Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Гэмт этгээд “Ахын дүү нар битгий ай, ах нь нутгийнхаа дүү нарыг яах ч үгүй” гэжээ
Хүн барьцаалсан гэмт хэрэг энэ сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутагт гарч, олныг цочирдуулаад байна. Барьцаалагдсан 10 иргэн Дорнод аймгийн Политехникийн коллежийн оюутан бөгөөд олонхи нь насанд хүрээгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас өмнө нь мэдээлсэн. Оюутнууд нь гэмт хэрэгт өртсөн тухай сонссон сургуулийнх нь захирал нийслэлд ирсэн байна. Цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгах ёстой учраас оюутнуудыг нутаг буцаахгүй хотод байлгах хэрэгтэй гэх шаардлага тавьсан ч сургуулийн удирдлага эсэргүүцэж авч явахаар хөөцөлдөж буй гэнэ. Энэ талаар Дорнод аймгийн Политехникийн коллежийн захирал Д.Энхжаргалаас тодруулахад “Ийм хэрэг гарсны дараа хүүхдүүдийн сэтгэл санаа сайнгүй байх нь тодорхой. Ийм үед аав ээжтэйгээ байх хэрэгтэй. Хэрэв шалгах шаардлагатай бол Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагаар дамжуулан шалга гэж хэлсэн. Цагдаагийнхан болно гэсэн учраас оюутнуудаа авч явахаар бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байна. Манай хүүхдүүд ямар ч асуудалд оролцоогүй. Тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж ийм хэрэг гарсан юм билээ. Хүүхдүүд бэртэж гэмтээгүй нь аз. Энэ тухай ар гэрийнхэнд нь мэдэгдсэн” гэв. Тус сургууль “Цэцэрлэгжилт” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан оюутнуудаа дадлага хийлгэх болсоор гурван жил болж буй гэнэ.
Ямартай ч, сургууль нь эко хотхон болох зорилт тавьж, зураг төслийн дагуу бүтээн байгуулалтаа эхлүүлсэн гэнэ. Тиймээс оюутнуудаа хотхоны ногоон байгууламжийн ажилд оролцуулан нутагт нь дадлагыг нь хийлгэнэ хэмээн тэрээр хэлсэн юм. Шинэ техник технологиос суралцахад хэрэгтэй юм уу гэх үүднээс энд дадлага хийлгэхээр явуулснаа ч тэрээр учирлав. Харин тухайн хэрэг гардаг шөнө чухам юу болсныг оюутнууд захиралдаа ярьсан эсэхийг асуухад “Энэ талаар оюутнуудтайгаа ярилцаж амжаагүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэн худлыг мэдэхгүй зүйл яримааргүй байна” гэлээ.
Түүнчлэн энэ хэрэгт Хөдөлмөрийн яамнаас тайлбар өгөх ёстой хэмээн зарим хүн үзэж буй. Учир нь, Хөдөлмөрийн яам “Мэргэжилтэй-Ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд залуучуудад богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэн ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулах болсон. Хөтөлбөрийн сүүлийн ээлжинд 5200 оюутан хамрагдаж, ид дадлагад гарч эхэлсэн юм. Тэгвэл тус яамныхан барьцаалагдсан оюутнууд тус хөтөлбөрт оролцоогүй, политехникийн сургуулийн үндсэн ангийн оюутнууд гэх мэдээлэл өгч байна. Гэхдээ л хөтөлбөрийн хүрээнд дадлага хийж буй оюутнуудын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хэрхэн анхаардаг болохыг Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Жаданбаагаас тодруулахад, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь тухайн байгууллагын үүрэг. Улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн сайд бүх байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн. Жил