НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Намуудын хандивлагчдыг “гэрэлд цохиулъя”
Засгийн газар байгуулах бүрт намууд дотор мөнгөний асуудал сөхөгддөг. Өндөр албан тушаал бүрийг ямар нэг хэмжээгээр хүссэн хүсээгүй хандивтай холбож ирсээр багагүй хугацаа өнгөрсөн. Саяхан л гэхэд дэд сайд нарыг тодруулахад мөнгөн хандив авсан, өгсөн тухай бас л дурдагдаад авсан. 100, 200 сая, цаашлаад 500 сая төгрөгийг намдаа хандивлаж дэд сайдын суудалд хүрч, алс хэтдээ намынхаа нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших сонирхлын илэрхийлэл ч гэж тайлбарлах нэгэн байна. Мэдээж мөнгөн дүн сонсогдох боловч баримт үлддэггүй жишигтэй. Хэн бүхэн улс төрийн намд ямар зорилгоор хандив өгч байгаа нь тодорхой ч өгсөн авсан хоёроос өөр хүн нотолгоо бариад авчихаж чаддаггүй. Зарим хандивлагч өөрийгөө зарлаж, ил гарсан тохиолдол бий. Жишээ нь, Ш.Сайхансамбуу намдаа нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн талаарх мэдээлэл 2010 оноос хойш яваа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх ажиллаж байх үед намынхаа XXVI Их хуралд илтгэл тавихдаа “Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг нар намдаа тус бүр нэг тэрбум төгрөг хандивласан” хэмээн мэдэгдэж байсан удаатай ч гэдэг. Тэдний араас Н.Номтойбаярыг нэрлэдэг. Намынхаа шинэ ордонд зориулж нэг тэрбум төгрөг хандивласан тухай хэвлэлээр маш их мэдээлэл тухайн үедээ гарч байсан. Үүнээс нь үүдээд МАН-ын мөнгөний АТМ хэмээх шинэ өвөрмөц нэршил бий болсныг мартаагүй биз. Гаалийн гэх тодотголтой Х.Баатар авлигын хэргээр хоригдож байхдаа намынхандаа бичсэн захидалд “Би намдаа 100 сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн нь үнэн” гэсэн баримт бий.
Харин АН-ын хувьд бизнесмэнүүд нь тодорхой хэмжээгээр хандив өргөсөөр ирсэн. Мөнгөний хэмжээг тодорхой хэлдэггүй ч нэлээн хэдэн сая дотор эргэлддэг нь тодорхой. Сонгуулийн үеэр хандив тусламжийн хэмжээ эрс нэмэгддэг. Сонгуульд нэр дэвшигчид нь мөнгөн хураамж өгдгөө ч ил тод зарладаг. Намын гишүүд нь хандив өгөхийг дүрэм, журмын хүрээний асуудал гэж тайлбарлаад өнгөрдөг.
2012 оны УИХ-ын сонгуулиар АН 11,2 тэрбум, МАН 10,1 тэрбум төгрөг, намууд нийтдээ 35,7 тэрбум төгрөг зарцуулснаа Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнажээ. Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч 313 иргэн нийтдээ гурван тэрбум 498,4 сая төгрөгийн, 62 компани нийт гурван тэрбум 133 сая төгрөгийн хандив өгсөн байна. МАН-ын хувьд 484 иргэн нийт хоёр тэрбум 377,7 сая төгрөг, найман компаниас нийт 288 сая төгрөгийн хандив өргөжээ. МАХН-ын нэр дэвшигчид дэмжлэг болгож 220 иргэн 75,4 сая төгрөг, хуулийн этгээдээс 740,4 сая төгрөгийн хандив өгсөн хэмээн тайлангаар гаргаж. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн тайланд бичсэн тоо ийм.
Энэ их олон тоог дурдсаны учир гэвэл иргэд улс төрийн санхүүжилтийн талаар ямар бодолтой байгааг илтгэх нэгэн судалгааны дүн сонирхолтой гарсантай холбоотой. Судалгаанд оролцсон 1200 иргэний 67 хувь буюу ихэнх нь улс төрийн санхүүжилт ил тод биш гэж үзжээ. Дээрх иргэдийн 71 хувь нь нэрээ нууцалсан хандивлагчид байна гэсэн бол, 80 хувь нь хандив өгч, авч байгаа нь болоод арга зам нь далд байна гэж. Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Сант марал” судалгааны төв өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн уг судалгаанаас харахад иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл улам бүр багассаныг илтгэж байлаа. Түүний нэг шалтгаан нь улс төрийн намууд санхүүжилтээ байнга нууж, хааж, ил болгодоггүйтэй нь холбогдож тайлбарладаг. Сонгууль болохоор л гэнэт олон дэмжигч, ивээн тэтгэгчтэй болчихдог улс төрийн намууд хандивлагчийнхаа нэрийг ил тод болгохыг олон нийт хүсч байна. Хэн нэгэн, ямар нэг бүлэглэлийн лоббинд улстөрчид хэр их орж байгааг мэдэх эрх бий. Улс төрийн нам битгий хэл төрийн бүх байгууллага дансаа шилэн болгож байхад энэ бол шаардах ёстой зүйлийн нэг.
Хэдийгээр Улс төрийн намын тухай хуулиар намуудад өгөх хандивын хэмжээг иргэн нэг сая, хуулийн этгээд 10 сая гэж тусгасан ч бодитоор биелэхгүй байсаар удсан. Жилд хоёр удаад гэж хуульд тусгасан учраас иргэн хоёр хүртэл сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив намд өгч болох аж. Эргээд хариуцлага тооцдог механизм нь сул учраас зөрчлөө гээд ч нэг их асуудал болоод байдаггүй. Яагаад гэвэл намууд Улс төрийн намын тухай хуулиас илүүтэй намынхаа дотоод дүрэм, журмаар бүгдийг шийдсээр ирсэн. Ямартай л, хуульд намаас хөөж туух заалт байхгүй атал намынхаа журмаар зохицуулж найман гишүүнээс хөөх шийдвэр гаргаж байсан саяхны нэгэн жишээ АН-д бий. Үүнтэй л ижил байдлаар бусдыг зохицуулж байгаа гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй биз. Тэгэхээр УИХ дээр ажлын хэсэг байгуулан боловсруулж буй Улс төрийн намуудын тухай болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төсөлд хандивлагчдын тухай заалтыг тодорхой оруулах хэрэгтэйг улс төр судлаачид, хөндлөнгийн ажиглагчид хэлж байгаа дээр энэ судалгаанд оролцсон иргэд дахин сануулаад өглөө. Хандивлагч ямар зорилгоор улс төрийн намд хэдэн зуун саяаас эхлээд тэрбумаар нь өргөл барьц барьж байгаагаа нууцлана гэдэг цаагуураа ашиг сонирхол, лобби явдгийн илрэл.
Улаанбаатар, Говь-Алтай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн иргэдээс түүврээр авсан дээрх судалгаанд оролцогчдын 82,5 хувь нь намуудыг хэрхэн санхүүждэг талаар мэддэггүй гэжээ. Энэ мэт иргэд яагаад улс төрийн намуудад улам бүр итгэхгүй болоод байгаагийн хариулт судалгаанаас харагдаж байгаа юм. Тийм ч болохоор намуудад хандив өргөгчдийг “гэрэлд цохиулах” хэрэгтэй хэмээн олон нийтийн байр суурийг илэрхийлж дөнгөхүйц энэ судалгааны оролцогчид анхааруулсан байна.

Л.Номин

1 Сэтгэгдэл
OYUN
Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Хэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу. if you want to sell your kidney for money $ 780,000.00USD contact this hospital email
2026.04.27