“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Хогоо ангилах уу
Улаанбаатарчууд жилдээ 500-600 мянган тонн хог хаягдал гаргадаг. Нийт хүн амд хувааж үзвэл /600.000:1.400.000/ нэг хүнд дунджаар 430 кг буюу хагас тонн шахам хог оногддог гэсэн үг. Тэгэхдээ орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 650 грамм, гэр хорооллын иргэн 800 грамм хог хаягдал гаргадаг гэсэн тооцоог хотын захиргаанаас хийжээ. Харин нийт хог хаягдал дотор эзлэх хувиар нь тооцвол даавуун материал дөрвөн хувь, шил ес, цаас 22 хувь, метал долоон хувь эзэлдэг байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж, хоёроос доошгүй хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд ч Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын дийлэнх хувийг бүрдүүлж буй гялгар уутыг боловсруулах “ТЧМ”, “Сан оргиу” ХХК үүдээ нээгээд удаагүй байна.
Тэгвэл сарын сүүлээр энэ хоёр үйлдвэрт хүч нэмэхээр БНСУ-ын KOICA-гийн үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайд хүлээн авч ангилан ялгаад преслэн дахин боловсруулах гэнэ. Энэ талаар НЗАА-ныхан “Эдгээр хогны үйлдвэрийн түүхий эд гялгар уут байх бөгөөд 2016 он хүртэл хог хаягдлыг дахин боловсруулах хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэхдээ хогоо ангилан ялгаж хаях нь хог дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг хөнгөвчилдөг. Гэтэл манайд төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна гэсэн шүүмжлэл гарсан учраас иргэдээс санал асуулга авсан. Ер нь, дэлхийн улс орнуудад хогны уут хэрэглэж хэвших нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажлуудын нэг байсан гэдэг юм билээ” гэв.
Дашрамд, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд сар бүр 15 ширхэг хог хаягдлын зориулалтын уут тараасан. Өрхийн сарын хэрэглээнд олгож буй нэг ширхэг хогны уутны зардал нь 1425 төгрөг. Энэ нь, айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэсэн үг. Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжихэд зарцуулна” гэж заасан байдаг. Тэгэхээр яалт ч үгүй нүд үзүүрлэгдсэн хогны ногоон уут хогоо ангилан ялгаж хаяхад хэрэгтэй байх нь. Нөгөөтэйгүүр, зарим албаны хүний хэлсэнчлэн хог хаягдлыг бууруулахад зарцуулах ёстой мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг баривал хууль зөрчсөн үйлдэл болох аж. Тиймээс олон хүний анхаарлыг татсан эл асуудлыг цэглэхийн тулд нийслэлийн иргэдийн дунд хогны ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох санал асуултыг өнгөрсөн сард явуулахад 152 хорооны 34607 иргэн хамрагдсан. Үүнээс 20789 иргэн хогны уут тараахыг дэмжиж, 13645 нь дэмжээгүй. Нийт санал асуултад оролцогсдын 60.4 хувь нь дэмжсэн учраас үргэлжлүүлэн тараах нь зүйтэй гэсэн саналыг НИТХ-д удахгүй оруулан хэлэлцүүлэх гэж байна.
НИТХ-аас хогны ногоон уут тараах нь зүйтэй гэж үзвэл иргэд дахин боловсруулах боломжтой хогоо ангилан ялгаж хаядаг болно. Хэрвээ дэмжихгүй гэвэл хог дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ өөрсдөө ангилан ялгадаг байхаас өөр аргагүй юм гэсэн мэдээллийг хотын захиргааныхан өглөө.

0 Сэтгэгдэл