СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Энд тэндгүй аллага, хүчирхийлэл.....юу болж байна аа та минь ээ

Их л таагүй зүйл бичих нь л дээ. Гэхдээ бодитой байгаа юмыг чинь бичихээс ч яахав. Амьдралд дөнгөж хөл тавих ид насан дээрээ яваа хоёр охиныг хэрцгий алуурчин алаад толгой, гар хөлийг нь таслаад хээр нуучихсан аймшигт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Өөрсдийгөө “од” хэмээн нэрлэдэг хоёр сайхан бүсгүй уурлаж хэрэлдээд бие бие рүүгээ буцламгай халуун ус цацдаг л гэнэ.
Америк кинон дээрээс л үзэж, заримдаа үзэхээс хал аван зурагтынхаа сувгийг хүртэл сольдог ийм үзүүшгүй үзэгдэл нүүж яваа танихгүй айлыг цай идээгээ бариад тосдог, гудамжинд уйлаад зогсч байгаа хүүхдийн нулимсыг хүртэл арчаад өгдөг, малаа муулахдаа хүртэл маани уншдаг өр зөөлөнтэй монголчуудын дундаас гараад байдаг болж.
Баримт: Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 9119 гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 741 хэргээр илүү буюу 8.8 хувиар өссөн тоо юм. Энэ дотор бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг өмнөх оныхоос 478-аар буюу 16.8 хувиар илүү байна гэжээ.
Яахав, уур бухимдал нь хүрээд уурлаж зодолдох, нударга зөрүүлэх явдал огт байгагүй ч юм биш. Хүн амины хэрэг ч гардаг л байсан, нуух юм алга. Төр нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг заазуурдаж, дуучин Төмөр агсныг толгойг нь тасалсан гээд улс орон даяар дуулиан болсон хэргүү гарч л байсан. Гэхдээ энэ нь тун ховор, тиймдээ ч улсын хэмжээнд хэдэн жил дараалан яригддаг байж. Гэтэл өнөөдөр ийм аймшигт гэмт хэрэг худал хэлсэн хүнд өдөр өнжихгүй гарч, бараг л “аан тийм үү” гээд өнгөрөөх түвшинд хүрсэн нь юуных вэ. Хэзээ монголчууд ийм хэрцгий догшин, хайр энэрэлгүй болчихов хэмээн хэн хүнгүй, судлаачид, хууль хяналтынхан гайхаж байна. Сэтгэл судлаачид, хууль хяналтынхан янз янзын л санал хэлдэг. Сэтгүүлч би ч ихэнхтэй нь санал нийлдэг буюу.
Амиа бодох үзэл
Дээхэн үед өвөг дээдэс маань “Хүн хүндээ нөхөр”, “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг байсан. Өнөөдөр энэ үзэл бүр мартагдаж цэцэрлэг яслийн бяцхан хүүхдээс эхлүүлээд хөгшин залуугүй бүгд хар амиа бодож, зөвхөн ашиг орлого, амин зуулгынхаа төлөө зүтгэдэг болсон нь өрөөл бусдыг хайрлах үзлийг бага багаар хороогоод байгаа юм уу даа. Ийм явдал хүн амын нягтрал ихсэх тутам улам л хүрээгээ тэлсээр байгаа. Хөдөөгийн нэгэн малчин, хүний төлөө гэсэн сэтгэлээ гээгээгүй байхад сумын төвд арай багасаад аймгийн төвд бүр дундраад, нийслэл хотод бараг л байхгүй болсон байх жишээтэй. Нарантуул захын дэргэд хоёр бяцхан жаал дээр дороо орон зодолдож байхад дэргэдүүр нь өнгөрч байгаа хүмүүс бужигнах тоосноос нь холдохоос биш, “Больцгоо, яагаад байгаа юм” гэж хэлэх нь ховор.
Эх адаггүй зугаа цэнгэл
Хүүхэд залуучуудын чөлөөт цаг, заваа өнгөрүүлдэг газар нь баар цэнгээний газар болчихсон. Их, дээд сургууль, коллеж гэсэн сүржин нэртэй ч хичээл ордог ордоггүйн хооронд сургуулийн оюутнуудын ихэнх цагаа өнгөрөөдөг газар нь номын сан биш харин баар цэнгээний газар болсон. Тэд нь нийслэлээс тогтоосон цагт хаадаг нь хуруу дарам цөөн. Орлогоо бодоод хаалгаа түгжиж байгаад л жаахан халамцаж сэтгэл нь хөөрсөн үйлчлүүлэгч залуучуудыг архи, шар айргаар хүссэн хэмжээгээр нь л цутгадаг. Цагдаагийнхан гэмт хэргийн ихэнх нь ахуйн нөхцөлд гэр оронд гардаг гэдэг боловч хамаг л зодоон бааранд гардаг. Энд нэр алдартай хүмүүсийн бие биенээ хутгалсан зодолдсон нь л олны сонорт хүрч дуулиан болдгоос биш тээр тэндхийн хоёр оюутны зодоон таг чиг л торгууль шийтгэл болоод өнгөрч байгаа нь нууц биш.
Бод л доо, нийслэлд байдаг овутны гурван хотхоны эргэн тойронд гэхэд л 400 гаруй баар цэнгээний газар, 30 гаруй сайн байдаг гэсэн тоо бий.
Гэмтний толгой илсэн хууль тогтоомж
Хуулийн засаглал гэдэг энэрэнгүй байх нь зүй боловч аливааг ялгаж салгаж байгууштай хэмээн хэн хүнгүй ярьдаг. Анх удаагийн үйлдэл, гэм буруугаа хүлээсэн....гээд уучлан энэрэх шалтаг мундахгүй. Саяын хоёр бүсгүйн толгой, гар хөлийг тайрч хөнөөсөн гэмт хэрэгтэн И-г өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдуулсан хэрэг үйлдсэн байхад нь нэг сар баривчлаад л суллаж байж. Гэтэл нэг жилийн дараа л энэ хүн хоёр хүний амь хөнөөж, толгой гарыг нь тасалж байна шүү дээ.
Өөр бас нэг жишээ. П.Сумъяажав, Ж.Бямбадорж нар айлын гэрээс хулгай хийхдээ таван настай охины хоолойг хэрчин алж, 12 настай охиныг нь хүчиндсэн хэрэг үйлдсэн байхад манай энэрэнгүй хууль өршөөчихсөн. Гэтэл хоёр жилийн дараа л эдний нэг нь дахин гэмт хэрэг үйлдэж барьцаалан зээлдүүлэх гэмт хэрэг үйлдэхэд аанай л 15 жилийн ял өгч байх жишээтэй.
Хүн алж хүрээ тэлж байгаа ийм гэмт хэрэгтнүүдэд “Энэрэнгүй төр маань намайг өршөөж хөнгөн шийтгэлээ. Дахиад л алдахгүй юм шүү” гэх сэтгэл хэзээ ч төрдөггүй нь үүнээс харагдаж байна. Бусдыг хайрлан энэрэх, өрөвдөх сэтгэл бүү хэл өөрийгөө хайрлаад зөв амьдрах ухаан л алга шүү дээ.
Хэрцгийллээс хэрцгий л төрдөг
Хэрцгийлэл, өнөөгийн нийгэмд байж боломгүй харгислал зөвхөн таних танихгүй хүмүүсийн дунд л гараад байна гэвэл бас үгүй ээ. Ханилсан ханиа, төрүүлсэн үрээ хүмүүн бусаар хүчирхийлж, тамлан тарчлаасан жишээ нэг биш. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ердөө энэ оны гуравдугаар сард найман настай, хөгжлийн бэрхшээлтэй хүү, хоёр настай охиноо боож, бүх биеийг нь хазаж тамлан зовоосон хэрэг гарсан. Өнгөрсөн жил бас л таван настай хүүгээ заазуурдсан аймшигт хэрэг гарч л байлаа.
Өөрийнхөө аваад суусан, нэгэн биенийх нь хагас, амьдралынхаа ханийг, үр удам болсон үр хүүхдээ хайрлахгүй байгаа харгис эр бусдыг хайрлах уу. Ийм хүмүүст ямар ял шийтгэл өгч байна вэ. Найз бүсгүйгээ паарнаас уяж байгаад удаан хугацаагаар үргэлжлүүлэн зодож хамаг л дотор эрхтнийг нь бяцалж няцлаад алсан Алтанхүү гэгчийг одоо буруутай эсэхийг нь тогтоох гээд л өх ч биш булчирхай ч биш байж л байна.
Хайртай бүсгүйгээ хайрлахгүй байгаа ийм тамлаач өөр нэгнийг хайрлан энэрэх үү.
Хэн нэгнийхээ хойноос санаа тавихаа больчихоо юу
“Юугаа хийгээд, хаагуур явж байгаад ирэв.Яагаад оройтов” гэсэн аав, ээжийн чангавтар дуу өнөөдөр байна уу. Байдаг бол “Та боль доо, та нарын үе өнгөрсөн шүү дээ. Найзуудтайгаа “парти”-даад л ирлээ шүү дээ” гэсэн хариу сонсох биз ээ. Тэгээд ч аав ээж нь хүүхдээ нэг л томоо болчихсон мэт бодож үг хэлгүй байдаг болсон юм биш үү. Өөрийнхөө аав ээжээс бүү хэл, гадаа гудамжинд явж байгаад ахмад хүний муухай харахад нь эмээдэг тэр цаг хаашаа алга болов оо. Хаа холын Ховд, Өвөрхангай аймгаас 19. 20 настай хоёр бүсгүй хүүхдийг олны хөл бужигнасан энэ нийслэлд ажил сургууль ч үгүй байхад нь аав ээж нь юу бодож суусан бол. Шөнийн 03,00 цаг хүртэл бааранд “цэнгэн хөгжилдөж” согтуурч байгаа тэр хүүхдүүдийн ээж аав нь юу гэдэг бол.
Хичээл заах “багш” мундахгүй
Хүүхэд залуучуудын өнөөдөр сонирхож үзэж харж байгаа зүйл бүхэн аллага, таллага. Хэдэн кино театрт гарч байгаа кинонуудын сэдэв бүгд ижил. Америк кино, америк л гэдэг байсан. Одоо манай уран бүтээлчдийн хийж байгаа кино жаахан болхи хийцтэй, зардал хэмнэсэн ядмаг л болохоос биш аллага, хүчирхийлэл, зодоон цохионоор түүнээс нэг их дутахгүй.
Дээр нь компьютер тоглоомын газар гэж нэг сайхан “багш” байна. Тун яаралтай хэрэг гараад, ажил гэрээдээ хүрч амжилгүй МУИС-ын Кибер төвийн интернетээр хааяа нэг үйлчлүүлэхээр ороход эрдэм ном сурч эх орноо хөгжүүлэх гэж байгаа том том оюутнууд маань сүлжээнд ороод л байлдаж, нэгнээ алж хөөрч, хашгиралдаж байхтай таардаг. Ганц тэднийх ч биш, нийслэл дэх компьютер тоглоомын бүхий л газрууд ийм байгаа, Зах дуу газруудад бол бүр ч бага насны хүүхдүүд хонон өнжин тоглодгийг цагдаагийнхан хэлдэг.
Төрөл төрлийн буугаар хүн буудаж, хутгалж, алж, цус нөжтэй нь холиод түнээ ид бах болгон инээлдэж суугаа хүн ямар хүмүүжилтэй болох бол.......
Зөвхөн нийслэл хотод РС тоглоомын газар 297 байгаа, тэнд хүүхэд залуус өдөржин шөнөжин зав чөлөөгүй тоглож байна гээд бод доо.
Энэ аймшигт аллагын эзэд, алаач, тамлаач нар түүгээр дамжаад гарсан юм биш биз.
Сүүлийн нэг хоёр жилд гэмт хэргийн улмаас амь алдсан хүний тоо дөрвөн улс оролцож, өдөрт хоёр талаас 300-400 онгоц хөөрөн агаарт тулалдаж, бүтэн дөрвөн сар үргэлжилсэн байсан Халхголын дайнд амь үрэгдсэн монгол цэргийн тооноос ч давж байна. Энэ юу болж байна вэ. Аав ээжүүд ээ, ах эгч нараа, багш нараа, хууль шүүхийхээн ямар нэгэн юм бодогдож байна уу.......үгүй юу.........
TEMUUJIN BUH HULGAICH LUIVAECHIN DEEREMCHIN ALUURCHDIIG DAVRAAJ URSHUUJ BN TSAGDAA NAR N AJIL HIIHEESEE AIDAG BOLSON HUNII ERH GEED HOISHOO SUUGAAD BN
bas arai ch ingej hamag yumnaas aij yawj bolohguiee. ingeed aigaad yawaad baiwal amidarsan ch bolohgui!yostoi 1 amidrana durelzej baigaad duusah heregtei!!! negent l eniig oorchilj chadahguigees hoish zohitsood l amidrah heregteidee
amid yvahad ch hetsuu boltson ue bolool bh shig bn..... gadaadaas eh orondoo irheer uneheer saihan medrrmj turdug....bur uilaad mash ih santsan bdag....getel odoo.... etseg ehuud úr huuheddee anhaaral sül bgaagaas l huuhduud ih zahgui humuujilgui bolj bn anhnaas ni oilguulaagui uchraas tuhailbal ZORIlGOTOI bailguulj surgah heregtei.....ér emgui bid bugd oilgomjgui boltson bn.... erchuud mini uhaantai baij emegteichuudee hairlahgyi yum bol bid uur hendee itgeh yum be..... hudlaa dur esgej hunii ohiniig nairchihaad unen hereg deeree amlaltandaa hurgui ailiin ohiniig zodoj zovooj bas deer ni huuhediig ni gargachihaad bhad hardaj serdeed buun yum boldog bizde bur teed salj yvaad hairan ailiin ohin uriin huvi zayagaar toglood ur huuhdee hayad unchruuldeg l bizde......PC ene teree bolimoor yum.....iim gah dontonguudaas neg aih yum bas deerees yu unaj ***** bol hajuugaas hen ureed dairah bol gj aina hunsnii buteegdehuunee avhaar hezee horduulah bol gh tugshine arai gj avsan bairandaa amgalan amidariy ...hanitai bolie gj bodohoor alchih bolovuu gj aihiim bas hadamuudiin atmandaltaas neg aina halagdchih bolovuuu gj bas dahin aina avsan tsalingaa amidralda hurgeh gj neg aina....YANAA geseee bgaad uhchuul yana gehees bas aina..... amid yvah batalga bnyy erni . ..
НААДАХАА ЭЛБЭГДОРЖООС Л АСУУ
МӨН ЦААЗЫН ЯЛТАЙ БАЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Цахим хуудсууд үүнд маш их хамааралтай Мэдээллийн цахим хуудсуудад байгаа (+18;+21) мэдээллүүд(садар самуун сурталчилсан видео, зураг, кино) ямар ч насны хүн үзэж болхоор тавигдах юм. Хэдий насанд хүрэгчдэд гэж байгаач, дараад орвол хэн хамаагүй орж үзэж болхоор байна. Ялангуяа хүүхэд гэдэг ямар сониуч билээ. тэгээл үзлээл бол донтлоол гэсэн үг. Манай залуучуудын 50-с илүү хувь нь бараг донтох шатанд яваа (+18;+21) видео, зураг, кинонд донтох гэдэг бол АРХИ, ТАМХИ, ХАР ТАМХИНД МАНСУУРАН ДОНТОХТОЙ адил юм. Өнөөдөр манай улсад гарж байгаа энэ ИХЭНХ ЖИГШҮҮРТЭЙ ГЭМТ ХЭРГҮҮД үүнтэй маш их холбоотой гэж бодож байна. Яагаад гэвэл донтсон залуучууд эмэгтэй хүнийг хүндлэхгүй, эд зүйлс, бараа таваар мэт бодох болсонтой холбоотой
TSAAZIIN YLAA SERGEEJ BOLDOGGYIM BOLUU? XENEESE AIGAAD BGAM BE AAN ....
Тэмүүжин буруутай
bidniig ingej amidruulahiin toloo ene 76 n erhem tolgoi ondiihgui ajillaj bna iim ih baylagtai 3 ch hurehgui saya huniig hoorond ni alaltsuulj samuuruulj nam uzel bodoloor ni taltsuulj taraan butargaj yaduuruulah gedeg ih uhaan shuu
Tsagdaa huuliin baiguulagiin zavharalaas uudeltei.tsagdaa nnar hohirogchdiig hohiroogood l uldeedeg baidlaas ih nuluulj baina.zoduulj hohirood tsagdaad handaad yamarch nemergui .deerees ni uuruu tsag zavaar hohirood l zalhaad l ungurdug.tsagdaa ni heregtenguudeesee heden tugrug salgaad l hohirogchiin esreg hulgaichtaigaa niileed l esreg ajillad hohirogchiig orhihos argagui bdl oruuldag .hulgaich setgehguitei tagdaatai bolchihson bolhoor argagui shuu dee.tsagdaa ni hurtel hulgai hiij bna shuu dee.
Niigem zerlegshij bnaa strrss buhimdal ajilguidel , nuguu talaas tanij medehgui huntei yriaa huuruuguu tseglej bh heregti hunii durgui hurgesen uildel ig chi etsestee iim l emgenelt bdlad hurgedg shuudd
Манай улс хуулиа чангатгах хэрэгтэй. Цаазын ялыг хэвээр байлгах нь зүйтэй, дээрх этгээдүүдэд зохих шийтгэлийг өгөөсэй. Эцэг, эхчүүд минь хүүхдүүддээ байнга хяналт тавьж байгаарай. Ийм жигшүүрт хэрэг дахин бүү сонсогдоосой.
ene niigem chini buheldee yaduurald avtlaa.. yaduurahyn gaigaar humuusiin uhamsar hurtel doroitoj baina.ene bol aimshig.....manai ene tur tusheed yu bodoj bnaa...uls oron,ard tumniigee elgeer ni hevtuulj, uursduu mongolyn bayalagiig aimaar huvaaj idej baina da.yaduursan ard tumen,hoosorson eh oron l uldej bna shudee

Өнөөдөр бидний нийгэм урьдын сайхан үеэс эрс өөр болжээ. Үүнд ардчилал, зах зээлийг даган орж ирсэн гадаадын соёл урлагийн довтолгоон хүүхэд залуусын тархийг угаах хүчирхийлэлтэй кино, зодоон цохион алаан хядаантай РС тоглоом, хэт олширсон баар цэнгээний газар, мөнгийг шүтэх үзэл нь залуусыг харгис хэрцгий амиа бодсон ухамсар дорой нэгэн болоход нөлөөлж байна. Цаазын ял хэвээр байх нь зөв. хүний мөсгүй араатнуудад зохих шийтгэлийг өгөх нь зүйтэй. Улсын мөнгөөр 25 жил тэжээх үү, ганц сум зарлагадахын аль нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй бэ. 25 жилийн дараа шоронгоос гарч ирээд дахин хүн албал яах юм дахиад 25 жил өгөх үү...
ТӨР УЛС САМУУРАХААР ДАГААД МУУ ЮМ ИХ ГАРДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.
Амиа алдсан хөөрхийсөөс илүү алуурчдыг энэрч өршөөгөөд байхаар чинь аргагүй шүү дээ.
засрах нь өнгөрсөн гэмтнүүдийг өршөөж татвар төлөгчлийн мөнгөөр тэжээх нь нэг талаас тэнэг хэрэг, ялгаж салгаж өршөөмөөр юмаа ийм хүний санаанд ормооргүй харгис хүмүүсийг шууд цаазалдаг болмоор юм
сэггүүлчдээс болоод бхдаа яахав дээ бусдаас дандаа өөрийн бурууг хайна,ийм болохоор л ухаан ухамсар чинь хөгжихгүй бгаан тэмүүжин сайдын хүүхэнтэй орооцолдсон нь хүртэл буслын буруу ийм ойлголттой хүмүүс олон бгаа нь харамсалтай

Цаазын ялгүй болсон болохоор бөөн бөөнөөр нь алж шуддаг боллоо. Шоронгоос өршөөлөөр гарч ирээд л ***** ямар цаазлах биш Гарч ирээд л дахиад *****.Ямар цаазлах биш.
Íî¸í åðºíõèéëºã÷ºº èéì õàðãèñ àëóóð÷èäàà øîðîíä òýæýýãýýä áàéõóó.Õýäýí æèëèéí äàðàà øîðîíãîîñ ºðøººã人ä ãàðààä ë èðíý äýý.
ардчилал л болж байна шүү дээ
СЭТГҮҮЛЧДЭЭС БОЛЖ БАЙГАА ЮМ... ТЭД УЛС ОРОНД БОЛЖ БУЙ ОЛОН ОЛОН ГЭГЭЭЛЭГ ЗҮЙЛСЫГ БИЧИЖ НИЙТЛЭХГҮЙ ДАНДАА ХАР БАРААН ЗҮЙЛ БИЧИЖ НИЙГМИЙГ ТАЛЦУУЛАН ӨУХИМДУУЛЖ БАЙГАА ЮМ. ТЭД ХЭН НЭГНЭЭС МӨНГӨ АВЧ НӨГӨӨГ ГҮТГЭН ГҮЖИРДЭЖ БАЙДАГ. ӨНӨӨДРИЙН ГАНЦ ЖИШЭЭ... АМАРСАЙХАНы ҮХЭЛИЙГ төрийн хамгаалалтад байгаа хүн үхлийг АТГ-ын буруутай МЭТ БИЧИЖ байна. ХУУЛИЙН ДАГУУ ХОРИГДОЖ БУЙ ХҮНД АТГ ЯМАР БУРУУТАЙ БАЙНААА. АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ТӨРИЙН ХАМГААЛАЛТТАЙ УИХ ГИШҮҮН нас барвал ХЭНИЙГ ТЭГЭЭД БУРУУТГАХ ГЭЖ БАЙНА СЭТГҮҮЛЧДЭЭЭ.

huduunuus ajilgui humuus olnoor irsnees gemt hereg ih garch baina...Huduuniihniig daraiu gargaj oron nutagt ni buteen baiguulalt hiij ajlaar hangah heregtei...Tednii hotjih protsess 20 jilyavagdana hotiin hugjil tegj udaashirna...Hairan hugatsaa...
zalitai huuramch,hulgaich luibarchid saihan amidardag horboo uym bishuu

Их л таагүй зүйл бичих нь л дээ. Гэхдээ бодитой байгаа юмыг чинь бичихээс ч яахав. Амьдралд дөнгөж хөл тавих ид насан дээрээ яваа хоёр охиныг хэрцгий алуурчин алаад толгой, гар хөлийг нь таслаад хээр нуучихсан аймшигт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Өөрсдийгөө “од” хэмээн нэрлэдэг хоёр сайхан бүсгүй уурлаж хэрэлдээд бие бие рүүгээ буцламгай халуун ус цацдаг л гэнэ.
Америк кинон дээрээс л үзэж, заримдаа үзэхээс хал аван зурагтынхаа сувгийг хүртэл сольдог ийм үзүүшгүй үзэгдэл нүүж яваа танихгүй айлыг цай идээгээ бариад тосдог, гудамжинд уйлаад зогсч байгаа хүүхдийн нулимсыг хүртэл арчаад өгдөг, малаа муулахдаа хүртэл маани уншдаг өр зөөлөнтэй монголчуудын дундаас гараад байдаг болж.
Баримт: Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 9119 гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 741 хэргээр илүү буюу 8.8 хувиар өссөн тоо юм. Энэ дотор бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг өмнөх оныхоос 478-аар буюу 16.8 хувиар илүү байна гэжээ.
Яахав, уур бухимдал нь хүрээд уурлаж зодолдох, нударга зөрүүлэх явдал огт байгагүй ч юм биш. Хүн амины хэрэг ч гардаг л байсан, нуух юм алга. Төр нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг заазуурдаж, дуучин Төмөр агсныг толгойг нь тасалсан гээд улс орон даяар дуулиан болсон хэргүү гарч л байсан. Гэхдээ энэ нь тун ховор, тиймдээ ч улсын хэмжээнд хэдэн жил дараалан яригддаг байж. Гэтэл өнөөдөр ийм аймшигт гэмт хэрэг худал хэлсэн хүнд өдөр өнжихгүй гарч, бараг л “аан тийм үү” гээд өнгөрөөх түвшинд хүрсэн нь юуных вэ. Хэзээ монголчууд ийм хэрцгий догшин, хайр энэрэлгүй болчихов хэмээн хэн хүнгүй, судлаачид, хууль хяналтынхан гайхаж байна. Сэтгэл судлаачид, хууль хяналтынхан янз янзын л санал хэлдэг. Сэтгүүлч би ч ихэнхтэй нь санал нийлдэг буюу.
Амиа бодох үзэл
Дээхэн үед өвөг дээдэс маань “Хүн хүндээ нөхөр”, “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг байсан. Өнөөдөр энэ үзэл бүр мартагдаж цэцэрлэг яслийн бяцхан хүүхдээс эхлүүлээд хөгшин залуугүй бүгд хар амиа бодож, зөвхөн ашиг орлого, амин зуулгынхаа төлөө зүтгэдэг болсон нь өрөөл бусдыг хайрлах үзлийг бага багаар хороогоод байгаа юм уу даа. Ийм явдал хүн амын нягтрал ихсэх тутам улам л хүрээгээ тэлсээр байгаа. Хөдөөгийн нэгэн малчин, хүний төлөө гэсэн сэтгэлээ гээгээгүй байхад сумын төвд арай багасаад аймгийн төвд бүр дундраад, нийслэл хотод бараг л байхгүй болсон байх жишээтэй. Нарантуул захын дэргэд хоёр бяцхан жаал дээр дороо орон зодолдож байхад дэргэдүүр нь өнгөрч байгаа хүмүүс бужигнах тоосноос нь холдохоос биш, “Больцгоо, яагаад байгаа юм” гэж хэлэх нь ховор.
Эх адаггүй зугаа цэнгэл
Хүүхэд залуучуудын чөлөөт цаг, заваа өнгөрүүлдэг газар нь баар цэнгээний газар болчихсон. Их, дээд сургууль, коллеж гэсэн сүржин нэртэй ч хичээл ордог ордоггүйн хооронд сургуулийн оюутнуудын ихэнх цагаа өнгөрөөдөг газар нь номын сан биш харин баар цэнгээний газар болсон. Тэд нь нийслэлээс тогтоосон цагт хаадаг нь хуруу дарам цөөн. Орлогоо бодоод хаалгаа түгжиж байгаад л жаахан халамцаж сэтгэл нь хөөрсөн үйлчлүүлэгч залуучуудыг архи, шар айргаар хүссэн хэмжээгээр нь л цутгадаг. Цагдаагийнхан гэмт хэргийн ихэнх нь ахуйн нөхцөлд гэр оронд гардаг гэдэг боловч хамаг л зодоон бааранд гардаг. Энд нэр алдартай хүмүүсийн бие биенээ хутгалсан зодолдсон нь л олны сонорт хүрч дуулиан болдгоос биш тээр тэндхийн хоёр оюутны зодоон таг чиг л торгууль шийтгэл болоод өнгөрч байгаа нь нууц биш.
Бод л доо, нийслэлд байдаг овутны гурван хотхоны эргэн тойронд гэхэд л 400 гаруй баар цэнгээний газар, 30 гаруй сайн байдаг гэсэн тоо бий.
Гэмтний толгой илсэн хууль тогтоомж
Хуулийн засаглал гэдэг энэрэнгүй байх нь зүй боловч аливааг ялгаж салгаж байгууштай хэмээн хэн хүнгүй ярьдаг. Анх удаагийн үйлдэл, гэм буруугаа хүлээсэн....гээд уучлан энэрэх шалтаг мундахгүй. Саяын хоёр бүсгүйн толгой, гар хөлийг тайрч хөнөөсөн гэмт хэрэгтэн И-г өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдуулсан хэрэг үйлдсэн байхад нь нэг сар баривчлаад л суллаж байж. Гэтэл нэг жилийн дараа л энэ хүн хоёр хүний амь хөнөөж, толгой гарыг нь тасалж байна шүү дээ.
Өөр бас нэг жишээ. П.Сумъяажав, Ж.Бямбадорж нар айлын гэрээс хулгай хийхдээ таван настай охины хоолойг хэрчин алж, 12 настай охиныг нь хүчиндсэн хэрэг үйлдсэн байхад манай энэрэнгүй хууль өршөөчихсөн. Гэтэл хоёр жилийн дараа л эдний нэг нь дахин гэмт хэрэг үйлдэж барьцаалан зээлдүүлэх гэмт хэрэг үйлдэхэд аанай л 15 жилийн ял өгч байх жишээтэй.
Хүн алж хүрээ тэлж байгаа ийм гэмт хэрэгтнүүдэд “Энэрэнгүй төр маань намайг өршөөж хөнгөн шийтгэлээ. Дахиад л алдахгүй юм шүү” гэх сэтгэл хэзээ ч төрдөггүй нь үүнээс харагдаж байна. Бусдыг хайрлан энэрэх, өрөвдөх сэтгэл бүү хэл өөрийгөө хайрлаад зөв амьдрах ухаан л алга шүү дээ.
Хэрцгийллээс хэрцгий л төрдөг
Хэрцгийлэл, өнөөгийн нийгэмд байж боломгүй харгислал зөвхөн таних танихгүй хүмүүсийн дунд л гараад байна гэвэл бас үгүй ээ. Ханилсан ханиа, төрүүлсэн үрээ хүмүүн бусаар хүчирхийлж, тамлан тарчлаасан жишээ нэг биш. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ердөө энэ оны гуравдугаар сард найман настай, хөгжлийн бэрхшээлтэй хүү, хоёр настай охиноо боож, бүх биеийг нь хазаж тамлан зовоосон хэрэг гарсан. Өнгөрсөн жил бас л таван настай хүүгээ заазуурдсан аймшигт хэрэг гарч л байлаа.
Өөрийнхөө аваад суусан, нэгэн биенийх нь хагас, амьдралынхаа ханийг, үр удам болсон үр хүүхдээ хайрлахгүй байгаа харгис эр бусдыг хайрлах уу. Ийм хүмүүст ямар ял шийтгэл өгч байна вэ. Найз бүсгүйгээ паарнаас уяж байгаад удаан хугацаагаар үргэлжлүүлэн зодож хамаг л дотор эрхтнийг нь бяцалж няцлаад алсан Алтанхүү гэгчийг одоо буруутай эсэхийг нь тогтоох гээд л өх ч биш булчирхай ч биш байж л байна.
Хайртай бүсгүйгээ хайрлахгүй байгаа ийм тамлаач өөр нэгнийг хайрлан энэрэх үү.
Хэн нэгнийхээ хойноос санаа тавихаа больчихоо юу
“Юугаа хийгээд, хаагуур явж байгаад ирэв.Яагаад оройтов” гэсэн аав, ээжийн чангавтар дуу өнөөдөр байна уу. Байдаг бол “Та боль доо, та нарын үе өнгөрсөн шүү дээ. Найзуудтайгаа “парти”-даад л ирлээ шүү дээ” гэсэн хариу сонсох биз ээ. Тэгээд ч аав ээж нь хүүхдээ нэг л томоо болчихсон мэт бодож үг хэлгүй байдаг болсон юм биш үү. Өөрийнхөө аав ээжээс бүү хэл, гадаа гудамжинд явж байгаад ахмад хүний муухай харахад нь эмээдэг тэр цаг хаашаа алга болов оо. Хаа холын Ховд, Өвөрхангай аймгаас 19. 20 настай хоёр бүсгүй хүүхдийг олны хөл бужигнасан энэ нийслэлд ажил сургууль ч үгүй байхад нь аав ээж нь юу бодож суусан бол. Шөнийн 03,00 цаг хүртэл бааранд “цэнгэн хөгжилдөж” согтуурч байгаа тэр хүүхдүүдийн ээж аав нь юу гэдэг бол.
Хичээл заах “багш” мундахгүй
Хүүхэд залуучуудын өнөөдөр сонирхож үзэж харж байгаа зүйл бүхэн аллага, таллага. Хэдэн кино театрт гарч байгаа кинонуудын сэдэв бүгд ижил. Америк кино, америк л гэдэг байсан. Одоо манай уран бүтээлчдийн хийж байгаа кино жаахан болхи хийцтэй, зардал хэмнэсэн ядмаг л болохоос биш аллага, хүчирхийлэл, зодоон цохионоор түүнээс нэг их дутахгүй.
Дээр нь компьютер тоглоомын газар гэж нэг сайхан “багш” байна. Тун яаралтай хэрэг гараад, ажил гэрээдээ хүрч амжилгүй МУИС-ын Кибер төвийн интернетээр хааяа нэг үйлчлүүлэхээр ороход эрдэм ном сурч эх орноо хөгжүүлэх гэж байгаа том том оюутнууд маань сүлжээнд ороод л байлдаж, нэгнээ алж хөөрч, хашгиралдаж байхтай таардаг. Ганц тэднийх ч биш, нийслэл дэх компьютер тоглоомын бүхий л газрууд ийм байгаа, Зах дуу газруудад бол бүр ч бага насны хүүхдүүд хонон өнжин тоглодгийг цагдаагийнхан хэлдэг.
Төрөл төрлийн буугаар хүн буудаж, хутгалж, алж, цус нөжтэй нь холиод түнээ ид бах болгон инээлдэж суугаа хүн ямар хүмүүжилтэй болох бол.......
Зөвхөн нийслэл хотод РС тоглоомын газар 297 байгаа, тэнд хүүхэд залуус өдөржин шөнөжин зав чөлөөгүй тоглож байна гээд бод доо.
Энэ аймшигт аллагын эзэд, алаач, тамлаач нар түүгээр дамжаад гарсан юм биш биз.
Сүүлийн нэг хоёр жилд гэмт хэргийн улмаас амь алдсан хүний тоо дөрвөн улс оролцож, өдөрт хоёр талаас 300-400 онгоц хөөрөн агаарт тулалдаж, бүтэн дөрвөн сар үргэлжилсэн байсан Халхголын дайнд амь үрэгдсэн монгол цэргийн тооноос ч давж байна. Энэ юу болж байна вэ. Аав ээжүүд ээ, ах эгч нараа, багш нараа, хууль шүүхийхээн ямар нэгэн юм бодогдож байна уу.......үгүй юу.........
0 Сэтгэгдэл
2014.05.15
2014.05.15
2014.05.15
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14
2014.05.14