ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэжээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд О, Г нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож О нь Г-ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, Г нь О-г Б-тэй хардаж улмаар өөрийн унаж явсан 88-87 ГАА улсын дугаартай автомашинаар Б-г дайрч алахыг завдсан, мөн Г, Ц нар нь бүлэглэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шалтгаангүйгээр Б-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг гарсан бөгөөд дээрх хэрэгт 2014 оны 07 сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэнийг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2014 оны 10 сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн Сум дундын 5 дугаар шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Мөн тус аймгийн Эрдэнэ сумын Улаан хоолой гэх газар Ж, А, Ч нар нь зодолдож улмаар Ж-г чулуугаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт 2014 оны 09 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тус хэрэгт аймгийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
Дээрх хэрэгт аймгийн прокурорын газрын орлогч прокурор хэргийн газрын үзлэг болон бусад ЭБША-нд оролцож, аймгийн хяналтын прокурорууд зэрэгцэн хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тус хэрэг шүүхэд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтанд иржээ.

0 Сэтгэгдэл