ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Импорт 16.2 хувиар буурч 4 тэрбум 473 сая ам.доллар болжээ
Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа 9 тэрбум 80 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарчээ.
Тодруулбал 10 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 155.8 сая ам.долларын ашигтай гарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 4 тэрбум 605 сая ам. доллар болсон бол импорт 16.2 хувиар буурч 4 тэрбум 473 сая ам.доллар болжээ.
Тухайлбал чулуун нүүрсний экспортын биет хэмжээ 1.4 сая тонноор нэмэгдэж, 14.8 сая тонн болсон ч экспортын орлого 197 орчим сая ам.доллараар буурч, 683.9 сая орчим ам.доллар болсон байна. Нүүрсний экспорт нийт экспортын 14 хувийг бүрдүүлжээ. Мөн түүхий газрын тосны экспорт 42.8 хувиар нэмэгдэж, 5.7 сая баррель болжээ. Харин төмрийн хүдрийн экспортын орлого буурсаар байна. Эхний 10 сард 5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 0.5 сая тонноор бага байгаа аж. Алтны экспортын орлого 324 сая ам.доллар болж, 9.4 хувиар өсчээ. Нийт 7.9 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 0.7 тонноор илүү гарсан байна.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсч 1095.1 мянган тонн болсон бол экспортын орлого 2.6 дахин өсч, 1 тэрбум 932.5 сая ам.доллар болжээ.
Gazriin tosooroo shatahuun uildverleh hemjeend hurehgui geed ***** baisan chini hangalttai tos exportod gargasan l baina sh dee. 5.7 saya barrel beged chini 1 saya garui ton gesen ug. Mongol ulsiin jiliin import 1 saya ton hurdeggui gee biz dee. Tuuhii tosooroo shatahuunaa uildverlej chadahgui haviin ulsuudiig tsarai aldaj suudag belenchleh setgelgeetei mongolchuud hoorhoololtei ee
Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа 9 тэрбум 80 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарчээ.Тодруулбал 10 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 155.8 сая ам.долларын ашигтай гарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 4 тэрбум 605 сая ам. доллар болсон бол импорт 16.2 хувиар буурч 4 тэрбум 473 сая ам.доллар болжээ.
Тухайлбал чулуун нүүрсний экспортын биет хэмжээ 1.4 сая тонноор нэмэгдэж, 14.8 сая тонн болсон ч экспортын орлого 197 орчим сая ам.доллараар буурч, 683.9 сая орчим ам.доллар болсон байна. Нүүрсний экспорт нийт экспортын 14 хувийг бүрдүүлжээ. Мөн түүхий газрын тосны экспорт 42.8 хувиар нэмэгдэж, 5.7 сая баррель болжээ. Харин төмрийн хүдрийн экспортын орлого буурсаар байна. Эхний 10 сард 5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 0.5 сая тонноор бага байгаа аж. Алтны экспортын орлого 324 сая ам.доллар болж, 9.4 хувиар өсчээ. Нийт 7.9 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 0.7 тонноор илүү гарсан байна.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсч 1095.1 мянган тонн болсон бол экспортын орлого 2.6 дахин өсч, 1 тэрбум 932.5 сая ам.доллар болжээ.
0 Сэтгэгдэл
2014.11.13
























