“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Д.Эрдэнэбаатар: Бүх худалдааны төвд зөрчил бий
“Барс-2” худалдааны төвд гал гарч багагүй хэмжээний хохирлыг байгууллага, иргэдэд учруулаад байна. Томоохон худалдааны төв шатсан анхны тохиолдол нь энэ биш. Нэлээд хэдэн жилийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төв шатаж байсан удаатай.
Өнгөрсөн онд гэхэд “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатаж, эрдэнэт хүний амь эрсэдсэн юм. Харин энэ удаа хотын баруун хэсэгт байрлах томоохон худалдааны төвд гал гарсан нь олны хэл амны бай болоод байна. Найдваргүй, хэзээд ямар ч аюул тулгарч мэдэхээр эдгээр худалдааны төвийг хотоос гаргах хэрэгтэй, татан буулгаж, шаардлагатай бол хотын зах руу нүүлгээсэй гэх болсон.
“Барс-2” худалдааны төвд гарсан галын талаар болон худалдааны төвүүд галын аюулгүй байдлаа хэр хангасан байгаа талаар НОБГ-ын орлогч дарга Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-“Барс-2” худалдааны төвд гарсан гал хэр өргөн тархсан бэ?
-Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 10.47 цагт дуудлага ирсэн. “MBC” группийн “Барс-2” худалдааны төвд гал гарсан гэх мэдээлэл аваад эхний гал унтраах ангийг хоёр минутын дараа гаргасан л даа. Худалдааны төв учир нөхцөл байдалтай уялдуулаад нэмэлтээр гурван анги араас нь явуулсан. Газар дээр нь очиход 30х60 ам.метр хэмжээтэй хоёр давхар, тоосго, сендвичэн бүтэцтэй үйлчилгээ явуулдаг объектыг агуулахтай холбосон хүзүүвчинд гал гарч байсан. Очсон хойноо бас гал унтраах нэмэлт ангиудаа дуудаад нийтдээ зургаан ангийн арван машин 68 албан хаагч хоёр цаг гаруйн хугацаанд ажиллаж байж унтраасан. Гал гарсан хүзүүвчинд хэд хэдэн цайны газар ажилладаг юм билээ. Бид галыг агуулах болон үйлчилгээний заал руу оруулалгүй унтраасан.
-Тэнд хэр олон хүн үйл ажиллагаа эрхэлдэг байсан бэ, иргэд бараа материалаараа их хохирсон байх?
-Цайны газар байрладаг хүзүүвч хэсэгт гарсан галыг хоёр тийш нь нэвтрүүлээгүй, нэг ч лангуу шатаагүй. Гэхдээ галын дөл, утаа, дулаанд ойролцоо байсан лангуунуудын эд зүйл хайрагдсан. Агуулах гээд байгаа хэсэгт мах, хүнсний ногоо худалдаалдаг юм билээ. Мах, ногоо нь хэрэглэх аргагүй болсон л доо. Яг хэдэн хүн хэр хэмжээний бараа материалаар хохирсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Газар дээр нь ажилласан хүний хувьд 150 орчим түрээслэгчтэй гэх мэдээлэл сонссон. Харин шатсан хүзүүвчинд дундаа сандал ширээтэй, тус тусдаа хоолоо хийдэг таван түрээслэгч ажилладаг байсан юм билээ.
-Түлэгдэж бэртсэн хүн байхгүй биз?
-Хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй. Түлэгдэж бэртсэн хүн ч байхгүй. Гэхдээ цагдаагийнхан шалгах явцад гараад ирсэн байхыг үгүйсгэхгүй.
-Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хэр тавьдаг юм бэ. Ээлжлээд шатаад дуусах нь?
-Худалдааны төвийн галын аюулгүй байдлыг тухайн байгууллага хариуцаж хангуулах үүрэгтэй. Нийслэлд байгаа томоохон худалдааны төвийн олонхи нь шатах материалаар баригдсан байдаг. Сэндвичэн хавтангаар ба рьсан гэсэн үг л дээ. Ийм барилгад гал гарвал маш хурдан тархдаг. Түүнчлэн худалдааны төвүүд цахилгааны галын аюулгүй байдал хангаагүй байна. Олон цайны газар нэг дор байрлаж шатдаг шингэрүүлсэн хий ашигладаг. Энэ мэтийг худалдааны төвийн удирдлагууд тооцохгүйгээр ашиг орлогоо бодоод байгаа нь гал гарах, хурдан тархах нөхцөл болоод байгаа юм.
-“Барс-2” худалдааны төвд өмнө нь шалгалт хийж байв уу?
-Маш олон удаан шалгалт хийсэн. “Нарантуул” худалдааны төвд гал гарсантай холбогдуулаад Монгол Улсын Шадар сайдын баталсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт ч хийсэн. Энэ объектод гэхэд 2011 оны дөрөвдүгээр сард, есдүгээр сард ч мөн мэдэгдэл өгч байсан. 2012 оны таван сард албан шаардлага өгч, 2013 оны хоёрдугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон удаатай. Гуравдугаар сард нь бас албан шаардлага өгсөн. Есдүгээр сард нь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Нэг удаа захиргааны арга хэмжээ авч 250 мянган төгрөгөөр торгож байсан.
-Торгоод, үйл ажиллагааг нь зогсоогоод нэмэр алга гэсэн үг үү. Яагаад хаачихсан байхад ажиллаад байдаг юм бэ?
-Гал гарах ноцтой нөхцөл үүслээ гээд бид зогсоож байгаа юм. Тухайн үед нь нэн шаардлагатай ойр зуурын юмхнаа засч, янзалсан болоод галын аюулгүй байдлаа хангачихлаа гээд ажиллаад эхэлдэг. Арилдаггүй хэд хэдэн том зөрчил бүх зах худалдааны төвд байдаг. Хөрөнгө мөнгөтэй холбоотой, удаан хугацаагаар хийдэг ажлууд л даа. Тухайлбал, эрт илрүүлэн мэдээлэх галын дохиоллын систем, гал унтраах автомат тоног төхөөрөмжүүд, агааржуулалтын систем байдаггүй. Агааржуулалтын систем гэхэд хорт хийн утаа ялгарсан тохиолдол гадагш нь зайлуулах үүрэгтэй. Үүнийг богино хугацаанд хийхэд хүндрэлтэй болохоор мэдэгдэл, хуудас өгсөн үед ашиг орлого хэцүүдлээ дараа хийнэ, гэхчлэн хэл ам хийгээд ажиллаад байдаг юм. Хэрэв бидний шаардлагыг биелүүлээд аюулгүй байдлаа бүрэн хангаад явах юм бол галаас сэргийлэхийн зэрэгцээ эд хөрөнгөөрөө хохирохгүй шүү дээ.
-“Барс-2” худалдааны төвийн цайны газарт хийн баллон дэлбэрснээс гал гарсан гэх юм. Энэ тухайд?
-Яг тодорхой хэлж мэдэхгүй. Цахилгааны монтажууд их байсан. Мөн шингэрүүлсэн шатдаг хий ч ашигладаг юм билээ. Юунаас болсон бэ гэдгийг цагдаагийнхан шалгаж тогтооно. Гал гарах үед байсан иргэд баллон дэлбэрснээс гэж ярих нь ярьж байсан. Одоо хэрэг бүртгэлийн ажиллагаа үргэлжилж байгаа болохоор худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоочихсон.

0 Сэтгэгдэл