Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цагдаагийн гэрэлт дохиог хэрэглэж байсан дөрвөн тээврийн хэрэгслийг илрүүлжээ
Тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрлийг ЦЕГ-ын Лицензийн төв олгодог болсон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 429 байгууллагын 1053 тээврийн хэрэгсэлд ийм төрлийн дохио ашиглах зөвшөөрөл олгожээ. Тодруулбал, улаан 132, хөх улаан 68, хөх 61, ногоон 107, шар 687 зөвшөөрөл олгосон аж. гэвч зөвшөөрөлгүйгээр тусгай дохио ашиглах явдал иргэдийн дунд их байдаг аж. Өнгөрсөн сард Лицензийн төв Замын цагдаагийн газартай хамтран нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж хууль бусаар тусгай дохио ашиглаж байсан 43 зөрчил илрүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Лицензийн төвийн  ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Батбаяраас цөөн асуултад хариу авлаа.


-Зөвшөөрөлгүй дуут дохио ашиглаж байсан зөрчил нэлээд илэрсэн байна. Ямар хүмүүс ингэж хууль зөрчөөд байна вэ?
-Илэрсэн зөрчил нь янз бүр л дээ. Нэг хэсэг нь огт зөвшөөрөлгүй хэрнээ тусгай гэрэлт дохио тээврийн хэрэгсэлдээ суурилуулсан байхад нөгөө хэсэг нь зөвшөөрөлтэй ч түүнийх нь хугацаа дууссан байх жишээтэй. Огт зөвшөөрөлгүй зөрчлийн тухайд хувь хүмүүс дур мэдэн тавьсан байгаа юм. Ийм дохиог зах худалдааны төвөөр ямар ч зөвшөөрөлгүй худалдаалж байгаатай холбоотой байх.

-Цагдаагийн улаан хөх гэрэл дохиог ашиглаж байсан тохиолдол гарсан уу?
-Нэгдсэн арга хэмжээний үеэр зөвхөн цагдаагийн байгууллагын хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэлд ашигладаг улаан хөх гэрэлт дохиог хувийнхаа машинд байрлуулсан дөрвөн ч тохиолдол илэрсэн. Цагдаагийн байгууллага шалгаад зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Ийм дохио ашиглах зөвшөөрлийг олгохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр тусгай дардас дардаг. Гэтэл энэ дардсыг нь хуурамчаар хийгээд тусгай дохио ашиглаж байсан тохиолдол ч илэрсэн.

-Төрийн нэрийг барьж байна л гэсэн үг шүү дээ. Ийм дохио ашигласнаар замын хөдөлгөөнд ямар давуу эрхтэй оролцдог юм бэ?
-Замын хөдөлгөөний дүрмийн 2-4-т заасны дагуу улаан хөх, ногоон өнгийн дохио бүхий тээврийн хэрэгсэл хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж байх үедээ аюулгүй байдлаа бүрэн хангасан нөхцөлд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж явах эрхтэй. Шар өнгийн дохиотой тээврийн хэрэгсэлд ямар нэг давуу эрх байхгүй.

Г.Тунгалаг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан