Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрх авахад нэр дэвшинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 онд Зүүн Азийн наадам, 2024 онд Ази тивийн аварга, 2040 оны Олимпийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг гаргасан. Зүүн Азийн Наадмын Холбооноос бүс нутгийн орнуудын дундах “Зүүн Азийн спорт наадам”-ыг 1993 оноос хойш 6 удаа зохион байгуулсан бөгөөд 2019 оноос “Зүүн Азийн залуучуудын спортын наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэн, бүс нутгийн 8 оролцогч оронд наадам хүлээн авах хүсэлтээ тавих саналыг ирүүлжээ.
Энэ наадам нь манай тамирчдын хувьд Ази тивийн спортоор тэргүүлэгч орнуудын тамирчидтай өрсөлдөн ур чадвараа ахиулах, арга туршлагаас суралцах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болох юм. Тиймээс спортын салбарын хөгжил, улсын нийслэлийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн бодит боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрх авахад Улаанбаатар хотыг нэр дэвшин өрсөлдөхийг дэмжиж, бэлтгэл ажлыг хангахад удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
Тус наадмыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Зүүн Азийн Залуучуудын наадамд зүүн Азийн бүсийн Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, БНХАУ-ын Макао, БНХАУ-ын Хонг-Конг, БНХАУ-ын Тайван, Гуам /урилгаар/ зэрэг 9 орон оролцдог. Наадмын хөтөлбөрт олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй 12 төрөл албан ёсоор ордог ба зохион байгуулагч орон 3 хүртэлх төрлийг сонгон оролцуулах боломжтой байдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 онд Зүүн Азийн наадам, 2024 онд Ази тивийн аварга, 2040 оны Олимпийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг гаргасан. Зүүн Азийн Наадмын Холбооноос бүс нутгийн орнуудын дундах “Зүүн Азийн спорт наадам”-ыг 1993 оноос хойш 6 удаа зохион байгуулсан бөгөөд 2019 оноос “Зүүн Азийн залуучуудын спортын наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэн, бүс нутгийн 8 оролцогч оронд наадам хүлээн авах хүсэлтээ тавих саналыг ирүүлжээ.Энэ наадам нь манай тамирчдын хувьд Ази тивийн спортоор тэргүүлэгч орнуудын тамирчидтай өрсөлдөн ур чадвараа ахиулах, арга туршлагаас суралцах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болох юм. Тиймээс спортын салбарын хөгжил, улсын нийслэлийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн бодит боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрх авахад Улаанбаатар хотыг нэр дэвшин өрсөлдөхийг дэмжиж, бэлтгэл ажлыг хангахад удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
Тус наадмыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Зүүн Азийн Залуучуудын наадамд зүүн Азийн бүсийн Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, БНХАУ-ын Макао, БНХАУ-ын Хонг-Конг, БНХАУ-ын Тайван, Гуам /урилгаар/ зэрэг 9 орон оролцдог. Наадмын хөтөлбөрт олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй 12 төрөл албан ёсоор ордог ба зохион байгуулагч орон 3 хүртэлх төрлийг сонгон оролцуулах боломжтой байдаг юм.
0 Сэтгэгдэл
