бүр оюутнууд дадлагад гардаг. Тэр бүрт багш нар нь хариуцан хамт явж, сахилга бат, ур чадварыг нь дэмжихэд анхаарч ажилладаг. Насанд хүрээгүй бол асран хамгаалах үүрэг ч хүлээдэг. Цаашид ч энэ зарчмаараа явна. Төрийн байгууллага юу ч хийхгүй байснаа, гэнэт гэмт хэрэг гарлаа гэхээр байгууллагууд руу өөд уруугүй цаас шиддэг байж болохгүй. Бид гэмт хэрэг гараагүй байсан ч хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан асуудалд яам яалт ч үгүй хариулах үүрэгтэй. Харин хувь хүний маргааны асуудлыг бид мэдэхгүй шүү дээ. Оюутнууд гэмт хэрэгт өртсөн гэх мэдээллийн дагуу сургуулийнх нь захирал ирсэн байна. Бид тэдэнтэй байнга холбогдож, цаг тухайд нь мэдээлэл авч байгаа” гэв. Дашрамд, гэмт этгээд болох Дорнод аймгийн харьяат М нь хэргийн газарт байхдаа оюутнуудад хандан “Ах нь нутгийнхаа дүү нарыг яах ч үгүй. Та нар битгий ай” хэмээн тайвшруулж байсан гэнэ. Дорнод аймгаас дадлага хийхээр ирсэн арван оюутан арвуулаа нутаг буцах бололтой. Тэдний долоо нь аймгийн төвийнх, гурав нь хөдөө сум дахь гэртээ харих юм байна.
Хүн барьцаалсан гэмт хэрэг энэ сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутагт гарч, олныг цочирдуулаад байна. Барьцаалагдсан 10 иргэн Дорнод аймгийн Политехникийн коллежийн оюутан бөгөөд олонхи нь насанд хүрээгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас өмнө нь мэдээлсэн. Оюутнууд нь гэмт хэрэгт өртсөн тухай сонссон сургуулийнх нь захирал нийслэлд ирсэн байна. Цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгах ёстой учраас оюутнуудыг нутаг буцаахгүй хотод байлгах хэрэгтэй гэх шаардлага тавьсан ч сургуулийн удирдлага эсэргүүцэж авч явахаар хөөцөлдөж буй гэнэ. Энэ талаар Дорнод аймгийн Политехникийн коллежийн захирал Д.Энхжаргалаас тодруулахад “Ийм хэрэг гарсны дараа хүүхдүүдийн сэтгэл санаа сайнгүй байх нь тодорхой. Ийм үед аав ээжтэйгээ байх хэрэгтэй. Хэрэв шалгах шаардлагатай бол Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагаар дамжуулан шалга гэж хэлсэн. Цагдаагийнхан болно гэсэн учраас оюутнуудаа авч явахаар бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байна. Манай хүүхдүүд ямар ч асуудалд оролцоогүй. Тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж ийм хэрэг гарсан юм билээ. Хүүхдүүд бэртэж гэмтээгүй нь аз. Энэ тухай ар гэрийнхэнд нь мэдэгдсэн” гэв. Тус сургууль “Цэцэрлэгжилт” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан оюутнуудаа дадлага хийлгэх болсоор гурван жил болж буй гэнэ. Ямартай ч, сургууль нь эко хотхон болох зорилт тавьж, зураг төслийн дагуу бүтээн байгуулалтаа эхлүүлсэн гэнэ. Тиймээс оюутнуудаа хотхоны ногоон байгууламжийн ажилд оролцуулан нутагт нь дадлагыг нь хийлгэнэ хэмээн тэрээр хэлсэн юм. Шинэ техник технологиос суралцахад хэрэгтэй юм уу гэх үүднээс энд дадлага хийлгэхээр явуулснаа ч тэрээр учирлав. Харин тухайн хэрэг гардаг шөнө чухам юу болсныг оюутнууд захиралдаа ярьсан эсэхийг асуухад “Энэ талаар оюутнуудтайгаа ярилцаж амжаагүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэн худлыг мэдэхгүй зүйл яримааргүй байна” гэлээ.

0 Сэтгэгдэл