Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Засгийн газрын 317,8 сая төгрөгийн бонд гаргахыг дэмжлээ
УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол, түүнд холбогдон өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулав. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2014, 2015 оны төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, төсөвт өртөг нь тодотгохоор оруулсан төсөлд 2015 оны төсвийн хуульд тусгаснаас ялгаатай байгааг гишүүд анхааруулжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн арьс, ширний урамшууллын хэмжээг 2015 онд багасгахгүй байхаар тооцох саналыг Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн дэмжсэн Мал хамгаалах сангийн 25.8 тэрбум төгрөгийг 38.8 тэрбум төгрөг болгож өөрчлөх саналыг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжээгүй аж. Чуулганаар ч мөн уг санал дэмжлэг авч чадаагүй. Ингээд гишүүд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Стратегийн ордуудыг ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа төлбөрийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр төлөх шаардлагын улмаас улсын төсвөөс авсан зээл 212,810.95 сая төгрөг /Оюу толгойн 115 сая ам.долларын бондын төлбөр/-ийг эргүүлэн төлөх шаардлагатай. Мөн Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт авсан 313.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын эргэн төлөлтөөс 2014 онд төлөгдөх дүн болох 102 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нийт 317,811 сая төгрөгийн бонд гаргах шаардлагатай байгаа аж. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.4-т “Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно” гэж заажээ. Төсвийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж чуулганд оруулав. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Болор тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь дэмжигдсэн юм.

0 Сэтгэгдэл