Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ГССҮТ-ийн захирлаар З.Мэндсайханыг томилов
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн даргаар хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилсон Эрүүл мэндийн сайд тушаал гарсныг албан ёсоор мэдээллээ.
Дөрөвдүгээр сард болсон Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад З.Мэндсайхан болон ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан нар өрсөлдсөн юм. Сонгон шалгаруулалтын үндсэн үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа 15 жилээс дээш жил ажилласан, анагаах ухааны боловсролтой байхыг заажээ.
З.Мэндсайхан уг шаардлагыг хангаж, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан тул ГССҮТ-ийн даргаар томилох тушаалыг салбарын сайд гаргасан юм. З.Мэндсайхан өмнө нь Улсын I эмнэлгийн захирал, “Монг-Эм” эмнэлгийн захирлаар ажиллаж байв.
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн даргаар хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилсон Эрүүл мэндийн сайд тушаал гарсныг албан ёсоор мэдээллээ.Дөрөвдүгээр сард болсон Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад З.Мэндсайхан болон ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан нар өрсөлдсөн юм. Сонгон шалгаруулалтын үндсэн үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа 15 жилээс дээш жил ажилласан, анагаах ухааны боловсролтой байхыг заажээ.
З.Мэндсайхан уг шаардлагыг хангаж, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан тул ГССҮТ-ийн даргаар томилох тушаалыг салбарын сайд гаргасан юм. З.Мэндсайхан өмнө нь Улсын I эмнэлгийн захирал, “Монг-Эм” эмнэлгийн захирлаар ажиллаж байв.
0 Сэтгэгдэл
























