Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Аюултай вирусийн хоёр дахь тохиолдол илрэв
Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчний “MERS” вирус илэрсэн хоёр дахь тохиолдол Америкт бүртгэгджээ. Өвчний тохиолдол Саудын Аравид хамгийн их бүртгэгдсэн бөгөөд одоогоор 100 гаруй хүн энэ өвчний улмаас амиа алдсан нь батлагдаад байгаа юм. Америкт гарсан анхны тохиолдол нь Саудын Аравиас Америкийн Индиана мужид ирсэн хүнээс илэрсэн.
Энэ өвчний шинж тэмдэг тун саяхан Ойрхи Дорнодоор хязгаарлагдаж байсан ч ийнхүү Америк, Герман, Франц зэрэг орноор тархаж эхэлсэн байна. Өрнөдөд халдвар тээж ирсэн хүмүүс бүгд ажил хэрэг, аялал жуулчлалын шугамаар Саудын Аравид очоод ирсэн хүмүүс байжээ.

Эмч нар саудчуудад хандан “MERS” вирусын халдварыг газар авахаас сэргийлэх үүднээс тэмээ унах, услах бүртээ амны хаалт, бээлий өмсч байхыг уриалсан байна.
Сүүлийн жилүүдэд энхүү “MERS”, эсвэл “SARS”, “Н4N9” гэх мэт мал, шувуунаас хүнд халдварладаг хөнөөх чадвар өндөртэй вирусийн тахал ойр ойрхон гарч байна. Байдал ингэж таагүйгээр эргэхэд байгаль орчин, экологийн байдал, цаг агаарын өөрчлөлт нөлөөлж байна гэж үздэг. Гэвч цөөнгүй хэсэг хүн үндэстэн дамнасан эмийн том корпорац ашиг орлогоо нэмэгдүүлэх, вакцин, бодит үйлчлэл байхгүй эмээ борлуулахын тулд санаатайгаар ийм цуурхал тараадаг ч гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан