Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын явц, үр дүнгийн талаар танилцуулав
Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилт, сонгон шалгаруулах ажлын явц, үр дүнг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

2013 онд гурван шатны шүүх 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан тул тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” баталсан байна. Энэхүү журам нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, шалгаруулалтад оролцоход тавих шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгчээ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажуулсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа ажээ. Хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын 106 тусгай зөвшөөрлийн талаар кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, 9 талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, 1 талбай нь стратегийн орд газартай давхцалтай, 46 талбай нь ямар нэгэн давхцалгүй талбайнууд байна. Өнөөдрийн байдлаар 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хэвийн үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл