Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Эрдэнэс Тавантолгой”-н залгисан 87 тэрбум төгрөг хаачсаныг ЭЗБХ ингэж “олжээ”

Монгол орны эдийн засгийн “зүрх” болсон хэдэн компанийн нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Энэ компанийн ТУЗ-ийн үе үеийн дарга нар их хэмжээний хөрөнгөөр тоглосоор дуусч байгаа ч хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Тиймээс ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 08 тоот тогтоолоороо ажлын хэсэг байгуулан “Эрдэнэс Тавантолгойд чухам юу болоод байгаа, тэнд хуваарилсан мөнгө хаачаад байгааг олуулахаар” томилжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааахалж, Г.Батхүү, Х.Болорчулуун, С.Одонтуяа, А.Тлейхан, Г.Уянга, Ж.Энхбаярнар багтсан. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэлгээгүй ч бас нууцлалын зэрэгтэй биш билээ. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцорсон өдөр дээрх ажлын хэсгийн дарга Д.Хаянхярваа гишүүнд Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Дүүргийн иргэний анхан шатны хоёрдугаар шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн нь тохиолдол байсан гэж үү.
Энэ ажлын хэсэг шалгалтын дүнд ноцтой баримтуудыг дурьдсан байдаг. Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулагдсан Сингапурын "Five hills holding" компанийнМонголдахьхуулийнэтгээд, захиралньMeil James Wilson гэжАвстралиулсыниргэнбайнагэжулсынбүртгэлдбүртгэгдсэн “TTJvco” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдүгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолоор 2012 онд 31 тэрбум 988 сая төгрөгийн балансын үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн байна. Хөрөнгийг тухайн оны дөрөвдүгээр сард 23-нд гэрээгээр хүлээлгэн өгчээ. Зүүн Цанхийн уурхайн гэрээт олборлогч юм гэх энэ компанид техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг ТӨХ-нд тавьж шийдвэрлүүлэхийг тухайн үед “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишт даалгасан аж. Тэгэхээр энэ асуудалд “Эрдэнэс МГЛ”-ийн экс захирал Б.Энэбиш, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэхзахирал Я.Батсуурь, тус компанийн ТУЗ-ийн экс дарга Г.Дэнзэн, эдүгээгийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбилэг гээд олон хүн хамаарах нь.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдүгээр сарын 13-ны 23 дугаартогтоолын 3 дахь хавсралтын 2-т 46 тэрбум 840 сая 920 мянга 600 төгрөгийн балансын үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу дээрх компанид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна. Энэ үед ТӨХ-ны ямар нэг шийдвэр гараагүй байдаг.
Үүнээс хойш жилийн дараа “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны 37 дугаар тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны А/318 тоот тушаалын дагуу гэрээт олборлогч “TTJvco” компанид 47 ширхэг, 86 тэрбум 771 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлэн данснаас хасчээ.

Төрийн өмчийг хувийн компанид хариу төлбөргүйгээр шилжүүлж болохыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд өмч хувьчлалаас гадуур үндсэн хөрөнгийг хувьд шилжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар Засгийн газрын шийдвэрээр гагцхүү нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана гэж заасныг зөрчсөн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2013 оны зургадугаар сард томилогдсон Ч.Сайнбилэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ангийн хүүхэд гэдгээрээ анхаарал татдаг.

Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 10-ны 319 дугаар тогтоолд “Төрийн өмчит компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах зарим арга хэмжээний авах тухай” тогтоол батлаад үүгээр Хөгжлийн банкгаас 200 сая ам.доллар, түүнтэй тэнцэх зээлийн хугацааг сунган дагалдах нөхцлүүдийн хамт компанийн давуу эрхтэй хувьцаагаар солих, мөн хувьцааны борлуулалтаас эргэн төлөх нөхцөлтэйгээр тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байдаг.

Давуу эрхийн хувьцааг хууль тогтоомжийн дагуу бүртгэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Ч.Сайнбилэг нарт зөвшөөрсөн байдаг. Ийм хэмжээний хөрөнгийн араас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих нь зөв биз дээ. Тэрхүү байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайлангаас олдсон мэдээллээ ч олон нийтэд хүргэх нь бидний буруу биш болов уу.
Д.Мөнхмаа
http://zaluu.com/politics/?r_294
ИНЭЭДТЭЙ ЮУМ ЯРИАД БАЙХ ЮУМ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ХVН ГVТГЭХ НЭР ХVНДЭД ХАЛДАХ ХЭРЭГСЭЛ БОЛООД БАЙГАА ЮУМ УУ ХЭН ГЭДЭГ ЗАХИАЛСАН ЮУМ ВЭ
Зөв шоронд хий алтанхуяг нарыг
Шоронд хий алтанхуягиГ

0 Сэтгэгдэл
2014.11.13
2014.11.12
2014.11.12