СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Хамгийн том ажил олгогч-жижиг бизнесийн түүчээ эмэгтэйчүүд чууллаа
Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнтэй энэ нийгэмд хувийн бизнес эрхэлж, хөгжүүлэх гэж яваа эмэгтэйчүүдээс “Танд ямар бэрхшээл байна вэ” хэмээн төр анх удаа асуув. Судалгаагаар нийслэл дэх бичил бизнес эрхлэгчдийн тэн хагас нь эмэгтэйчүүд бөгөөд бидний ярьж заншсанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн эзэд юм. Тодруулбал, Баянгол дүүргийн нийт жижиг бизнес эрхлэгчдийн 505 /52 хувь/ нь эмэгтэйчүүд. Энэ тоо Налайхад 116, Баянзүрх дүүрэгт 910, Чингэлтэйд 1542, Сүхбаатар дүүрэгт 188, Сонгинохайрханд 1600 гэхчлэн хүн амын тооноос хамаарч өөр өөр. Гэхдээ дүүрэг бүрийнхээ нийт бизнес эрхлэгчдийн тал хувийг бүрдүүлдэг нь Хөдөлмөрийн яамны тайлангаас анзаарагдах аж.
Энэ олон эмэгтэй эрхэлсэн ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, жижгээс дунд руу ахиулж, түүнээс илүү өргөжүүлэхэд ямар нийтлэг бэрхшээл учирдгийг тодорхойлох анхны чуулга уулзалт боллоо. Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилсан чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар мэндчилгээ дэвшүүлж, Засгийн газраас баримталж буй бодлого, төлөвлөгөөг танилцуулав.
Мөн эмэгтэй гишүүд чуулганы үеэр бизнес эрхлэгчдийн санаа бодол, хүндрэл бэрхшээлийн талаар сонсч зөвлөмж боловсруулан ажиллалаа. Төрийн ордны Их танхимд 800 гаруй эмэгтэй чуулсны дотор эрчүүд ч цөөнгүй харагдсан. Тэдний зарим нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай эмэгтэйг төлөөлж ирсэн байхад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилладагийн хувьд байр сууриа илэрхийлсэн нь ч бий. Юутай ч, өрхийн амьжиргаагаа залгуулж, өөрөөсөө гадна хэд хэдэн хүн цалинжуулж, улсын төсөвт хувь хүний орлогын албан татварын жинтэй хэсгийг бүрдүүлж, томоохон компани, үйлдвэр, төрийн байгууллагуудаас ч илүү олон ажлын байр үүсгэж, чөлөөт зах зээлийн өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд нэг ч удаа гомдол мэдүүлж, зовлон тоочоогүй хэрнээ хөнгөлөлт, урамшуулал, зээл, тусламж, боломж бүхний ард үлдчихдэг бичил бизнес эрхлэгчдээ төр анхаарч эхэлж буйд танхим дүүргэсэн эмэгтэйчүүд туйлаас талархаж, зогсолтгүй алга таших нь сайхан. Өвлийн тэсгим хүйтэн, зуны халуун наранд огтхон ч ажраагүй, бусдын өмнө гуниж суугаагүй тэд цаг наргүй ажилладаг учраас төр засагт үгээ хүргэж амждаггүй аж. Тэд гэрийнхээ мухарт, байрныхаа буланд өөрийн орон зайгаа үүсгэн ажиллахдаа хүүхдээ асарч, хүмүүжүүлж, ар гэрийнхээ амьдралыг залгуулж, завгүй өнждөг. Тэр хэрээрээ нийгэмд өрнөж буй, өдөр тутмын үйл явдлын талаар ойлголт дутмаг, мэдээллийн хувьд “хөгжлийн бэрхшээлтэй” байдаг хэмээн хэлэх эмэгтэй ч таарлаа.
Нэгэн судалгааны байгууллагаас санал асуулга явуулж бизнес хийхэд тулгарч буй асуудлыг тодруулахад дараах байдлаар нэрлэжээ. Зээлийн өндөр хүү 23 хувь, цахилгааны өндөр төлбөр 20 хувь, ашгийн өндөр татвар 16 хувь, хэт үнэтэй түрээсийн төлбөр 10 хувь, хүнд суртал, авлигал зургаан хувь, мэргэжилтэй ажилтан дутмаг болон түүхий эдийн үнэ өндөр гэж тус бүр таван хувь, техник технологи хуучирсан хэмээн дөрвөн хувь нь хариулсан байна. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн 42 хувь нь оёдол, 37 хувь нь сүлжмэл, ноос, эсгий эдлэл, 21 хувь нь бусад чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн тэдний 72 хувь нь 35-аас ахмад настай гэхчлэн тоо баримт дурдаж болох юм. Үүнээс улбаалаад хэрэгжиж эхэлснээс хойш 37.2 мянган хүн хамрагдаад буй жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломж энэ хүмүүст үгүй. Учир нь, орлого баталгаагүй, нас өндөр, бизнес тогтворгүй гэхчлэн олон янзын шалтгаар банкны шалгуурт бүдэрдэг гэнэ. Мөн жижиг, дунд бизнес дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Яаж хамрагдах учраа мэдэхгүй. Жилд 10 сая төгрөгийн борлуулалт хийгээд НӨАТ төлдөг, түүнийгээ эргүүлэн авахаар сар бүрийн НӨАТ-ын тайлангийн их ажилд цаг заваа алддаг, илүү орон тоо бий болгож, нябо хөлсөлж бичүүлдэг гээд маш олон бэрхшээл тоочиж болох юм. “Гэрийн эзэгтэй эсвэл ээж нь үл хөдлөх хөрөнгөгүй, нэр дээрээ газаргүй байгаа нь цаашид үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч, жижиг бизнес эрхлэхэд саад болж магадгүй” гэж УИХ-ын эмэгтэй гишүүд дүгнэсэн. Энэ болгонд төрийн зүгээс зохицуулалт хийж тодорхой шийдэл гаргахыг эмэгтэйчүүд хүсч байв. Ер нь, хөгжиж дэвжсэн орнуудад өөрийгөө цалинжуулж, ар гэрээ тэжээдэг, жижиг бизнес эрхлэгчдээ дэмжиж, хамт дэвжиж өргөжин хөгжсөн түүх бий. Тэд хувь хүний орлогын албан татварт маш их дэмжлэг болж, эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулдаг. Тиймээс ч улс орнууд энэ салбартаа их анхаарч, олон хөнгөлөлт, урамшуулал олгодог байна. Тэр бүү хэл олон улсын судалгаагаар эмэгтэй хүмүүс авсан зээлээ заавал бүрэн төлдөг нь судалгаагаар тогтоогдсон тул зарим оронд эмэгтэйчүүдийн банк ажилладаг. Мөн дахин, дахин зээл авдаг бизнес эрхлэгчдэд итгэлийн зээл хэмээх шинэ үйлчилгээ олгох боломжтойг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байв. Мөн парламентын гишүүн Г.Уянга “Та бүгд бол хэтдээ эдийн засгийн тулгуур болох үйлдвэрлэлийг эх орондоо бий болгох гол түүчээ гэдэгт итгэж байна. Үндэсний үйлдвэрлэлд том чөдөр болсон импортын бараанд нэн яаралтай татвар тогтоох хэрэгтэй” хэмээсэн. Харин С.Одонтуяа гишүүн “Төрөөс 40-55 насны эмэгтэйчүүдээ ажлын байраар хангаж чадахгүй энэ үед сүлжээний бизнест анхаарч, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Ихэнх эмэгтэй энэ салбарт ажиллаж байхад олон хүн дэмий, худлаа гэж үгүйсгэдэг. Би сонирхоод зөвхөн “Орифлэйм” компанийн татварыг үзэхэд жилд найман тэрбум төгрөг хүрч байсан” гэж шинэ санал дэвшүүллээ.
СБД-ийн 20 дугаар хорооны өрхийн үйлдвэрлэгч Б.Цэцэгээ: Өнөөдрийн чуулга уулзалт үр дүнд хүрсэн ч байг үгүй ч бай хийх гэж оролдсоноор нь зөвтгөхөөс аргагүй юм шүү. Би Уянга гишүүний саналыг сонсоод хонгилын үзүүрт гэрэл асах нь гэж бодлоо. Яагаад гэвэл олон мянган үндэсний үйлдвэрлэгчээ төлөөлж ярьж байгаа учраас хатуухан хэлмээр байна. Бизнесийн сүлжээ, импортын барааны лангуу бидний дэргэд юу юм бэ. Гар урлал гэдэг үндэсний өв соёл. Үүнийг гадаадад барьж очоод манайх ийм гоё урлалтай, ингэж хийдэг гээд гайхуулж ярьдаг хэрнээ өнөөдөр яагаад бид ажлын байргүй, хөдөлж чадахгүй байна вэ. Тэгээд ийм салбарын тэргүүн, тийм алдар, оны шилдэг гээд өчнөөн шагнал, медаль өгдөг. Үнэндээ бид банкнаас таван сая төгрөгийн зээл авах гэж одоо болтол бүтээж чадахгүй явна. Тэр олон шагналынхаа оронд сая төгрөг өгчих нь яав гэж гол зурдаг үе олон тохиолддог. Миний нулимс гарч байна, биднийг үнэхээр дэмждэггүй. Бидний гурав, дөрвөн жилийн өмнө ярьж байсан зүйлийг Уянга гишүүн хэллээ. Үндэсний урлалын нэг цэгтэй болоод түүгээр жуулчдыг оруулдаг маршруттай болгоё гээд бүтэхгүй байна. Өчнөөн олон жил болоход ийм санаа яагаад аль ч Засгийн газрын үед төрөөгүй юм бэ. Бид урласан зүйлээ ам.доллараар зараад сууна гэж мөрөөддөг шүү.
Өндөр настан: Би хөгшнийхөө оронд, илгээлтээр ирлээ. Хөгшин маань явж чаддаггүй гэртээ үлдсэн. Бид хоёр арваад жил монгол үндэсний гутал, хувцас оёж байна. Өнөөдрийн уулзалтад хэлээрэй гэж хөгшний хамгийн их захисан зүйл нь түрээсийн хямд байр, байшинтай болгож болохгүй юу. Өнөөдөр Монголыг хоёр л зүйл залгиж байгаагийн нэг нь архи, нөгөө нь түрээс. Нэг газрын хаалгаар ороход хүртэл түрээс авдаг цаг болж. Тэгээд бид үзэсгэлэн, нэгдсэн худалдаанд бүтээгдэхүүнээ тавилаа гэхэд зарагдахгүй юм. Яагаад гэвэл 20 мянган төгрөгийн гутал өгөхөөр 25 мянга гээд үнийг нь өсгөөд тавьчихдаг, тэгээд зарагддаггүй. Ийм хачин хачин юм их болж байна. Архины тухай хэдэн санал бий, гишүүд намайг хүлээж авч уулзаадахвал хоёр, гурван үг хэлээдэхье, за юу. Баярлалаа.
СХД-ийн Нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн: Миний хувьд найман эмэгтэйг ажлын байраар хангадаг, бичил бизнес эрхлэгч. Дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, төв бий. Гэвч 50-иас олон ажилтантай үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч харьцангуй хөлөө олчихсон байдаг тул тэндээс зарласан бүх зээл, тусламжийг авчихдаг, бидэнд тэр нь олддоггүй. Тэгэхээр энэ ангилалд өөрчлөлт оруулахгүй бол бид хэзээ ч хамрагдахгүй нь ээ. Мөн хоёр том гүрний дунд манай зах зээл хөлд орж байгаа хүүхэд шиг болчихсон учраас дэмжлэг хэрэгтэй байна. Одоо гаалийн татварыг нэмчихсэн учраас хятад төмс идэхгүй өөрсдийн тарьсан төмсөө иддэг болсон. Үүний адилаар бидний үйлдвэрлэж чаддаг ижил төстэй барааны гаалийн татварыг нэмээд өгөөч ээ. Бид ч чанартай юм хийе. Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд 400 гаруй тэрбум төгрөг олгосон гэсэн. Хэдэн хувь нь бидэнд олдсон бол, судалгаа гаргаарай.
Монголын бүх иргэн Нарантуул зах хаана байдгийг мэддэг. Гэвч тэнд дандаа хятад бараа, бүтээгдэхүүн зарж байна. Тэгвэл өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн шинэ зах нээх цаг ирж. Хүнс, түүхий эд, хувцас, гутал өөрсдөө хийж чадах бүх зүйлийг нэгдсэн байдлаар борлуулж, улмаар хятадаас бараа авчирдаг хүмүүстэйгээ хамтарч ажиллах, бараа нийлүүлэх боломж бүрдэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа: Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар биш массын асуудлыг хөндье. Юун түрүүнд өлгүүр болгоныг дэлгүүр болгоё гэсэн санал байна. Өлгүүрүүд хавраас аравдугаар сар хүртэл ажилладаггүй учир тэр цаг үеийг нь үндэсний үйлдвэрлэл, жижиг бизнесийн худалдаа эрхлэх дэлгүүр болгомоор байна. Энэ бол борлуулалтын бэлэн цэг шүү дээ. Өөр нэг зүйл нь Эрээн явдаг наймаачид мөнгөтэй болсон, гадаад руу явахыг хүсэхээ больсон. Тэдэнтэй танилцаад өөрсдийн бараагаа заруулах, уулзуулахад анхаармаар байна.
Бизнес инкубатор төв байгуулахад хүмүүс анхаараасай. Орон нутгийн төсвөөс санхүүждэг, бусадтай адилхан ажиллах нөхцөл бололцоо бүрдүүлж өгөөсэй гэж хүсэх байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ганцхан зүйл хэлэхэд асаргааны даатгалын тухай хууль батлахад эмэгтэй гишүүд маань түлхүү анхаарч өгөхийг хүсье.
Монголын хүний нөөцийн менежментийн холбооны зохицуулагч: Манай бичил бизнес эрхлэгч, жижиг үйлдвэрлэгчид бүгд завгүй, өдөр бүр ажилладаг хэрнээ яагаад томордоггүй, өргөжихгүй байна вэ гэдэг дээр надад нэг бодол байдаг юм. Бид өрх өрхөөрөө ажиллах биш нэгдэж, хамтарч хоршоо байгуулмаар санагддаг. Гэвч түүний тулд бидэнд нэгдсэн мэдээлэл, ойлголт, цуглардаг газар зайлшгүй хэрэгтэй. Тэр нь бизнес инкубатор төв гэж би боддог. Гэтэл улсын хэмжээнд байгаа цөөхөн төвд таван аж ахуйн нэгж, 10 иргэн аваад байр нь дүүрчихдэг. Өчнөөн олон бизнес эрхлэгч ард нь үлдчихдэг учраас хувийн хэвшлийн бизнес инкубатор төв байгуулах орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ төв хэрхэн ажиллах вэ гэхээр анхлан бизнес эхэлж байгаа хүнд тодорхой хөрөнгө оруулж, дэмжиж ажиллаад 2-3 жилийн дараа хөл дээрээ босоод ирэхэд нь зээлийн төлбөр маягаар зарцуулсан хөрөнгөө эргээд авах боломжтой юм. Нөгөөтэйгүүр энэ олон бизнест борлуулалт нь бэрхшээл болчихдог талтай. Хэрэв тасралтгүй борлуулдаг бол байвал хэнээс ч туслалцаа хүсэхгүй ажиллаж чадна.
ХУД-ийн 13 дугаар хороо, талх, нарийн боовны чиглэлийн компанийн захирал н.Отгон: Манай эмэгтэйчүүдэд тулгамдсан нэг асуудал бол ажлын байр. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулна гэдэг нь хүнсний үйлдвэрийн хувьд маш хүндрэлтэй. Тэгэхээр орон сууцны найман хувийн хүүтэй зээл шиг ажлын байрны найман хувийн хүүтэй зээл гаргаж болохгүй юу. Бид жижиг, дунд бизнесийн төслийн хүрээнд ажлын байртай болно гэсээр бараг худлаа болох нь шиг байна. Ийм санал олон эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа болов уу. Хүнсний үйлдвэрлэл гэдэг хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учраас зарим бизнес шиг барилгын нэг давхар, хонгилын өрөөнд хийж болдоггүй. Нөгөөтэйгүүр, талх, нарийн боовны үйлдвэрлэл гээд зээл, тусламжийн гадуур үлдчихээд байдаг учир анхааралдаа аваарай гэж хүсье.
Ноос ноолуурын бизнес эрхлэгч: Улсын хэмжээнд ноос ноолуурын чиглэлээр таван мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэх тоо бий. Монголын зах зээл өөрөө жижигхэн, мянган ширхэг бараа гүйгээд л эрэлт нь ханах хандлагатай. Тэгэхээр хойд, урд хөршийн хоёр том зах зээл рүү хамтраад бараа экспортолдог байвал ямар вэ. Ингэхдээ нэг загвар, стандарттай хувцас үйлдвэрлэх хэрэгтэй. Мөн Хайлаар, Хөх хот, Улаан-Үд, Эрхүү хотод үзэсгэлэн зохион байгуулахад анхаармаар байна.
Өндөр настан: Чуулга уулзалт зохион байгуулж байгаа УИХ-ын эмэгтэй гишүүддээ, энд ирсэн ээжүүддээ баярлалаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг улсуудын өндөр настайд нь зээл олддоггүй. Та нар үхчихнэ, мөнгөөр яадаг юм гэсэн зүйл ярьдаг шүү. Үүнийг нэг анхаараарай. Төрийн дээдчүүл, баячууд ганц удаа ресторанд ороход нэг сая төгрөг зарцуулж байхад бид банкнаас нэг сая төгрөг зээлэх гэхээр барьцаа нэхэж байна. Яасан ичдэггүй Засаг вэ. Мөн Уянга гишүүний саналыг УИХ-ын гишүүд дэмжиж өгөөрэй, өөрсдөдөө таарсан хууль битгий батлаад байгаач ээ. Ард түмэн тэнэг биш, ард түмэнгүй бол улс гүрэн оршин тогтнохгүй гэдгийг ахмад настай хүний хувьд хэлье. Ажлаа хийж чадахгүй УИХ-ын гишүүдийг эргүүлж татдаг болгоод, хуулийн зохицуулалттай болгоод өгөөч ээ.
Энэ хүрээд чуулга уулзалт өндөрлөсөн юм. Нарантуул зах амардаг мягмар гарагт, худалдан авагчдын эрэлт багатай үдээс өмнөх цагийг ашиглаж эмэгтэй бизнес эрхлэгчид хүндрэл, бэрхшээлээ хэлэлцсэн юм. УИХ-ын эмэгтэй гишүүд танхимд сонссон саналаас гадна бичгээр ирүүлсэн асуудал бэрхшээлээ нэгтгэж зөвлөмж боловсруулахаар болов. Уг зөвлөмжөөр УИХ, Засгийн газарт хандаж ажил хэрэг болгохыг шаардах, хяналт тавихаа амласан юм. Түүнчлэн ирэх намар хоёр дахь чуулганыг зохион байгуулж, хийж, хэрэгжүүлсэн ажлаа эргэн тайлагнахаа илэрхийлж байв.
Бүгдээрээ сайн байцгаана уу. Энд таны амьдралыг мөнхөд өөрчлөх боломжтой хямд зээлийн санал ирсэн бөгөөд миний үхсэн гэр бүлийн амьдралыг өөрчлөх зээлийн хэрхэн олгосон тухай гэрчлэл бий. Намайг хатагтай Клэнси Декстер гэдэг. Би АНУ-ын Флорида мужид амьдардаг бөгөөд өнөөдөр аз жаргалтай эмэгтэй байна уу? Ямар ч зээлдүүлэгч Брокийн болон миний гэр бүлийн амьдралыг өөрчилж чадна гэж би өөртөө зээл авах хүсэлтэй хэн нэгэнд хандана гэж бодож байлаа. Тэд надад болон миний гэр бүлийн аз жаргалыг өгсөн. Гурван хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэй шиг амьдралаа дахин эхлүүлэхийн тулд надад 250,000.00 долларын зээл хэрэгтэй байв. Би 250,000.00 долларын зээл авахад тусалсан шударга бөгөөд бурханлаг онлайн зээл олгосон энэ компанид очсон. Байна. Доллар, тэд үнэндээ нэр хүндтэй зээлийн компанитай хамтарч ажилладаг Бурханаас айдаг хүмүүс юм. Хэрэв танд зээл хэрэгтэй бөгөөд эргэн төлөлтөд 100 хувь итгэлтэй байгаа бол тэдэнтэй холбоо барьж, хатагтай Клэнси таныг тэдэнд хандсан гэдгийг мэдэгдээрэй. Имэйлээр холбоо барих: happyday99loanfirm@gmail.com хаягаар ирүүлнэ үү

2 Сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025.10.16
2020.01.23