СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Шоглоомоор ч болтугай шоронд суулгаад өгөөч
muu zamaasl bolj zam evderch bga ym chini tatvaraa avch chadaj bga ym chini zamaas bolj evderch bga mashiniig tor oor zasuulval yasiin
Замын ажлын зураг тосол хийдэг, замын компаний хяналтын инженер, зам хулээж авсан албан тушаалтан нарыг бугдийг нь татвар тологчдийн монго идсэн хэргээр шоронд суулгаачээ Алтанхуяг сайдаа яадахдаа ус цацаад тогтвол авдаггуй байх хэрэгтэй ус зайлуулах хоолой хйиж чаддаггуй компанид яах гэж замын ажил огоод байгаа юм бэ. Нарны зам тавьсан материалыг шууд шаардлага болгооч чадахгуй бол Японуудаар л зам тавиулмаар байна. Нисэхийн замыг давхар хучилтыг хийхгуй бол хагарч залгаас нь машины тулгуур эд анги эвдээд дууслаа улдсэн хэсгийг нь хэзээ дуусгах юм бэ. Хан-Уул дуургийн Хуучин цагаан хаалганаас АПУ хуртлэх ганц км замыг хэнд улдээсэн юм болоо Бат-Уул хотын даргаа
saixan xelle 5 onooo
манайд баатар болдог нь үнэн харин тэр замын ажил авч хэн өгсөн тэр буруутай зам барьсаны дараа нэмж мөнгө өгдөг сайн хүмүүс бүр буруутай хариуцлага хэн ч тооцохгүй юм чинь сайн ажил хийж засваргүй зам баривал тэнэг гэх байлгүй
1980-д оны сүүлээр нэг эрхэм Германы зочдыг Тэрэлж рүү авч явж байхдаа “Тэрэлжийн замыг барьсан хүн Хөдөлмөрийн баатар болсон” хэмээн сайрхжээ. Германчууд хэсэг чимээгүй байснаа “Манайд ийм зам баривал шоронд орно” гэж хэлсэн гэдэг. Хөнгөн хошигнол хэдий ч зам, барилгын тухай даацтайхан шүүмжилмээр дээрх шиг тохиолдол өнөөдрийг хүртэл гарсаар.

Зам, гүүрийн ажил эрчимжсэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинэ замын хуучин балаг арилсангүй. Харин ч даамжрах маягтай болж, энд тэндгүй энхэл донхол зам иргэдийг бухимдуулах болов. Тодруулбал, 1990-ээд он хүртэл бусдын нүдээр бол шоронд орох хэмжээний зам барьж байсан монголчууд сүүлийн жилүүдийг эс тооцвол авто замын салбартаа ахицтай ажил хийгээгүй. Харин 2011 онд 67 тэрбум, 2012 онд 70 гаруй, 2013 онд 89, энэ онд 71.1 тэрбум сүүлийн дөрвөн жилд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийг авто замын салбарт төсөвлөжээ. Энэ бол иргэн автомашин унасан, ажил хийж, орлого олсныхоо төлөө төрд өгч буй татвар. Гэтэл дээрх хэмжээний төсвөөр хийсэн шинэ зам болон өргөтгөн шинэчлэх ажил ганцхан жилийн эдэлгээ даахгүй байгаа нь шоглоомоор бус шордож шоронд суулгах үндэслэл мөн.
Хийсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, төр, түмний мөнгөөр туйлсан зэрэг бодит жишээ Улаанбаатарыг хэрсэн шинэ зам дээр оволзож байхад төр “Манайд ийм зам баривал шоронд орно” хэмээн шоглоомоор ч болтугай шүүмжилж байсангүй. Тиймээс зам, засварын тендер зарлагч, түүнийг гүйцэтгэгч, чанарыг шалгаж ашиглалтад авдаг мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс хариуцлагын ард үлддэг болов. Улмаар хариуцлагын систем алдагдаж, мууг барьсан ч, муухай зам тавьсан ч дахин тендерт оролцож төсвийн мөнгийг тавьсан зам шигээ, үр дүн багатай болгов. Тиймээс бид энэ удаад хотын зүүн захын замыг жишээ болгон сурвалжиллаа.
100 айлын зам зутруу байна
Бид 100 айлаас Шархад чиглэлд зорчиж үзлээ. Дээрх чиглэлээс 100 айл, Цайз зах, Эрдэнэтолгой гэсэн гурван газарт өнгөрсөн жил хийсэн зам засварын ажил үндсэндээ сүйрчээ. Замд нүх үүсч, тэнд нь сүүлийн хэд хоног орсон бороо, цасны ус дүүрсний улмаас шал пал хийтэл автомашинууд ус цацлан зорчиж байна. Харин 100 айлын Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд үүссэн замын гэмтэл нь тухайн замын I эгнээгээр зорчих аргагүй болтлоо томорсон байв. Өөрөөр хэлбэл, зам өргөтгөсөн ажил үр дүнгээ өгсөнгүй. Асфальт нь сөхөгдсөн замын гэмтэлд ус тогтсон учраас доороосоо идэгдэж, цаашид ч замын эвдрэл, гэмтэл томрохыг үгүйсгэхгүй. Яг энэ зам дээр өмнө нь дээрх шиг алдаа дутагдал гарч байсан. Тухайлбал, 2010 онд засварт орсон зам дараа онд нь тараа таниулж, НЗДТГ-аас өмнөх жилүүдэд чанаргүй зассаны улмаас эвдэрч хагарсан замуудыг гүйцэтгэгчээр нь засуулах болсон хэмээн мэдэгдэж байв. Энэ алдаанаасаа суралцаж “Зам засварын ажлыг гүйцэтгэсэн компаниуд хариуцлагаа өөрсдөө хүлээхээр гэрээлнэ. Цаашид ч ийм төрлийн гэрээ хийнэ” хэмээн сайрхаж байсан.
Гэтэл өнөөдөр зам хаана эвдэрсэн болохыг албаныхан хэлж мэдэхгүй сууж байна. Нөгөөтэйгүүр, замыг нь чанар, стандартад нийцсэн хэмээн ашиглалтад авчихаад, тайлан тооцоондоо төчнөөн төгрөг зарцуулсан хэмээн ам бардам хэлдэг мөртлөө алдаа дутагдал гарахаар гүйцэтгэгч рүү бухаж, уснаас хуурай гарахаар оролдож байна. Угтаа төсвийн мөнгийг хариуцуулж өгсөн бол түүнийгээ хянах, нягтлан шалгах нь захиалагч талын үүрэг. Харин бид хариуцлага нэхэж, төлсөн татварын мөнгөнийхөө тайланг тодорхой бүтээн байгуулалтын хамт шаардах эрхтэй иргэд. Гэтэл жил бүр хийдэг урсгал засвар, шинэ зам тавих нь иргэдэд шинэчлэл гэхээс илүүтэй дарамт үүсгэж, төлсөн татварын мөнгөндөө “горойх” шалтгаан үүсгэж байна.
Зүүн хойд чиглэлд эвдэрсэн дараагийн зам Цайз зах орчимд байна. Энэ замыг өнгөрсөн оны наймдугаар сард өргөтгөн шинэчилсэн. Тодруулбал, Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх нийт 2.8 км зам нь хоёр сарын турш засварт орсон. Гэтэл автобус нь уулзвар дээр зогсдог цор ганц байршил болж хувирсан. Автобусны буудлаасаа эхлэн асуудал үүсгэж эхэлсэн энэ зам нэг жил ч бололгүй ойр ойрхон зайтай цуурч, хагарал үүсчээ. Офицеруудын ордон талаас зүүн эргэх уулзвар дээр үүссэн дээрх замын талаар түүгээр байнга зорчдог жолооч нарын сэтгэгдлийг сонслоо.
Цайз захаас нүүрс тээвэрлэдэг жолооч н.Пэрэнлэй
“Би замын мөнгө гэж 40 мянган төгрөг төлсөн. Хуучин засагдаагүй байхдаа явахын эцэсгүй байсан. Нэг үеэ бодвол сайхан болчихоод байгаа юм. Гэхдээ эн тэндээ цуурч, хагараад эхэлсэн байгаа биз дээ. Зам яаж тавихыг мэдэхгүй ч тавиад удаагүй зам гэхэд арай дэндүү. Энэ чинь амьжиргаагаа залгуулдаг автомашины эд ангийг хурдан муутгахаас гадна чөлөөтэй зорчиход тээг болоод байгаа юм. Энэ хавийн жолооч нар замаа сайн мэддэг болохоор тойроод гарчихна. Харин энэ хавиар явдаггүй жолооч нар яг тэр нүхийг чинь байнга дайраад савчаад л явна шүү дээ.
Цайз захаас нүүрс тээвэрлэдэг жолооч н.Ганхүү
Энэ замыг ноднин тавьсан. Ноднин ч гэж намар шахуу л тавьсан зам. Тэгээд сая ганцхан борооноор л ийм болчихлоо. Дээшээ тэр дагуудаа бөөн нүх байгаа. Хөдөлгөөнд саад болно, автомашины эвдрэлд нөлөөлнө гээд олон юм бий. Би 36 жил автомашин жолоодож байна. Энэ хугацаанд замын чанар сайжирч, өргөн болсоор ирсэн ч чанарын хувьд үнэхээр авах зүйл байхгүй гэдэг нь илэрхий байгаа. Тийм болохоор нэг зам тавьсан бол урт настайхан шиг зүйл хийчихвэл хэн хэндээ хэрэгтэй юмсан.
Шархадны чиглэлийн микро автобусны жолооч
Замаа олигтой янзалсан юмгүй мөртлөө баахан татвар аваад байдаг нь бидэнд дарамттай байна. Дээрээс нь микро автобуснуудаа хавчин гадуурхаад явуулахгүй байна. Энэ хамгийн буруу. Саяхан микро автобусны шинэ маршрут гарсан. Нэг, хоёр, гуравхан буудлын эргэлттэй байгаа байхгүй юу. Хүн гуравхан буудал газар алхаад явчихна биз дээ. Ямар ч амьдралд нийцэхгүй зүйл яриад байх юм. Тэгээд зам нь хүртэл явах аргагүй мөртлөө сая 40 мянган төгрөг нэмээд авч байна. Бид хүнгүй, орлогогүй бол энэ татварын мөнгийг төлж чадахгүйд хүрнэ.
Энэ мэт санал бодлоо хуваалцах жолооч олон байлаа. Шархад тийш цааш зорчвол замын чанарын тухай ярихаас илүүтэй, хүний гараар сийчигджээ. Тодруулбал, Эрдэнэтолгой нэртэй буудлын цаахна шинээр тавьсан замын асфальтыг хоёр талаас хуулжээ. Зам дагуу үйлчилгээ эрхэлдэг иргэд “Өнгөрсөн долоо хоногт хүмүүс ирээд замыг хоёр талаас нь хуулж эхэлсэн. Бид бичиг баримтыг нь үзсэнгүй, засаж байгаа юм байна л гэж ойлгосон. Гэтэл асфальтыг нь хуулчихаад яваад өгсөн” гэв. Энэ талаар нийслэлээс тодруулсан ч тодорхой хариу өгөлгүй, “Иргэд хулгайгаар хуулдаг. Эсвэл шугам хоолой явж байгаа байх” гэсэн нь засварт орсон замын асфальтыг хуулсан талаар ямар ч мэдээлэлгүй байгааг илтгэнэ. Тиймээс бид ойр орчимд нь байгаа шугам, сүлжээ орох боломжтой объектуудаар орж, инженерийн шугам сүлжээ тавих гэж байгаа эсэхийг нь тодруулахад ямар ч тийм зүйл байхгүй гэв. Гэхдээ тавьсан замыг нь хуулаад явсан иргэд “Машинаа гарга. Өнөөдөр энэ замыг хааж, юм хийнэ. Маргааш эргээд нээнэ” гэж хэлээд явжээ. Гэсэн ч долоо хоногийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулалгүй гол замын бараг тал хувийг нь машин зорчих аргагүй болгож орхижээ.
Бид өөр, өөр компаниудын барьсан хуучирсан шинэ замуудын аль, аль нь эвдэрч гэмтсэн, хэн гүйцэтгэсэн болохыг албаныхнаас тодруулахаар Нийслэлийн авто замын газрыг зорив. Даргын үүдний өрөөнөөс гарч ирсэн залууд хэрэг зоригоо хэлээд нэрийг нь ч асууж чадалгүй хөөгдөх шахам гарлаа.
Борооны усанд шинэхэн замууд эвдэрсэн. Аль зам ямар байдалтай байгаа, аль компани гүйцэтгэсэн, хэн хариуцаж засах ёстойг асуухад “Биднээс асуухын оронд аль зам яаж эвдэрснийг баримттай нь авчир” гэх нь тэр. Бид эвдэрсэн замын зургийг авсан. Гэхдээ түүнийгээ Авто замын газарт хүргүүлж, тайлбар бичиг авах үүрэг хүлээдэггүй. Харин бид байгаа зүйлийг байгаагаар нь хүргэж, тодруулах ёстой зүйлээ холбогдох газраас нь авч үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй. Харамсалтай нь замын нөхцөл байдлаа мэдэхгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй төрийн ажилтнууд сэтгүүлчээс баримт нэхэж барьц алдав. Угтаа бол баримтаа өөрөө бариад тайлбарлаж, иргэдийн мөнгийг тийм зүйлд зарцуулсан, үр дүн нь энэ гээд нөхцөл байдлаа тайлагнах учиртай юм. Тиймээс өнөөдөр хариуцлага гэдэг зүйлийг хэнээс нэхэх ёстой вэ. Засгийн газрыг тойрсон зам хэзээ ч эвдэрч байгаагүй учраас “Манайд ийм зам баривал шоронд орно” гэж шоглох түшээ олдохгүй байгаа юм болов уу.

Зам, гүүрийн ажил эрчимжсэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинэ замын хуучин балаг арилсангүй. Харин ч даамжрах маягтай болж, энд тэндгүй энхэл донхол зам иргэдийг бухимдуулах болов. Тодруулбал, 1990-ээд он хүртэл бусдын нүдээр бол шоронд орох хэмжээний зам барьж байсан монголчууд сүүлийн жилүүдийг эс тооцвол авто замын салбартаа ахицтай ажил хийгээгүй. Харин 2011 онд 67 тэрбум, 2012 онд 70 гаруй, 2013 онд 89, энэ онд 71.1 тэрбум сүүлийн дөрвөн жилд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийг авто замын салбарт төсөвлөжээ. Энэ бол иргэн автомашин унасан, ажил хийж, орлого олсныхоо төлөө төрд өгч буй татвар. Гэтэл дээрх хэмжээний төсвөөр хийсэн шинэ зам болон өргөтгөн шинэчлэх ажил ганцхан жилийн эдэлгээ даахгүй байгаа нь шоглоомоор бус шордож шоронд суулгах үндэслэл мөн.
Хийсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, төр, түмний мөнгөөр туйлсан зэрэг бодит жишээ Улаанбаатарыг хэрсэн шинэ зам дээр оволзож байхад төр “Манайд ийм зам баривал шоронд орно” хэмээн шоглоомоор ч болтугай шүүмжилж байсангүй. Тиймээс зам, засварын тендер зарлагч, түүнийг гүйцэтгэгч, чанарыг шалгаж ашиглалтад авдаг мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс хариуцлагын ард үлддэг болов. Улмаар хариуцлагын систем алдагдаж, мууг барьсан ч, муухай зам тавьсан ч дахин тендерт оролцож төсвийн мөнгийг тавьсан зам шигээ, үр дүн багатай болгов. Тиймээс бид энэ удаад хотын зүүн захын замыг жишээ болгон сурвалжиллаа.
100 айлын зам зутруу байна
Бид 100 айлаас Шархад чиглэлд зорчиж үзлээ. Дээрх чиглэлээс 100 айл, Цайз зах, Эрдэнэтолгой гэсэн гурван газарт өнгөрсөн жил хийсэн зам засварын ажил үндсэндээ сүйрчээ. Замд нүх үүсч, тэнд нь сүүлийн хэд хоног орсон бороо, цасны ус дүүрсний улмаас шал пал хийтэл автомашинууд ус цацлан зорчиж байна. Харин 100 айлын Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд үүссэн замын гэмтэл нь тухайн замын I эгнээгээр зорчих аргагүй болтлоо томорсон байв. Өөрөөр хэлбэл, зам өргөтгөсөн ажил үр дүнгээ өгсөнгүй. Асфальт нь сөхөгдсөн замын гэмтэлд ус тогтсон учраас доороосоо идэгдэж, цаашид ч замын эвдрэл, гэмтэл томрохыг үгүйсгэхгүй. Яг энэ зам дээр өмнө нь дээрх шиг алдаа дутагдал гарч байсан. Тухайлбал, 2010 онд засварт орсон зам дараа онд нь тараа таниулж, НЗДТГ-аас өмнөх жилүүдэд чанаргүй зассаны улмаас эвдэрч хагарсан замуудыг гүйцэтгэгчээр нь засуулах болсон хэмээн мэдэгдэж байв. Энэ алдаанаасаа суралцаж “Зам засварын ажлыг гүйцэтгэсэн компаниуд хариуцлагаа өөрсдөө хүлээхээр гэрээлнэ. Цаашид ч ийм төрлийн гэрээ хийнэ” хэмээн сайрхаж байсан.
Гэтэл өнөөдөр зам хаана эвдэрсэн болохыг албаныхан хэлж мэдэхгүй сууж байна. Нөгөөтэйгүүр, замыг нь чанар, стандартад нийцсэн хэмээн ашиглалтад авчихаад, тайлан тооцоондоо төчнөөн төгрөг зарцуулсан хэмээн ам бардам хэлдэг мөртлөө алдаа дутагдал гарахаар гүйцэтгэгч рүү бухаж, уснаас хуурай гарахаар оролдож байна. Угтаа төсвийн мөнгийг хариуцуулж өгсөн бол түүнийгээ хянах, нягтлан шалгах нь захиалагч талын үүрэг. Харин бид хариуцлага нэхэж, төлсөн татварын мөнгөнийхөө тайланг тодорхой бүтээн байгуулалтын хамт шаардах эрхтэй иргэд. Гэтэл жил бүр хийдэг урсгал засвар, шинэ зам тавих нь иргэдэд шинэчлэл гэхээс илүүтэй дарамт үүсгэж, төлсөн татварын мөнгөндөө “горойх” шалтгаан үүсгэж байна.
Зүүн хойд чиглэлд эвдэрсэн дараагийн зам Цайз зах орчимд байна. Энэ замыг өнгөрсөн оны наймдугаар сард өргөтгөн шинэчилсэн. Тодруулбал, Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх нийт 2.8 км зам нь хоёр сарын турш засварт орсон. Гэтэл автобус нь уулзвар дээр зогсдог цор ганц байршил болж хувирсан. Автобусны буудлаасаа эхлэн асуудал үүсгэж эхэлсэн энэ зам нэг жил ч бололгүй ойр ойрхон зайтай цуурч, хагарал үүсчээ. Офицеруудын ордон талаас зүүн эргэх уулзвар дээр үүссэн дээрх замын талаар түүгээр байнга зорчдог жолооч нарын сэтгэгдлийг сонслоо.
Цайз захаас нүүрс тээвэрлэдэг жолооч н.Пэрэнлэй
“Би замын мөнгө гэж 40 мянган төгрөг төлсөн. Хуучин засагдаагүй байхдаа явахын эцэсгүй байсан. Нэг үеэ бодвол сайхан болчихоод байгаа юм. Гэхдээ эн тэндээ цуурч, хагараад эхэлсэн байгаа биз дээ. Зам яаж тавихыг мэдэхгүй ч тавиад удаагүй зам гэхэд арай дэндүү. Энэ чинь амьжиргаагаа залгуулдаг автомашины эд ангийг хурдан муутгахаас гадна чөлөөтэй зорчиход тээг болоод байгаа юм. Энэ хавийн жолооч нар замаа сайн мэддэг болохоор тойроод гарчихна. Харин энэ хавиар явдаггүй жолооч нар яг тэр нүхийг чинь байнга дайраад савчаад л явна шүү дээ. Цайз захаас нүүрс тээвэрлэдэг жолооч н.Ганхүү
Энэ замыг ноднин тавьсан. Ноднин ч гэж намар шахуу л тавьсан зам. Тэгээд сая ганцхан борооноор л ийм болчихлоо. Дээшээ тэр дагуудаа бөөн нүх байгаа. Хөдөлгөөнд саад болно, автомашины эвдрэлд нөлөөлнө гээд олон юм бий. Би 36 жил автомашин жолоодож байна. Энэ хугацаанд замын чанар сайжирч, өргөн болсоор ирсэн ч чанарын хувьд үнэхээр авах зүйл байхгүй гэдэг нь илэрхий байгаа. Тийм болохоор нэг зам тавьсан бол урт настайхан шиг зүйл хийчихвэл хэн хэндээ хэрэгтэй юмсан. Шархадны чиглэлийн микро автобусны жолооч
Замаа олигтой янзалсан юмгүй мөртлөө баахан татвар аваад байдаг нь бидэнд дарамттай байна. Дээрээс нь микро автобуснуудаа хавчин гадуурхаад явуулахгүй байна. Энэ хамгийн буруу. Саяхан микро автобусны шинэ маршрут гарсан. Нэг, хоёр, гуравхан буудлын эргэлттэй байгаа байхгүй юу. Хүн гуравхан буудал газар алхаад явчихна биз дээ. Ямар ч амьдралд нийцэхгүй зүйл яриад байх юм. Тэгээд зам нь хүртэл явах аргагүй мөртлөө сая 40 мянган төгрөг нэмээд авч байна. Бид хүнгүй, орлогогүй бол энэ татварын мөнгийг төлж чадахгүйд хүрнэ. Энэ мэт санал бодлоо хуваалцах жолооч олон байлаа. Шархад тийш цааш зорчвол замын чанарын тухай ярихаас илүүтэй, хүний гараар сийчигджээ. Тодруулбал, Эрдэнэтолгой нэртэй буудлын цаахна шинээр тавьсан замын асфальтыг хоёр талаас хуулжээ. Зам дагуу үйлчилгээ эрхэлдэг иргэд “Өнгөрсөн долоо хоногт хүмүүс ирээд замыг хоёр талаас нь хуулж эхэлсэн. Бид бичиг баримтыг нь үзсэнгүй, засаж байгаа юм байна л гэж ойлгосон. Гэтэл асфальтыг нь хуулчихаад яваад өгсөн” гэв. Энэ талаар нийслэлээс тодруулсан ч тодорхой хариу өгөлгүй, “Иргэд хулгайгаар хуулдаг. Эсвэл шугам хоолой явж байгаа байх” гэсэн нь засварт орсон замын асфальтыг хуулсан талаар ямар ч мэдээлэлгүй байгааг илтгэнэ. Тиймээс бид ойр орчимд нь байгаа шугам, сүлжээ орох боломжтой объектуудаар орж, инженерийн шугам сүлжээ тавих гэж байгаа эсэхийг нь тодруулахад ямар ч тийм зүйл байхгүй гэв. Гэхдээ тавьсан замыг нь хуулаад явсан иргэд “Машинаа гарга. Өнөөдөр энэ замыг хааж, юм хийнэ. Маргааш эргээд нээнэ” гэж хэлээд явжээ. Гэсэн ч долоо хоногийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулалгүй гол замын бараг тал хувийг нь машин зорчих аргагүй болгож орхижээ.
Бид өөр, өөр компаниудын барьсан хуучирсан шинэ замуудын аль, аль нь эвдэрч гэмтсэн, хэн гүйцэтгэсэн болохыг албаныхнаас тодруулахаар Нийслэлийн авто замын газрыг зорив. Даргын үүдний өрөөнөөс гарч ирсэн залууд хэрэг зоригоо хэлээд нэрийг нь ч асууж чадалгүй хөөгдөх шахам гарлаа.
Борооны усанд шинэхэн замууд эвдэрсэн. Аль зам ямар байдалтай байгаа, аль компани гүйцэтгэсэн, хэн хариуцаж засах ёстойг асуухад “Биднээс асуухын оронд аль зам яаж эвдэрснийг баримттай нь авчир” гэх нь тэр. Бид эвдэрсэн замын зургийг авсан. Гэхдээ түүнийгээ Авто замын газарт хүргүүлж, тайлбар бичиг авах үүрэг хүлээдэггүй. Харин бид байгаа зүйлийг байгаагаар нь хүргэж, тодруулах ёстой зүйлээ холбогдох газраас нь авч үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй. Харамсалтай нь замын нөхцөл байдлаа мэдэхгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй төрийн ажилтнууд сэтгүүлчээс баримт нэхэж барьц алдав. Угтаа бол баримтаа өөрөө бариад тайлбарлаж, иргэдийн мөнгийг тийм зүйлд зарцуулсан, үр дүн нь энэ гээд нөхцөл байдлаа тайлагнах учиртай юм. Тиймээс өнөөдөр хариуцлага гэдэг зүйлийг хэнээс нэхэх ёстой вэ. Засгийн газрыг тойрсон зам хэзээ ч эвдэрч байгаагүй учраас “Манайд ийм зам баривал шоронд орно” гэж шоглох түшээ олдохгүй байгаа юм болов уу.
0 Сэтгэгдэл
ZOCHIN
NISEHIIN TSAGAAN HAALGANAAS EREL ORDOG SHINE TAVJ BAIGAA ZAM EHNEESEE HAGARCH TSUURCH BNA
2014.05.15
2014.05.15
2014.05.14
2014.05.14
2014.05.14
























