Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Р.Нямдорж: Бидэнд мөнгө байна, гэхдээ...

Монгол бөхийн өргөө жилдээ 850 орчим сая төгрөгийн орлого олдог. Энэ орлого дөрвөн эх үүсвэртэй. Уран бүтээлчид тоглолт, шоугаа зохион байгуулахдаа хэдэн хүнээр заалаа дүүр­гэсэн ч хамаагүй Монгол бө­хийн өргөөний дансанд гурван сая төгрөг тушаадаг. Мөн заал­ны гэх барилдаануудаас чам­гүй мөнгө олно. Хүний 10 мянган төгрөгийн билет тас­лаад, ивээн тэтгэгч бай­гууллагаас нэг удаадаа 6.8-10 сая төгрөг ав­чихна. Мөн Бөхийн өр­гөө тойрсон рекламны сам­бар, гэрээт суудлуудаас жил­дээ 60 сая төгрөг, өрөө тасал­гааны түрээс гэж 36 саяыг авна. Ингээд тооцоод үзэхээр гадаад үзэмжээ, үгүй ядахдаа эвдэрсэн сандлуудаа засах хэмжээний орлого олдог л харагдаад байгаа юм. Цаашлаад хайнцсан хоёр бөхийг дахин дахин барилдуулж байхаар зориу­лалтын камер ч болсон тавиад шүүгээд байж болдоггүй юм байх даа ч гэсэн шүүмжлэл ч гардаг.

Энэ мэтчилэн Бөхийн өргөөний зардал мөнгийг тойрсон хэл ам тасардаггүй тул олсон мөнгөө чухам юунд зарцуулдаг талаар Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж өчигдөр мэдэгдэл хийлээ.
Өргөөний урсгал зардал жилдээ 908 сая төгрөг болдог гэнэ. Ерөнхийлөгчийнх нь хэлснээр дөрөвхөн эс үүс­вэрээс хурааж хуримт­луулсан мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Бүр 60 сая төгрөг нэмж олох толгойны өвчин жил бүр тулгардаг гэх. Естой хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж болгосоор ирлээ хэмээн учирлаж байна.

Энэ жил тус холбооноос Монгол бөхийн нэвтэрхий толь гэдэг ном хэвлүүлж. Энэ ном хоёр мянган ширхэг л худалдаанд гарчээ. 1760-аад оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд монгол бөхийн тухай юу мэдэхийг хүсч байна, түүнийгээ олж харж болох энэ ном нөгөө зардлаа нөхөх боломж.
Номын борлуулалтаас 60 сая төгрөг олно гэнэ. 30 мянга орчим төгрөгийн үнэтэй номоо Р.Нямдорж гуай өөрөө үүрээд л орон нутгаар явж, зарж байгаа тухайгаа ч ярьсан.

Бөхийн өргөөнд камер суурилуулж болдоггүй юм уу гэсэн шүүмжлэлд тэрээр “Бидэнд мөнгө байна. Гэхдээ үндэсний бөхөд тэрийг хэрэглэх ямар ч боломж байхгүй. Жүдогийн дэвжээнд гэхэд 30, 30 градус бүрт камертай. Тийм байхад хянах боломжтой. Манай нөхцөлд бол болохгүй” гэж тайлбарлав. Гэхдээ үнэхээр камер тавьчих мөнгөтэй юм бол дээр хэлсэн гадаад өнгө үзэмж, дотоод засалдаа тордож болдоггүй юм байх даа гэсэн асуулт дахиад л ургана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан