Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн олимпиад боллоо

Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл аж төрөхүй” сэдэвт эрүүл мэндийн хичээлийн олимпиадыг нийт сурагчдын дунд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.   

 Тус олимпиад нь хүний амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварын болон халдварын бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгтой юм. Олимпиадын хугацаанд сургалт, сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулж, эхний шатанд 19 сургуулийн бага, суурь, бүрэн дунд бүлгийн 6000 орчим хүүхдийг хамруулсан бол II шатанд 1200 гаруй хүүхэд хамрагджээ. 

“Эрүүл аж төрөхүй” сэдэвт олимпиадыг бага, суурь, бүрэн дунд бүлгийн гэсэн гурван түвшинд шалгаруулж, тэргүүн байрыг Хүрмэн сумын 5а анги, суурь боловсролын түвшинд Хүрмэн сумын 8а анги, бүрэн дунд боловсролын түвшинд I  сургуулийн 10д анги тус тус эзэлж, сургуулийн нэгдсэн үнэлгээгээр Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургууль хошуучилсан байна. 

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд төв, хөдөөгийн сургуулийн шагналт байр эзэлсэн сурагчдын төлөөлөл, эрүүл мэндийн болон анги удирдсан багш нар оролцсон юм. Мөн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцож хүүхэд, багачуудын өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн дэх сахар, өөх тос, давсны агууламжийг бодитоор нь хэмжин харуулсан үзүүлэнг сурагчдад сонирхуулжээ. Мөн шүд угаах, артерийн даралт, биеийн жингийн индекс үнэлэх, витаминжуулах зэрэг нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн үнэ цэнийг ойлгуулах сурталчилгаа явуулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан