Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа
УИХ-аас “Чөлөөт бүсийн тухай” хууль болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус батласан. Хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байгуулах зорилгоор бүсийн Захирагчийн албаны бүтэц, орон тоог Засгийн газрын хуралдаанаар баталж, улсын төсвөөс 23 тэрбум  төгрөг зарцуулж, дэд бүтцийн ажлууд хийгдсэн. Одоогийн байдлаар бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын барилга угсралт, шалган нэвтрүүлэх байр, гааль, худалдааны зам, талбай зэрэг ажлууд бүрэн хийгдсэн байна. Цаашид “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компаниудын үйл ажиллагааг эхлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа.

Түр журамд чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулах, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх болон хил, хяналтын байгууллагуудын эрх, үүргийг тодорхой тусгажээ.  Мөн иргэний бараа солилцоо, худалдааг дэмжихээр зорчигчийн хувийн хэрэглээний хүнсний болон гэр ахуйн цахилгаан барааны квотыг тогтоож, квотод ороогүй бараа бүтээгдэхүүнээс 3 сая хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулах туршилтын зохицуулалтыг оруулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан