Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Манай улс малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлох аппарат болно
“Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах” зорилготой MON5019 төслийн малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150,000 еврогийн нэмэлт санхүүжилтийг олгох шийдвэрийг 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болсон Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Уг хуралд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад уг төсөл нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 2012-2014 онд хэрэгжүүлж байгаа 7 төслийн нэг юм. Одоогийн байдлаар УМЭАЦТЛ-д Атом шингээлтийн спектрометр, “VP100” уур үүсгэгч систем, лабораторийн 2 татах шүүгээ, “МARSXpress”, “XP-1500 Plus” төхөөрөмж, судалгаа, шинжилгээнд ашиглах урвалжууд, мэргэшсэн хүний нөөц зэргийг бэлтгэхэд зориулж 147,900 еврог санхүүжүүлээд байгаа юм байна.
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан