“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Эрхэм жолооч та татвараа хурдан төлөөд эрхээ эдэл
Нийслэлийн хүн ам сүүлийн жилүүдэд эрс өсч, 1.2 сая оршин суугчтай болсноор дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ шилжсэн. Энэ хэрээрээ амьдрах орон зай улам нягтарч зах зээлийн урьд тааварлаагүй шинэ орчин, төлөв байдал бий болгож эхлэв. Энэ бүхнийг хууль, дүрэм журмаар зохицуулах үүргийг төр хүлээдэг. Үүний тулд иргэн та бид татвараа төлж, тэр хөрөнгө мөнгөөр хууль, эрх зүйн олон харилцааг зохицуулж байдаг билээ. Хүн амын өсөлтийг дагалдан нийслэлийн авто машины тоо ч өссөн. Хотын шүдний өвчин болсон замын түгжрэл, осол аваар, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх зэрэг үзэгдэл өсч байгаа нь үүнтэй холбоотой. Энэхүү сөрөг үзэгдлийг бууруулж, өөрийнхөө ажиллаж, амьдрах эрхээ эдлэхийн тулд иргэд татвараа цаг алдалгүй төлөх ёстой. Нийслэлийн насанд хүрсэн иргэн бүр машин тэрэг хөлөглөдөг болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэд маань үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, биелүүлж байгаа нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлж буй эсэхээс нь харагддаг. Одоо нь дүгнэвэл хангалттай хэмжээнд хүрээгүй л байна.
Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлыг төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 31-ний хооронд багтаан хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргаас тусгай захирамж гаргасан нь бий. Албан татвар төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 10-наас эхлүүлэх юм. Иргэний үүргээ биелүүлээгүй бол толгойг нь илээд байхгүй нь тодорхой. Албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болчихоод байгаа. Зорчих хэрэгслийн аюулгүй байдал болоод төсвийг хэмнэх үүднээс гаргасан энэ шийдвэрийг “буруу суваг”-аар ойлгосон эрхэм байхыг үгүйсгэхгүй. Нийслэлээс үүнтэй холбогдуулан авто тээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, дээр өгүүлсэн үүргээ биелүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг эрчимжүүлж байна. Мэдээж замын хөдөлгөөнд оролцох эрхгүй авто тээврийн хэрэгслийг гудамж, замд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлэх төдийгүй Нийслэлээс замын цагдаагийн газрыг мэдээгээр ханган хамтран ажиллахаар болсон билээ. Эрхэм жолооч таны чихэнд наалдацтай нэг мэдээ гэвэл татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээ дамжуулан төлбөр төлөгчдөд нэг цэгээс хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа юм. Энэ нь иргэн таны хайран цаг хугацааг ямар ч төвөг, чирэгдэлгүйгээр хэмнэсэн ажил болоод буй. Эдүгээ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын авто тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргуулж, татварын албатай тулгалт хийн албан татвар, төлбөр хураах ажилд бүрэн хамруулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн авто тээврийн холбоотой мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудад “Дундын мэдээллийн сан үүсгэх, уг дундын санг удирдах систем” бий болгож байгаа шинэ ажил байна. Одоогийн ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн зөрчил, торгуулийн системийг өргөтгөснөөр автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны татвар, техникийн хяналтын үзлэг, даатгал, татварын хуудас эзэмшигчийн хаягийн мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.
Яг одоогоор torguuli.mn сайтад зөрчилтэй холбоотой мэдээллийг нэгтгэснийг олон хүн мэддэг болжээ. Байгууллагуудын хооронд сүлжээний дэд бүтэц ч бий болсон. Зам, тээврийн яам болон Татварын ерөнхий газрын хооронд мэдээлэл солилцдог боллоо. Гэрээгээ ч байгуулав. Тэгэхдээ эрх бүхий байгууллагуудын хоорондын мэдээллийн шинэчлэлийг хийхгүй байгаас иргэдэд болон төрийн үйлчилгээнд чирэгдэл учруулж буйг анхаармаар. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслийн 65 хувиас л татвар авч дөнгөж байна. Үлдсэн 35 хувиас татвар авдаг болох хэрэгтэй л дээ.
Мөн ямар ч бүртгэлгүй тээврийн хэрэгслийн татвар төлөлтүүд орж ирдэг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл, бүртгэл алдаатай байна гэсэн үг. Өөр анхаарах зүйл бол татварын газар болон банкуудын хооронд татвар төлөлтийг онлайн болгох шаардлагатай байгаа гэсэн. Учир нь, төлөлтийг онлайнаар мэдээлэхгүй байвал иргэд бухимдаж таарна. Уншигч та анзаарсан бол тээврийн хэрэгслийн зөрчил дээр нэмээд татвар, замын төлбөр, оношилгоо, даатгалын мэдээлэл нэмэгдэж нэг цэгээс бүгдийг нь авах боломжтой болох юм. Үүнийг л иргэд маань олон жил хүсч, хүлээсэн хэрэг шүү дээ. Зарим мэргэжилтний хэлж байгаагаар нийслэлийн замын цагдаа болон замын хөдөлгөөнийг удирдах төвийн торгууль, төлөлтийн хэмжээ ч нэмэгдэх юм. Адаглаад татварын хуудас эзэмшигч иргэний хаягийн бүртгэл сайжирна зэргээр олон үр дүн гарч байгаа билээ.

Б.ХАНГАРЬД
0 Сэтгэгдэл