Билгийн

Доллар (USD)

2858.0

Улаанбаатар

+26°C
USD / 3602.0₮
CNY / 505.1₮
KRW / 2.69₮
SEK / 398.9₮
JPY / 24.73₮
RUB / 52.16₮
EUR / 4303.0₮
CHF / 4634.0₮
GBP / 4922.0₮
HKD / 460.3₮
CAD / 2677.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2858.0₮
NZD / 2239.0₮
TRY / 91.0₮
USD / 3602.0₮
CNY / 505.1₮
KRW / 2.69₮
SEK / 398.9₮
JPY / 24.73₮
RUB / 52.16₮
EUR / 4303.0₮
CHF / 4634.0₮
GBP / 4922.0₮
HKD / 460.3₮
CAD / 2677.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2858.0₮
NZD / 2239.0₮
TRY / 91.0₮
USD / 3602.0₮
CNY / 505.1₮
KRW / 2.69₮
SEK / 398.9₮
JPY / 24.73₮
RUB / 52.16₮
EUR / 4303.0₮
CHF / 4634.0₮
GBP / 4922.0₮
HKD / 460.3₮
CAD / 2677.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2858.0₮
NZD / 2239.0₮
TRY / 91.0₮
USD / 3602.0₮
CNY / 505.1₮
KRW / 2.69₮
SEK / 398.9₮
JPY / 24.73₮
RUB / 52.16₮
EUR / 4303.0₮
CHF / 4634.0₮
GBP / 4922.0₮
HKD / 460.3₮
CAD / 2677.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2858.0₮
NZD / 2239.0₮
TRY / 91.0₮
“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО “Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ "Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулна

Нийслэлийн удирдлагууд жижиг, дунд үйлдвэр­лэгч­дийг дэмжихийн тулд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулахаар  болсон билээ. Тэгвэл эл сангийн журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл дэмжихэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх юм” гэв.

Монголбанкны судалгаагаар 2227 аж ахуйн нэгж, иргэдийн 69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилт хэрэгтэй гэсэн бол 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулжээ. Харин нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийнхний судалгаанд 935 аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 52 хувь нь хөнгөлөлтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл тулгарсаар байгаа бөгөөд хөнгөлөлттэй зээлээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэжээ.

Тиймээс одоогийн банк, санхүүгийн байгууллагын өгч буй зээлээс арай хялбар аргаар иргэдэд хэрэгцээтэй зээлийг  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” өгөх боломжтой аж. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлсны үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлэх гэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Ямар банктай хамтран ажиллах вэ гэдгээ сонгон шалгаруулалтаар шийднэ. Ингээд шалгарсан банк зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтаа хийснээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцах юм. Үүний дараа зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс гурван тэрбум төгрөгийг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд  тус сангийн журмын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулах, хэрхэн ажиллах журмын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, энэ сарын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан