ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
“Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж энэ сард ашиглалтад орно
Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулна хэмээн албаныхан мэдэгдлээ.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар болж 9 дүгээр сарын 1-нээс ажлаа эхэлсэн.
Уг цогцолборын ажлыг “Тэгшт плант” ХХК, “Эко тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК гэсэн 4 компани гүйцэтгэж буй юм. Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газар гээд 30 га талбайг ашиглалтад оруулна хэмээн гүйцэтгэгч компанийнхан хэллээ. “Авто худалдааны цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой байх аж. Эхний ээлжинд 4 блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай байна.
Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм.
Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулна хэмээн албаныхан мэдэгдлээ.Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар болж 9 дүгээр сарын 1-нээс ажлаа эхэлсэн.

0 Сэтгэгдэл