Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй орлогоо үнэнээр мэдүүлбэл нэг удаа өршөөнө

Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нуугдсан хөрөнгийг ил гаргахад чиглэсэн эрх зүйн энэхүү зохицуулалтаар санхүү, татварын хуурамч тайлангуудаа хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хуулийн этгээдүүдэд олгоно.
Mанай улс 2007-2008 онд зарим албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөн өршөөл үзүүлж байсан. Харин энэ удаа татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг илүү өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр бүртгүүлж тайлагнавал албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулалгүй, холбогдох хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр энэ хуулийн төсөлд тусгажээ.
Сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо ил болгож тайлагнах хугацаа нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын дотор байна.
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын өршөөлийн тухай хуулийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ.
Хуулийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. Хамгийн чухал үр дүн нь эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц үнэн зөв тоон мэдээлэлтэй болох явдал юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл