Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Тайлбар

“Монголын төмөр зам” ТӨХК болон түүний хамт олон, удирдлагын талаар ор үндэслэлгүй, үнэнд үл нийцэх гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээ, нийтлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарч байгаа тул бодит байдлыг олон нийтэд танилцуулахын тулд дараахи тайлбар мэдээллийг гаргаж байна.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудын 2008 онд хийсэн тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай байгаа зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж, төмөр замаар ачаа тээх чадамжийг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсад олгохоор болсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “төмөр замын паркийг нэмэгдүүлэх” төслийг дэмжиж, тухайн үеийн Засгийн газар УИХ-д тогтоолын төслийг өргөн барьснаар 2008 оны УИХ-ын 41 тоот тогтоол гарсан байдаг.

2009 оны 7 дугаар сард Сангийн яам, ЗТБХБЯ хамтран хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх тендерийг зарлаж БНХАУ-ын “China CNR Corporation Limited” корпораци шалгарч, гол замын 5, сэлгээний 1 зүтгүүр, 245 вагон, 2 ш чингэлэг өргөгч кранийг 35,7 сая ам.доллараар нийлүүлэх гэрээг 2009 оны 12 дугаар сард байгуулсан байна.

Гэрээнд заасан хуваарийн дагуу дээрхи хөдлөх бүрэлдэхүүн 2011 оны 11 дүгээр сараас эхлэн нийлүүлэгдэн, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан комиссын техникийн үзлэг хийгдсэнээр   “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгсөн юм.
Манай компани нь  хүлээн авсан вагонуудаа ачаа тээвэрт ашиглан өнөөдрийн байдлаар 9,5 тэрбум гаруй төгрөгийн орлогыг, зээлийн хөрөнгийн эргэн төлөлтийн санхүүжилтийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гол замын 5 зүтгүүрийн хувьд “УБТЗ” ХНН-тэй хамтран туршилтын тээвэрлэлтийг  амжилттай зохион байгуулж  12400 зүтгүүр/цаг ажиллаж 500 орчим сая бохир тонн/км ажил гүйцэтгээд байна. Төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ буурсан хэдий ч, УБТЗ ХНН нь замын шинэчлэл хийж хөдөлгөөний хурдаа нэмснээр эргэлт сайжирж манай зүтгүүрүүд түр зогсолтын горимд шилжихэд хүргэсэн.  

МТЗ ТӨХК нь үйл ажиллагааны бодит байдлаа олон нийтэд таниулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  ард иргэдэд нээлттэй харилцахад бэлэн байдаг билээ.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан