шиг хөлдөлтөөс хамгаалах үе, суурийн доод үе, суурь үе (уламжлалт) гэсэн дамжлагаар зам барихаа болиод хагас зууныг үдэж байгаа аж. Түүнчлэн энэ төрлийн уламжлалт аргаар зам гүүр барих нь  их хэмжээний материал олборлоход хүргэдэг. Үүнээс үүдэн хөрс, чулуу олборлох орд газар нээн ашигласнаар байгаль орчныг бохирдуулж гэмтээх, олон тооны хүнд даацын тээврийн хэрэгсэл болон хүний нөөцийн зардал их гарах, барилгын ажлын хугацаа удаан үргэлжилснээр эдийн засгийн өгөөж буурах зэрэг дутагдалтай талтай. Жишээлбэл, карьер олборлохоос өгсүүлээд авто замын ажил гүйцэтгэхэд хэрэглэх гадаргууг тэгшлэгч механизмууд (автогрейдер), нягтруулагч индүү зэргийг ашиглаж байгаа нь зам, барилгын машин механизмын хэрэгцээг дэлхийн жишгээс дөрөв дахин, хүнд тээврийн хэрэгцээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх гэнэ. Харин дэлхийн зам, гүүр барих жишиг 1973 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжсөөр нано технологийн түвшинд хөрс боловсруулж, хувиргаж, хатуулаг ихтэй авто замын суурь хийх ажилдаа гаршчээ. Гэтэл бид өнөөдрийг хүртэл хүрз, жоотуунаасаа салаагүй, ус амархан нэвтэрдэг суурь муутай зам барьж, энэ зун, ирэх зун ч нэг замаа дахин зассаар байх бололтой.
 
Бусад улс өвлийн улиралд ч зам засдаг

Манай улсын зам барил­гын ажил дулааны ули­ралд идэвхждэг. Хүйтний ули­ралд хийсэн зүйл чанаргүй, нас­жилтгүй гэсэн хэвшмэл ойл­голтоор технологийн хоц­рогд­лоо нуудаг байдлаа өөрчлөх цаг болж. Тухайлбал, замын цууралт, хагарлыг өвлийн улиралд ганцхан цагийн дотор битүүлэх технологийг 2011 оноос эхлэн мөрдөж, стандарт нь батлагдсан аж. Манай улсад орж ирсэн ч, энэ стандартыг хүлээж авах, хэрэгжүүлэх горим байхгүйн улмаас туршилтын журмаар хэд, хэдэн байршилд “NR-Glue” бүтээгдэхүүн туршиж үзжээ. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тусгай механизм, тоног төхөөрөмж шаардахгүй бөгөөд хасах, нэмэх 50 хэмийн хэлбэлзэлд үндсэн чанараа алдалгүй замын цууралтыг битүүлэх үйлчилгээтэй юм байна. Үндсэн хэрэглээ нь авто замын асфальт бетон болон цемент бетон хучилт, нисэх буудлын хөөрч, буух зурвасын хучилтын засвар болон бетон хийцийг тэгшлэн засварлахад зориулсан байна.

Авто замыг 10 дахин богино хугацаанд барих боломжтой

Дээр дурдсан шиг нано хөрс бэхжүүлэгчийг ашиглан авто замын суурь хийх боломж манай улсад бүрдсэн байна. Дуосолид нэртэй лабо­раторын туршилтаар гаргаж авсан бодис нь хөрсний чөлөөтэй жижиг хэсгүүдийг нэг цул болгон хооронд нь барьцалдуулан бэхжүүлэх, газрын хөрсний ка­пил­ляр нүх сүвүүдээр нэвт­рэх ус чийгийг бүр мө­сөн хязгаарлаж, хөрсийг ус нэвтэрдэггүй болгох үйл­чилгээтэй аж. Тодруулбал, модноос нүүрс үүсэх, шороо чулуу бэхжиж хад үүсэх зэрэг байгалийн жамаараа маш удаан хугацаанд өндөр да­ралт, үйлчлэлийн нө­лөөн дор явдаг үйл явцыг идэвхжүүлж, түргэтгэж байгаа процесс аж. Тиймээс дээрх бодисыг ашиглан замын суурь хийх нь ашиглалтын явцад улам бүр бэхжин сайжрах давуу талтай юм байна. Бид энэ технологийн талаар авто замын салбарынхнаас тод­рууллаа.

Б.Биндэрьяа:  Автозамын засварт нано технологи удахгүй ашиглана

/Шинжлэх ухаан, техно­логийн их сургууль (ШУТИС)-ийн тэргүүлэх профессор, техникийн ухааны доктор, зөвлөх инженер/

-Авто зам барих ажилд нано технологи хэрэглэж эхэллээ. Бид энэ хөгжлийн хаана яваа вэ?
-Дуосолидоос өмнө хоёр, гурван бүтээгдэхүүн авто замын салбарт хэрэглэж байсан. Манай улс уламжлалт аргаараа л замаа засдаг. Өөрөөр хэлбэл, бид 40 гаруй жил дэлхийн стандартаас ангид явж ирлээ. Гэхдээ манай судалгаа, шинжилгээний баг бусад улс оронд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдэд олон жилийн турш туршилт, шинжилгээ хийж ирсэн ч саяхнаас л бодитоор дуосолид болон түүнтэй ижил түвшний нано бүтээгдэхүүнүүд Монголын авто замын салбарт нэвтрэх боломж нээгдэж байна. Учир нь, бид дуосолидын стандартыг батлууллаа. Ингэснээр авто замын салбарт үсрэнгүй алхам хийж, түлхэц үзүүлж чадсанаар дэвшилтэт технологийг нэвтрүүлэх эрх бидэнд олдлоо. Тэдгээрийн нэг онцлог нь хүйтний улиралд зам засварын ажил хийж болно. Ингэснээр цаг, хугацааны болон эдийн засгийн хувьд хэмнэлт гарна. Тухайлбал, уламжлалт технологи асар их материал зарцуулдаг. Хөлдөлтөөс хамгаалах үе хийхийн тулд нэг уулыг нураагаад дараагаар нь хайрганы карьер үүсгэдэг нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх олон сөрөг дагавар гардаг. Гэтэл нано технологи тийм биш. Дуосолидоор жишээ авахад, замын хажууд байгаа хөрсийг бодистой холиод л  замын суурь хийж болох хэмжээний дэвшилтэд бид хүрлээ. Үнэхээр стандарт хангаж байгаа.

-Зам засварын төсөв, өртгийг хэдэн хувиар буулгах боломжтой вэ?
-Замын төсөвт өртгийг 40-60 хувь хүртэл хэмнэх боломжтой. Адаглаад тээврийн болон бусад дагалдах зардал гарахгүй. Мөн хуучин буюу асфальтан зам барих хугацааг 10 дахин багасгана. Бороотой, цастай ч зам засварын ажил үргэлжилнэ гэсэн үг.

-Стандарт нь батлагд­сан юм бол манай зах зээлд хэзээнээс нэвтрэх бо­ломжтой вэ?
-Стандарт, хэмжилзүйн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуосолид гэх бүтээгдэхүүний стандартыг баталсан. Сар гаруйн дараанаас хэрэгжиж эхлэх болов уу гэж бодож байна.

-Миний ойлгосноор асар хурдтай явагдах байгаа ур­вал юм байна. Байгаль ор­чин болон хүнд хортой юу?
-Дуосолид бодисыг Мон­голын эрс, тэс уур амьс­галд хэрхэн зохицож бай­­гааг туршилтаар шалга­сан. Зарим туршилтыг нь Польш улсад хийсэн учраас ямар нэг эргэлзээ байхгүй. Ха­рин ууршдаг. Гэхдээ уур­ши­хаас хамгаалж, битүү га­зар байлгаж, аюулгүй ажил­лагааны горим баримтлах ёстой. Нэг шоо метр хөрсөнд нэг литр орно. Харин цаашдаа дахин хатуурна гэхээс муудаж, хөрс угаагдана гэсэн ойлголт байхгүй.

-Бид өнөөдрийг хүртэл уламжлалт технологи ашиг­лаж байна. Гэтэл дуо­солид гэх сүүлийн бүтээг­дэ­­хүүний өмнө олон төр­лийн бодис гараад 40 гаруй жил болчихож. Яагаад бид технологитой хөл ний­лүү­лэн алхаж чадахгүй байгаа юм бэ?
-Их олон төрлийн бодис манай улсад орж ирдэг. Гэвч бидэнд хэрэглэх стандарт байгаагүй. Иймээс газар орны байдал, хөрсний шинж чанараас эхлэн судалж, хэрэглэх ёстой. Бид л донжийг нь тааруулж чадахгүй, туршиж байна гээд олон удаа аль ч үгүй болсон. Энэ байдлаас нь болоод гаднаас орж ирсэн зам засварын бүтээгдэхүүнүүдэд олон иргэн тааламжгүй ханддаг. Харин энэ удаад бүх шинжилгээ судалгаагаа явуулаад холбогдох газраас стандартыг нь гаргуулсан учраас удахгүй нэвтрэх байх хэмээн таамаглаж байна.

Энэ технологийн талаар ЗТЯ-ны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат ярихдаа,

-Зам дээр ямар нэг эвд­рэл гарч, цуурсан хагарсан зэрэг байдлыг тэр дор нь техник, технологи шаардах­гүй­гээр “NR-Glue”-г ашиглан нэг цагийн дотор нөхөөс хийж байна. Гэхдээ үнийн хувьд уламжлалт аргатай харь­цуулахад өндөр тусна. Хоёр­дугаарт, Монгол Улсад ашиг­лах, техникийн ерөнхий шаард­лага болон стандарт бат­лаг­даагүй байна. Тиймээс тур­шилтын шатандаа явж байгаа хэмээн ойлгож болох юм. Харин дуосолит бүтээгдэхүүн нь хөрсийг маш өндөр түвшинд бэхжүүлж, даацыг нь ихэсгэдэг. Тиймээс замын доод суурь болон үйлдвэрлэл, уурхайн замд сайжруулсан хөрсөн зам хэлбэрээр ашиглах бүрэн боломжтой юм.

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
энэ технологи чинь аль эрт нэвтэрсэн байдаг. Манай шинжлэх ухаан үйлдвэрлэл хоёр саланги болоод л хийдэггүй байсан. Технологийн тагнуулч гэж байна хий дэмий судалгаа хийдэг эрдэмтэд минь ийм ашигтай зүйлд судалдгаагаа хийгээч
Авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973 нь таньд: Нүүлгэлт. Ачаа тээврийн үйлчилгээ хот орон нутагт, хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуучлал, жуулчны бааз, гадаад дотоод бүх нислэг, галт тэрэг тээврийн үнэ тариф цагийн хуваарь, такси дуудлага үйлилгээ мэдээлэл, баяр ёслол, хуримийн машин, хонхны баяр анги хамт олны автобус үйлчилгээ энэ бүх үйлчилгээний талаар та манай лавлах 1900-1973 аас лавланаа уу бид таньд хурдан шуурхай үйлчлэх болно
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан