УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээлэл олон хүний анхаарлыг татлаа. Ерөнхий сайд танхимын гишүүдээ бүтнээр УИХ-ын чуулганд оруулж ирж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгнээс онцолж байна.
-Нэг саяас давсан сарын орлоготой өрхийн хүүхдэд 2015 онд 20 мянган төгрөг олгохыг нь түр зогсооё.
-0-18 настай хүүхэдтэй одонтой ээжүүдэд одонгийн мөнгийг олгоё.
-Шинээр барилга барих асуудлыг ирэх жилдээ азнаж, хуучин барьж байсан царцаасан барилгаа дуусгая.
-Малын хөлийн татварыг орон нутаг өөрөө тогтоож, авдаг системтэй болох цаг нь болсон
-Төрийн албан хаагчдыг 15 хувиар танахад 10-аад мянган хүн ажилгүй болох тооцоо гарч байгаа. Хямралын үед 10 мянган хүн ажилтай болоход хэцүү. Тийм учраас ажлын байрыг цөөлөхөөс илүү төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх бодлого баримтлая. Ингэснээр хувийн хэвшлийнхэнд ч бага атугай урт амьсгаа авах боломж олгоно.
-Хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг бол үргэлжлүүлж ханаж тасалгүй өгье. Гэхдээ хүүхдийн хоолны чанарыг сайжруулахын тулд эцэг эх нь тодорхой хэмжээний мөнгийг нь нэмж өгдөг байя.
-Төсвөөс санхүүждэг, төсвөөс цалинждаг үйл ажиллагаа нь ижил төстэй олон байгууллагыг цэгцэлж нэгтгэх ажлыг хийе.
-Гурван ч шинэ эмнэлэгтэй болох боломжтой боллоо.
-Оюутны 70 мянгыг хавтгайруулж биш голч дүнгээр тооцож олгоё.