Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Оршуулгын газрын эрх зүйн орчинг тодорхой болгоно
Монгол улсын хэмжээнд жилдээ дунджаар 16.000 гаруй иргэн нас барж байгаагаас 6500-7500 иргэн Улаанбаатар хотод нас барж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрээр нутаглуулж байна. Газарт оршуулах зан үйлээр оршуулгын ажил хийхэд ойролцоогоор 15-20м.кв талбай шаардагддаг байна. Энэ хэмжээгээр тооцоход жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа юм.
Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хаагдсан нийт 20 орчим  оршуулгын газрууд байдаг. Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд,  ил задгай тавих оршуулгын үйл ажиллагаанууд хотын ногоон бүсэд ихээр хийгдэж, байгаль орчныг бохирдуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлд нөлөөлж байна.

Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой хууль байдаггүй, нийслэлийн нутаг дэвсгэрт ямар субъект оршуулгын газрыг байгуулах, хаах тухай эрх зүйн зохицуулалт, хил хязгаар, нэгдсэн мэдээллийн сан байхгүй байгаа юм.
Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг Монгол Улсын “Ариун цэврийн тухай хууль” болон “Хөдөлмөр. Аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага” MNS51052001 стандартад оршуулгын газар нь суурьшлын бүсээс 300 метр зайд байна гэж заасан байдаг. Гэтэл суурьшлын бүсэд нэвтэрч ил задгай шарил тавьсан,  зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэнд хариуцлага тооцох, түүнчлэн гомдлыг нь шийдвэрлэх боломжгүй байгаа зэрэг асуудлаар эрхзүйн зохицуулалт алга байна. 

 Иймд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Хотын ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, нэгдсэн журмын төсөл, асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөний төсөл боловсруулаад байна. Тус ажлын хэсэгт НЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Буяны зан үйл” холбоо зэрэг байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж ажиллалаа.
Дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тухай төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан